Сансарын тунель, Нарны замыг элдэв чамин зургаар чимснийг та анзаарсан байх. Эдгээр зураг “гудамжны” гэсэн нэрээ алдаагүй ч хотын өнгө үзэмжид ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон.
Анх байшин, барилгуудын хана, метрон дээр зураг зурж эхлэхэд танхайн хэрэг гэж үзэн цагдаа нарт мэдэгддэг байжээ. Гудамжны зураачдыг мөрдөн мөшгиж, янз бүрийн торгууль тавьж, гэр орныг нь хүртэл нэгждэг байв.
Гэвч стрит арт урлаг аажмаар хувьсан өөрчлөгдсөөр 20 дугаар зууны хамгийн чамин урлагт тооцогддог байсан бол 21 дүгээр зууны босгон дээр томоохон урлагийн шинж чанарыг олж авч чадсан юм. Тэр ч бүү хэл залуучуудын соёлын нэг хэсэг болсон стрит арт бүтээлүүдийг туурвидаг чөлөөт уран бүтээлчдийг хөхиүлэн дэмждэг болжээ.
Манай улсад ч граффити урлаг тун эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд чөлөөт уран бүтээлчид хэсэг бүлгээрээ нэгдэн уран бүтээлээ туурвих болсон. Цаашдаа ч граффити зураачдын будаг шүрших чимээ зогсолтгүй үргэлжилж, улам бүр гүн утга, уран ажиллагаатай бүтээлүүд олшрох биз ээ.
Бид энэ урлагийг Монголд анх дэлгэрэхэд хувь нэмрээ оруулсан уран бүтээлч С.Амгалантай ярилцлаа.
-Өнгө, өнцөг, үсгийн өрөлт. Граффити зургийн энэ бүх зүйлүүд хүний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Хэзээнээс эхэлж граффити зурж эхэлсэн бэ?
-Анх 1997 оны үеэс зурж эхэлсэн. Тэр үед сурагч байсан юм. Тухайн үед Монголд хип хоп хөгжмийн урсгал хүчтэй нэвтэрч байсан үе. Хип хоп урсгалын нэг хэсэг граффити гэж байдаг юм гэж анх сонирхож эхэлсэн. Түүнээс өмнө болохоор Германыг хоёр хэсэгт заагласан Берлиний хана дээр зурсан граффити зургуудыг хараад сонирхолтой болж байсан.
-Граффити зураачдын ихэнх нь өөрсдийн жинхэнэ нэрийг нууцалдаг. Таны уран бүтээлийн нэр хэн бэ?
-Миний уран бүтээлийн нэр ANZ. Гурван үгний товчлол байгаа юм. Тэр гурван үгийн хүмүүст хэлээд байдаггүй юм. Хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Гадаадын томоохон граффити зураачид насан туршдаа жинхэнэ нэрээ нууцалсан хүмүүс бий. Барууны орнуудад олонд танигдаад ирэхээр нэрээ урвуугаар нь сольдог юм байна лээ. Жишээлбэл ZNA гэх мэтчилэн.
-Граффити зурахад суралцдаг уу эсвэл төрөлхийн авьяас уу?
-Заавал граффити зураач биш дүрслэх урлагийн бүх чиглэл дээр тухайн хүнд эхлээд авьяас байдаг гэж боддог. Тэр хүний аливаа юмыг мэдэрч буй мэдрэмж нь суурь болж өгдөг. Нэг юмыг олон давтаад хийгээд байхаар гаршаад яавал илүү сайн хийх вэ гэж боддог. Тэгэхээр эхлээд мэдрэмж, дараа нь дадал гэдэг зүйл байх юм бол илүү сайн бүтээлүүд гарна гэж боддог.
-Стрийт арт уран бүтээлчид болон граффити зураачид чөлөөт уран бүтээлч хүмүүс шүү дээ. Санаагаа хаанаас олдог вэ?
-Миний хувьд хамгийн гол нь мэдрэмж чухал гэж бодож байна. Онцгой мэдрэмжүүдээ санаа болгон илэрхийлдэг.
-Та багшаар ажилладаг гэж сонссон. Граффити зурах цаг зав хэр гарч байна вэ?
-Би архитектурч мэргэжилтэй. Одоо ШУТИС-д багшилдаг. Ажлын цаг заваасаа шалтгаалан граффити байнга зурж чаддаггүй. Гэхдээ онгод орно гэж ярьдаг шүү дээ. Үүнтэй адил мэдрэмж төрөөд, зурмаар байгаа үедээ зурдаг.