Жил бүрийн зургадугаар сард уламжлал болон зохиогдсоор ирсэн “Монгол хувцасны баяр” энэ жил өвөрмөц онцлогтой, өргөн хүрээтэй болох нь ээ. “Монгол загварын чиг хандлагыг хамтдаа тодорхойлъё” хэмээх уриатайгаар нэг жилийн өмнө уншигчдын хүртээл болсон “Өнөөгийн загвар” сонин энэ жилийн монгол хувцасны баярыг зохион байгуулахаар болжээ.
Монгол хувцасны баярын хүрээнд Үндэсний хувцас судлалын академи “Өнөөгийн загвар” сонин хамтран “Монгол үндэсний хувцас-Монгол бахархал” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ хуралд доктор профессор С. Дулам, Г. Дашням нарын манай улсын нэртэй судлаачид оролцож сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ хурлаар Үндэсний хувцас судлалын Академи манай улсын үе үеийн судлаач эрдэмтдийг багтаасан судалгааны хэсэг дэргэдээ ажиллуулах болсон нь хамгийн гол ач холбогдол нь байлаа. Бага хуралд оролцсон эрдэмтэн судлаачид өнгөрөгч оны 12-р сард оюутнуудын дунд зохиогдсон “Монгол хувцас-Монгол бахархал” эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан оюутнуудад өргөмжлөлийг гардуулж Монгол үндэстний хувцасыг судалж, сурталчилж байгаа үе үеийн төлөөллийн залгамж холбоог баталсан юм.
Мөн монгол үндэсний хувцасыг түүх, угсаатны зүй, философи, археологи, дизайн, урлаг, шашин, соёл гэсэн олон өнцгөөс нь харснаараа онцлогтой бөгөөд шинэ залуу судлаачдад судалгааны маш том ач холбогдолтой зүйл боллоо. Удахгүй илтгэлүүдийг эмхэтгэн Үндэсний хувцас судлалын Академиас хэвлүүлэх юм.
Түүнчлэн үндэсний хувцасаа хамгийн өргөн дэлгэр өмсөж хэрэглэдэг бөхчүүд маань хоёрдугаар сарын нэгэнд бөхийн барилдаанаараа бэлэг барих гэнэ. Аливаа тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ гэхээр бие биенээ шагнаж, элдэв хүлээн авалт зохион байгуулдаг жишгээс үндэсний хувцасны баяр ангид байх гэнэ. Ойн хүрээнд хүмүүнлэгийн ажил зохион байгуулж Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхэд багачуулд иж бүрэн урлагийн хувцас, үндэсний дээл хийж бэлэглэсэн нь энэ арга хэмжээний бас нэгэн онцлог. Мөн сар шинийн баярт зориулан монгол хүний ур ухаанаар бүтсэн гар урлалын үзэсгэлэнг энэ сарын 25-наас ирэх сарын 3- ны хооронд “Монгол костюмс” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах юм байна.