Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт үхэр, хонины цул мах өмнөх долоо хоногоос буурсан болохыг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Тодруулбал, өмнөх долоо хоногоос үхрийн цул мах 175 төгрөг, хонины цул мах 100 төгрөгөөр тус тус буурчээ.
Харин хонины ястай нэг килограмм мах дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнэтэй байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.
Харин хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1210 төгрөгийн үнэтэй байна.