Дорнод аймгийн замын цагдаагийн албан хаагч хятад бичигтэй хантааз өмсөж зургаа авахуулсан нь цахим ертөнцөд шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулав.
-Дорнод аймгийн Замын цагдаагийн албан хаагчийн өмссөн хятад бичигтэй хантааз, агсамж зэрэгт ямар тайлбар өгөх вэ?
-Дорнод аймгийн Цагдаагийн газар БНХАУ-ын Өвөрмонголын Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Дорнод аймгийн Цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрэн агсамж бэлэглэсэн юм билээ.
Тухайн агсамжны иж бүрэн хэрэгслэлийг Монголын цагдаагийн байгууллагад хэрэглэж болох стандартад тохирох эсэх, албан үүрэгт хэрэглэж болох талаарх дүгнэлт гаргуулах төв байгууллагад албан ёсоор хандаад байгаа. Иж бүрэн хэрэгсэлд хятад ханзтай хантааз багтаж байна.
Тухайн хантааз болон иж бүрэн агсамж бэлгийн зүйл учраас хүлээн авсан гэдгээ зургаар баримтжуулсан ЦЕГ-т илгээх зорилготой байсан. Гэтэл Дорнод аймгийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч дур мэдэн фэйсбүүк хуудаснаа байршуулсан. Үүнээс болж олон нийтийн мэдээллийн сүлжээгээр цацагдаж асуудал үүсгэлээ.
-Гэхдээ тухайн албан хаагч хувийн фэйсбүүкт бус “Дорнод аймгийн Замын цагдаа” гэсэн хуудаснаа байршуулсан байсан нь хүмүүст албан ёсны мэт сэтгэгдэл төрүүлсэн байх?
- Ямар учраас цахим хуудаснаа байршуулсан гэдгийг тодруулах албан шалгалт явагдсан. Ингээд ажлын хариуцлага алдаж, дур мэдэн цахим хуудаснаа байршуулсан албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахаар болсон. Цагдаагийн байгууллагын дүрмэнд өөр орны цагдаагийн албан хаагчийн хувцас, хэрэглэл өмсөхийг хориглодог. Стандарт бус тоног төхөөрөмж техник хэрэгсэл хэрэглэхийг нь хориглодог. Тухайн хантааз гэхэд хутганаас хамгаалах зориулалттай юм билээ.
Зургийг нь авч танилцуулга хуудсанд тавих гэж байхад тухайн албан хаагч цахим хуудаснаа байршуулсан харамсалтай зөрчил гаргалаа. Зөвхөн Донод аймаг гэлтгүй бусад аймгууд хил залгаа орныхоо улс оронтой хуулийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Гол зорилго нь гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах.
-Тухайн хантааз хутганаас хамгаалах зориулалттай гэдгийг та хэллээ. Энэ төрлийн олон улсын стандарт шаардлагад нийцсэн хувцас хэрэгслээр цагдаагийн албан хаагчдын бүрэн хангаж чадсан уу. Долдугаар сарын 1-ний үйл явдал цагдаагийн албан хаагчид шаардлагатай хамгаалалтын хувцас, техник хэрэгсэл дутуу байдгийг харуулж албан хаагчид олноор гэмтэж бэртэж байсан удаатай?
-Төсвийн хүндрэл байгаа хэдий ч цагдаагийн албан хаагчид нэг бүрийн тусгай хэрэгслээр бүрэн хангагдаж албан үүрэгтээ хэрэглээд явж байгаа. 2008 оноос хойш харьцангуй хамгаалах тусгай хэрэгслэл нэмэгдсэн. 2007 онд Улаанбаатар хотын гудамжаар хэчнээн цагдаагийн машин явдаг байсан билээ. Одоо иргэнд шуурхай үйлчлэх, гэмт хэргийг таслан сэргийлэх зорилгоор техникийн шинэчлэлтийг маш сайн хийсэн.