gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Оюунчимэг: Дур мэдэн даралтны эм уух нь харвалт үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг

Нийтлэлчийн булан
2015-11-19
0
Twitter logo

Цус харвах, даралт ихсэх нь хөгшин хүний өвчин гэлцдэг. Гэтэл өнөө үед 30 гаруй насны залуучууд энэ шалтгаанаар эмнэлэг бараадах нь түгээмэл болжээ. Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх, харвалтын голлох шалтгаан болсон даралт ихсэх өвчний үед ямар арга хэмжээ авах талаар “Сонгдо” эмнэлгийн Мэдрэлийн эмч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕД ЦАГ ХУГАЦАА АЛДАХ НЬ ИХЭЭХЭН ЭРСДЭЛ ДАГУУЛНА

-Сүүлийн үед залуугаараа харвах тохиолдол ихэссэн талаар холбогдох байгууллагууд ярьдаг. Шалтгаан нь юутай холбоотой юм бол?
-Харвалт нь нийтлэг тохиолдлоороо зүрх судасны өвчний дараа ордог бөгөөд хоёр төрөлд хуваадаг. Тархины артерын судас бөглөрч, цусны гүйдэл саатаж үүсэх харвалтыг цусгүй харвалт гэнэ. Харин тархины судас хагарч тархинд цус хуралдахыг цустай цус харвалт гэж нэрлэдэг. Цусгүй цус харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдэд судасны хатууралд хүргэдэг даралт ихдэлт, архи, тамхи, стресс, жингийн илүүдэл, өөх тосны хэрэглээ өндөр байгаа зэрэг олон хүчин зүйлийн хамааралтайгаар харвалт залуужиж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн хүний амьдралын хэв маягтай шууд хамаарна. Харин цустай цус харвалт нь артерийн даралт ихдэлт, тархины судасны төрөлхийн гажгууд, тархины бичил  судасны эмгэгүүд, тархины гэмтэл зэргээс хамаарч үүсдэг учраас ихэвчлэн залуу хүнд тохиолдох хандлагатай. Бидэнд хандаж буй цус харвасан хүмүүсийн дийлэнх нь 35-75 насныхан.

-Хүн харвах гэж байгаагаа урьдчилан мэдэх боломжтой юу?
-Харвалт гэнэт эхэлдэг. Өнөөдөр 11.00 цагт өвчин эхэлнэ гэж бодвол түүнээс өмнөх цагуудад харвах гээд байгаагаа мэдэх амаргүй. Мэдээж зүрх судасны өвчтэй, цусны даралт ихсэх болоод чихрийн шижинтэй хүмүүс байнгын даралт, биеийн байдлаа хянадаг учир урьдчилан сэргийлж болох юм. Түүнээс бус өдөр тутмын хэмнэлд байх үедээ хүн харвах гэж буйгаа мэдэх боломжгүй. Харин харвалтын шинж тэмдгүүд илэрмэгц яаралтай эмнэлэгт хандаж чадвал эмчлэгдэх боломжтой.

-Тэгвэл харвалт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ. Ямар шинж тэмдгүүд илэрдэг бол?
-Харвалт эхэлж байгааг хэд хэдэн шинжээр мэдэх боломжтой. Нэгдүгээрт нүүрний мурийлт. Хүний нүүрний хоёр тал ялгаатай болж өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, гар хүч алдах. Мэдээ алдаж аливаа зүйлийг барьж чадахгүй болно. Гуравдугаарт, хэл ярианд өөрчлөлт орох. Хэл тультрах, ээрэх, хахаж цацна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай хоёр, гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчтэй эмнэлэгт хандах хэрэгтэй. Тархины цус хомсрох цус харвалт үүссэнээс 6-9 цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал бүрэн гүйцэд эмчлэгдэх боломжтой. Ихэнх хүн энэ үед хугацаа алддаг.

ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ХҮНДРЭЛ НЬ ЦУС ХАРВАЛТЫГ ҮҮСГЭДЭГ

-Харин эргэн тойрных нь хүмүүс ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Өвчтөнийг хэвтрийн байдалд байлгаж цусны даралтыг нь хянаж яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Харин өвчтөнг гэрээр юм уу эмнэлгээс өөр газарт эмчлэхийг оролдож хэрхэвч болохгүй.

-Харвалтад нөлөөлөх гол хүчин зүйлийг хүмүүс цусны даралттай холбож ойлгодог?
-Тийм ээ. Даралт ихсэх, багасах аль аль нь харвалтад нөлөө үзүүлнэ. Гэхдээ ихэвчлэн даралт ихсэлтээс болж цус харвалт үүсдэг.

-Цусны даралт хэлбэлзэх нь юунаас шалтгаалах бол?
Артерийн даралт ихдэлтийг ахдагч, хоёрдогч даралт ихдэлт гэж ангилдаг.  Анхдагч даралт ихсэлт шалтгаан тодорхой бус ба нийт даралт ихсэлтийн ихэнх хувыг  Эсвэл угаас тухайн хүн бөөрний эмгэг, дааврийн эмгэг, чихрийн шижин зэргээс хамаарсан цусны даралт ихсэх эмгэгтэй байж болно. Энэ нь цус харвалттай яагаад холбогддог вэ гэхээр даралт ихсэх өвчний хүндрэл нь цус харвалтыг үүсгэдэг.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХДЭЛТИЙГ БОДИТОЙГООР ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ

-Ажиглаад байхад даралт ихсэх өвчин бас л залуужчихаж. Өмнө нь хөгшин хүний л өвчин гэж ойлгодог байсан шүү дээ?
-Олон улсын зөвлөмж, удирдамж дээр цусны даралт ихсэх өвчнийг дээд даралт нь мөнгөн усны баганад 160мммуб –аас дээш заахын сацуу тухайн хүнд клиник шинж тэмдэг илэрч байвал цусны даралт ихдэлт эмгэг гэж үзэн эмчилнэ гэж заасан байдаг. Түүнээс биш 90/60-тай байдаг даралтыг 110-120 болсон үед “Миний даралт ихэссэн байна. Минийх 90/60 л байдаг. Энэ нь миний биед нөлөөлөөд байна гэдэг” гээд толгой өвдөх, дотор муухайрахаа шууд л даралттайгаа холбож ойлгодог. Тэрийг Анагаах ухааны үүднээс даралт ихсэлт гэж үзэхгүй. Ер нь хүний даралт тогтвортой нэг хэмжээнд байдаггүй. Хоёулаа суугаад ярих, тэнд хэвтэж байгаад, шатаар өгcөх уруудах зэрэгт өөр өөр хэмжилт гарна.

-Тэгвэл 130-аас дээш ихэсвэл...?
-Ажиглана. Хэдэн өдөр тогтмол цусны даралтыг хянана, ахин нэмэгдэж эсвэл багасаж байгааг харна. Мөн эрхтэн системийн эргэлтгүй өөрчлөлттэй эсэхээс хамаарч шийдвэрлэнэ. Бүр намдахгүй бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Түүнээс шууд эм уух нь буруу. Хүмүүсийн ихэнх алдаа бол дур мэдэж эм уух.

-Зарим хүн ярьдаг л даа. Даралт жаахан хэлбэлзэхээр өвчний шинж тэмдэг илэрдэг. Тэр үед эм уухаар зовиур арилдаг гэдэг. Дур мэдэж эм ууснаар ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?
-Ялгах л хэрэгтэй. Уг зовиур нь даралтнаас хамааралтай зовиур уу гэдгийг ялгах нь л чухал. Хүний судас агшаад тэлж байгаа. Энэ үйл ажиллагааг тархины төв удирдана. Тэгэхээр тархи шууд хамааралтай. Миний даралт ихсээд байна гээд бодоод байвал даралт өсөөд л байна. Даралт ихэссэн юм чинь энэ эмийг уучихвал намдана гэж бодвол мөн л намдана. Энэ нь тархины үйл ажиллагаатай шууд холбоотой.

ДУР МЭДЭН ЭМ УУХ НЬ ЖИНХЭНЭ ЦУС ХАРВАЛТ ҮҮСЭХ ЭРСДЭЛД УНАГАНА

-Дур мэдэн ихэнх хүн дибазол буюу даралт буулгадаг эм хэрэглэдэг юм билээ?
-Болохгүй. Цаашлаад маш том хүндрэл өгнө. Тухайн үед галыг л унтрааж байгаа болохоос уг өвчнийг эдгээж чадахгүй. Харин ажиглалт хийгээд буухгүй бол нэг удаад даралт тогтворжуулах эм уугаад эмчид хандах ёстой. Түүнээс биш удаа дараалан гал унтраах маягаар явбал маш эрсдэлтэй. Тархины цусан хангамжийн хурц дайрлага гэх өвчин байдаг. Өвчний үед 6-24 цагийн дотор маш хурцаар тархины болон мэдрэлийн голомтот шинж илрээд аяндаа хэвийн байдалд шилжинэ. Өөрөөр хэлбэл даралт 160, 170 болж толгой эргэж дотор муухай оргих, бөөлжиж болзошгүй. Ийм үед хүмүүс юугаа ч мэдэхгүй эм уугаад намжаадаг. 14, 21 хоногийн дараа энэ байдал дахин давтагдана. Бас л дур мэдэн эм хэрэглэнэ. Гэтэл энэ байдал олон дахин давтагдсаны дараа жинхэнэ цус харвалт үүсдэг. Энэ бол батлагдсан зүйл. Тиймээс яаралтай эмчид хандаж арга хэмжээ авахгүй бол жинхэнэ цус харвалт болгох эрсдэлд өөрийгөө унагана гэсэн үг.

-Даралт ихсэх өвчин хэдэн наснаас түгээмэл тохиолддог юм бэ?
-Үүнд нас заах боломжгүй байдаг. Энэ талаар зүрх судасны эмч нар илүү их мэдээлэл өгнө. Судас уян хатан чанараа алдаж хатуурал үүссэнээс даралтны хэлбэлзэж харвах эрсдэлтэй байдал үүсдэг. Жишээ нь хоёрдогч даралт ихсэх өвчнүүд байдаг. Зүрхний судасны суурь болоод бөөрний, дааврын эмгэгүүд, жирэмснээс шалтгаалж даралт ихсэж болно. Сүүлийн үед 24-25 настай залуучууд даралт нь 170-180 хүрсэн гээд л орж ирдэг. Гэвч огцом өндөр болсон даралт нэг өдрийн дараа зүгээр болчихдог. Маргааш нь ахиад л ихэсдэг. Энэ тохиолдолд зүрх судасны эмчид хандах ёстой.

-Даралтад хамгийн нийтлэг Дибазолыг эмчилгээнээс хасагдсан гэж ярих болсон?
-Хөгжлөө дагаад оношлогоо, эмчилгээ байнга өөрчлөгдөж байдаг. Сүүлийн үед эм найрлага, хүртээмж, чанар зэргээрээ цаг тутамд сайжирч байна. Улам шинэчлэгдэж чанарждаг учраас зарим эм шахагдах нь хэвийн үзэгдэл.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан