Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуягтай зуншлага болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар ярилцлаа.
-Улсын хэмжээнд зуншлага ямар байна вэ?
-Энэ жилийн хувьд зуншлага орон нутгуудад харилцан адилгүй байгаа. Баяр наадмаас хойш нийт нутгууд, ялангуяа гантай байгаа аймгуудад бороо хур ахиу орлоо. Улсын хэмжээнд нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага хэвийн.
15 орчим хувьд дунд зэрэг, 40 гаруй хувь нь гантай байгаа. Сүхбаатар аймгийн хойд, зүүн сумд, Хэнтий аймаг бараг бүхэлдээ, Төв, Сэлэнгэ, Дорноговь аймгийн зарим сум гантай байгаа. Ялангуяа энэ жилийн хувьд Монголын хадлангийн нөөц бүрдүүлдэг гол аймгуудын нутаг гантай байгаа нь манай мал аж ахуйн салбарт, ирэх өвөл, хавар хүндэрч болзошгүй байна.
-Бороо хур орж байгаа нь өвс ургамлын гарцад сайнаар нөлөөлнө биз дээ?
-Хэдийгээр бороо хур орж байгаа ч хадлангийн гарц төдийлэн сайжрахгүй. Хадлангийн бүс нутгаас хадлан хадах боломжгүй байна. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны долдугаар сарын 7-ны өдрийн 42 дугаар тогтоол гарсан.
Манай улс 2015 онд 387 мянган га газарт үр тариа тариалсан. Гангийн нөлөө ихтэй байгаа бүсүүдэд 313 мянган га буюу нийт тариалангийн талбайн 80 гаруй хувь нь хамрагдаад байна.
Үүгээр манай яам болон холбогдох газруудад өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой дотоод, гадаад зах зээлд мал, мах гаргах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч байна. Манай улс БНХАУ, ОХУ-тай хэлэлцээр хийсэн. БНХАУ-д адуу, амьд мал экспортлох ажлыг ахицтай явуулах шаардлага байна.
Дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд хүргэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
-Гантай үед бэлчээрийн ургамлын менежмэнтийг яаж хийх вэ?
-Улсын түвшинд бэлтгэх нийт хадлангийн хэмжээ, аймаг, сумын түвшинд аюулгүй нөхцөлд байлгах хадлангийн өвсний хэмжээг сум, аймаг бүрээр нь гаргаж, үүрэг даалгавар өгсөн. Гангийн нөхцөл байдалтай холбоотой цаашид авах арга хэмжээнд зориулж, санхүүгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.
Жишээлбэл, энэ жил авах улаан буудай төлөвлөсөн хэмжээнээс багасах магадлал өндөр байгаа учир дотоодын зах зээлийг хангах зорилгоор таваарын улаан буудай худалдаж авах, нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Манай улс 2015 онд 387 мянган га газарт үр тариа тариалсан.
Гангийн нөлөө ихтэй байгаа бүсүүдэд 313 мянган га буюу нийт тариалангийн талбайн 80 гаруй хувь нь хамрагдаад байна. Буудай ургалтын ид үед нь халалт үүссэн учир одоо яаж ч бороо ороод нэмэргүй. Сэргэж ургах боломжгүй, ургац алдах магадлал өндөр байна. Тэгэхээр улаан буудайн нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа.
-Хэчнээн аймаг гантай байна вэ?
-Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий гээд малынхаа тоогоор Монгол Улсад эхний байруудад ордог аймгуудад гантай байна. Зуншлага тааруу байгаа учир хэрэв өвөл хүйтэрч, цас орвол зуд болох магадлал нэлээд өндөр. Энэ бүс нутгаас гадаад, дотоодын зах зээлд мал, мах бэлтгэх хэрэгтэй байна.
Мах бэлтгэлтэй холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх ёстой. Үүнтэй холбоотой саналуудаа бид Засгийн газарт оруулж, шийдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талаас манай хадлангийн бүс нутгуудад хадлан бэлтгэх боломж муу болсон учир зуншлага сайн байгаа аймгуудын нутагт хадлан бэлтгүүлэх, хадлангийн талбайг ашиглуулах нь чухал болсон.
Одоогийн байдлаар Дорнод аймгийн гол бүс нутгууд, Сүхбаатар аймгийн урд, зүүн талын сумдад хадлангийн нөөц бололцоо байна. Дээрх аймгийн өөрийн хэрэгцээндээ бэлтгэсэн нөөц ч байх ёстой. Тиймээс Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ аймгаас малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдийг оруулж, хадлан бэлтгүүлэх, ашиглуулах газрыг хуваарилж байгаа.
Нийт 600 мянган га газрыг гантай, хадлан авах боломжгүй аймгуудад хуваарилж өгнө. Харин баруун таван аймагт зуншлага харьцангуй гайгүй, орон нутгаасаа хадлангаа бэлтгэх бололцоотой.
-Улсын хэмжээнд энэ жил хэчнээн толгой мал зусаж байна вэ?
-Манай улс энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 18 сая гаруй төл хүлээн авлаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тооллогоор Монгол Улс 66.2 сая малтай байна. Монгол Улс дотоодын хүнсний хэрэгцээнд жилдээ 9-10 сая мал хэрэглэдэг.
Тэгж тооцвол манай улс 56 сая малтай. Гэхдээ үүнээс 5-10 саяар мах, махан бүтээгдэхүүн экспортлох замаар малын тоог цөөлөх шаардлага бий. Бидний шийдэж чадаагүй байгаа нэг гол асуудал бол махны ариун цэврийн шаардлага. Бид баруун бүсийг эрүүл бүс болгох зорилт тавьсан.
Эрдэмтдийн тогтоосноор Монгол Улсын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 70 сая малын бэлчээрийн даацтай. Өнөөдрийн 66 сая малыг хонин толгойд шилжүүлбэл 87 сая болчихоод байгаа юм.
Гэтэл 2013 онд Баян-Өлгий аймагт шүлхий гарснаас болоод Хятадтай ярьж байсан хэлэлцээр цуцлагдсан. Малын гоц халдварт өвчин гараагүй 5-10 жил болсон аймгууд олон бий. Үүн дотор олон малтай аймгууд ч байна. Цаашид эдгээр аймгаасаа мах бэлтгэж, экспортлох зорилго тавьж байгаа.
БНХАУ-ын холбогдох яам, Чанарын хорио цээрийн албатай тодорхой нөхцөлүүдээ тохирох чиглэлээр ажиллаж байна. Баяр наадмын өмнөхөн Хятадын хорио цээрийн хяналтын газрын дарга буюу ХАА-н дэд сайд нь ирж, зарим гэрээ хэлцлийг тохиролцоод явсан. Цаашид эрүүл бүсээсээ бүтээгдэхүүн гаргана. ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн гаргах бүрэн бололцоотой. Ганцхан адуу гэлтгүй хонь, ямаа, үхэр гаргах боломжтой.
-Махан бүтээгдэхүүний экспорт хийе гэхэд манайх стандарт шаардлага хангах тал дээр учир дутагдалтай байдаг. Энэ тал дээр ямар дэвшил гарч байна вэ?
-Монголын махны үйлдвэрүүд импортлогч орнуудын шаардлагыг хангахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр аттистадчиллыг богино хугацаанд хийе. Шаардлага хангасан, мах бэлтгэлийн зөвшөөрлөө авсан компаниудыг олшруулах бодлого барьж байна. Энэ ажлыг ойрын үед хийх бөгөөд одоогийн байдлаар 5-6 үйлдвэр зөвшөөрлөө авсан.
-Манай улсад мах боловсруулах хэчнээн үйлдвэр байна вэ?
-Улсын хэмжээнд мах боловсруулах үйлдвэрийн тоо хангалттай. Стандартыг хангах л чухал.
-Манай улсын малын тоо бэлчээрийн даацаасаа хэтэрсэн гэж үздэг?
-Эрдэмтдийн тогтоосноор Монгол Улсын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 70 сая малын даацтай. Өнөөдрийн 66 сая малыг хонин толгойд шилжүүлбэл 87 сая мал болчихоод байгаа юм.
Даац 10 гаруй саяар хэтэрсэн байна. Мэдээж бид бэлчээрийн даацдаа малынхаа тоог тохируулах ёстой. Гантай байгаа Хэнтий, Төв, Булган аймгуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн.
-Малчид отор нүүдэл нэлээд хийдэг. Ирэх өвөл тийм боломж байгаа юу?
-Отор нүүдлийн асуудал тулгамдаж байна. Бид өвөл хүндрэхэд Төв, Булган, Өвөрхангайн заагт нутагт байгаа отрын бүс нутгууд, дээр нь Хэнтий, Төв аймгийн зааг дахь Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгууд, Дорноговийн нутаг дахь Малхын талын отрын бүс нутагт ихэнх малаа шавуулдаг.
Өнөөдөр энэ нутагт мал оруулах боломжгүй. Тэгэхээр бид алс руу явуулъя. Дорнодод Чойбалсангийн 190 мянга гаруй га газартай отрын бүс нутаг байна. Говь-Алтай, Баянхонгорын зааг Бор-Аргалантын отрын бүс нутаг боломжийн байна. Гэх мэтээр малыг тараан байршуулна. Ер нь малчид аль болох орон нутагтаа өвөлжих хэрэгтэй.