-Танд
энэ өдрийн
мэнд хүргэе. Манай
"Хань" сонины энэ дугаарын зочноор уригдаж
байна.
-Баярлалаа.
-Хоёулаа
эхлээд таны өсөж төрсан нутаг, төгссөн
сургууль, эзэмшсэн мэргэжлийн тухай ярипцъя?
-Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Аймгийнхаа төвийн бага
сургууль, дунд сургуулийг төгсөж, цэргийн алба хаасан. Ирээд аймагтаа нэг жил
ажил хийсэн. Тэр үед Намын Хорооноос конкурсын шалгалт өгөхөд
заавал зөвшөөрөл авдаг байлаа.
Хоёр жил ажиллаж байж конкурсдэх эрхтэй байсан уе л дээ. Дараа жил нь Намын Хороонд
ороод асуутал дахиад нэг жил ажилла гэсэн хариу өглөө. Тэгэхээр нь Би Баянхонгорын хуваариас авмааргүй байна.
Улаанбаатар хот руу конкурсийн шалгалтанд орж болно гэсэн бичиг хийж өгнө үү" гээд зөвшөөрүүлж Улаанбаатар
хотод ирж шалгалт өгч тэнцээд ОХУ-ын Эрхүү
хотын Багшийн Их Сургуулийн сурган сэтгэл судлалын ангид суралцах хуваарь
авсэн. 1990 онд сургуулиа төгсчихөөд хоёр жил Боловсролын Удирдах Газарт мэргэжлээрээ
ажиллаж байгаад 1992 оноос хойш бизнесийн салбарт хөл тавьсан. Ээзмшсэн
мэргэжил маань олон хүнтэй харьцдаг ажил байсан болохоор бизиес рүү
хөл тавихад их нэмэр болсон. Цаашдаа дагнаад бизнес хийхэд эдийн засгийн
боловсрол зайлшгүй эзэмших шаардлага
гарч МУИС-ийн нягтлан бодох бүртгэлийн анги, дараа нь Удирдлагын Академийн
бизнес удирдлагын ангийг төгссөнөөр бизнесийн үйл ажиллагаа маань тодорхой хэмжээгээр
ахицтай урагшилсан.
-Яаж
яваад ХАА-н салбарын амаргүй ажилтай ажил, амьдралаа холбочихов оо?
-Сэтгэлийн судлалын
чиглэлээр дагнаж ажилласан бол боловсролын талын мэргэжилтэн байх байлаа. ХАА-н
тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг талаар хөдөө аж ахуй нөгөө талаас бизнесийн
томоохон салбар тул уг салбарыг дааж явах хариуцлагатай ажлыг манай нам надад
санал болгосноор өнөөдөр удирдаад явж байна. Бизнест амжилттай ажилласан
туршлага маань ХХАА-н яаманд энэ ажлыг хийх ундэс суурь болж өгсөн.
-2008 оныг "Хүнсний аюулгүй байдлын жил" болгож
зарлалаа. Хэр үр дүнгээ өгөх бүтээлтэй жил гэж та бодож байна?
-Өмнө нь би нэг их
анзаардаггүй байж. Өнөөдөр энэ байгууллага дээр ирээд ажиллахад улаан буудайныхаа
70 хувийг, хүнсний ногооны (төмс) 20 орчим хувийг, бусад хүнсний ногооны 50 орчим хувийг
гадаадаас имлортлож авч байна. Энэ нь монголчуудын хувьд хүнсний аюулгүй
байдал, нөгөө талаас үндэсний аюулгүй байдлын талд нилээд ноцтой тоо баримт гэж
тооцож байгаа. Ялангуяа дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ өссөн нь Монгол
улсын дотоодын улаан буудайн дээр нилээд ноцтой асуудал үүсэж байгаа. Дэлхийн
зах зээл дээр улаан буудайн үнэ нэмэгдэнгүүт Хятад тонн гурил тутамд 30 юанаар үнээ
нэмэгдүүлж. ОХУ улаан буудайнд 40 хувийн экспортын татвар тавьсан. Манайхыг
тойрсон хөрш томоохон гүрнүүд үндсэндээ дотоодын зах зээлээ хэмгаалж эхэлсэн.
Монголчуудын худалдан авах чадвар өнөөдөр ямар байгаа билээ, дээр нь хүмүуст
ирж байгаа ачаалал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад сэтгэл их эмзэглэж байгаа.
-ОХУ зөвхөн Монголд зориулан 85.000 тонн улаан буудайг
экспортын татвараас чөлөөлөхөөр болсон тухай чих дэлссэн. Харин хэр үр дүнтэй
хэрэгжих бол...
-Он гарангуут ОХУ-тай
85.000 тонн улаан буудай, 15.000 тонн гурилын гэрээ хийсэн. Гурилынх нь 6.000
тонныг сар шинийн өмиө бид ачуулаад оруулж ирсэн. 85.000 тонн улаан буудайн
экспортын 40 хувийг чөлөөлүүлэхээр ОХУ-ын Засгийн газарт Монгол улсын Засгийн
газар санал тавиад одоо шийдэгдэх шатандаа явж байгаа боловч удааширсаар өнөөг
хүргэлээ.
-Монгол Улс "Алтан тариа","Улаанбаатар"
гээд гурилын томоохон үйлдвэрүүдтэй хэрнээ гаднаас яагаад гурил аваад байгаа юм
6э. Хоёрхон сая монголыг бусдын гар харахгүйгээр ядаж тэжээчихмээр л юм даа?
-Хоёр сая монголчуудыг төвөггүй
тэжээж байсан үе бий. 100 хувь улаан буудайгаа хураагаад гадаад руу экспортлох
хэмжээнд манайд улаан буудай ургаж байсан. Атрын I, II аяны дараа 1980-оны
дундуур манайд ургац нь дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн байсан.
1990-ээд оноос зах эээлд шилжиж үндсэндээ энэ салбар төрийн хараа хяналтаас
орхигдсон. Хараа хяналтгүй байснаас га,
талбайн хэмжээ багасаж, бизнес нь эрсдэлд орж, дээрээс нь хуурайшилт ихтэй
байсны улмаас улаан буудайн хангалт монголын 30 хувийг л дөнгөж хангаж байгаа.
Ийм хүнд нөхцөлд гаднаас нэг бол улаан буудай оруулж ирэх, эсвэл гурил оруулж
ирэх асуудал зайлшгүй тавигдсан. Монголчуудын хүнсний дийлэнх хувийг гурил
эзэлж байгаа. Өнөөдөр гурилтай шөл иддэггүй айл гэж бараг байхгүй. Дэлхийд
монгол улс гурилынхаа хэрэглээгээр өндөрт ордог юм билээ.
-Дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ огцом өссөн нь
энэ төрлийн бизнес ашигтай байх боломжийг нээж байгаа хэрэг гээд яриад л
байгаа...
-Дэлхийн зах зээл дээр
улаан буудайн үнэ тодорхой хэмжээгээр өссөн нь монголд газар тариалан эрхэлдэг
хүмүүст ашигтай тусаж байгаа. Яагаад гэвэл энэ бизнес өөрөө алт
шиг болж хувирч байна. Миний хувьд монголд хоёр төрлийн алт байна гэж
харж байгаа. Нэг нь ухаж авдаг алт, нөгөө нь ургуулдаг алт. Ухаж авдаг алтыг
ухаж аваад Монгол банк дээр очиход жигнээд авчихна. Ургасан тариаг хураагаад
авахад улс жигнэж аваад мөнгө өгнө. Дээрээс нь урамшуулал өгнө. Өнгөрсөн жилээс
нэг тонн улаан буудайд 60.000 төгрөгний урамшуулал өгч эхэлсэн. Үнэндээ бол ийм
бизнес ховор байдаг. Тухайлбал миний өмнө нь хийж байсан бизнес Хятад, Солонгосоос
бараа оруулж ирээд түүнийгээ зурагтаар сурталчилаад баахан зардал гаргаж
борлуулаад тодорхой хэмжээний багахан ашиг олдог. Тэгвэл улаан буудай тийм биш.
Шууд хураагаад авах юм бол монгол улсын аль ч үйлдвэр нь худалдаад авна. Манай
"Тариалан эрхлэлтийг дэмжих сан"
ч гэсэн өөрсдөө 100-аад мянган тонныг худалдаж аваад дээрээс нь
урамшуулал өгдөг. Энэ бол маш зөв бизнес.
-"Атар эзэмших III аяныг " зохион байгуулж
байгаад газар тариалан эрхлэгчид дуртай байгаа?
-Атрын III аян хүмүүсийн
сэтгэлд байсан галыг бадрааж өгсөн. Тэр тусмаа газар тариалан эрхлэгчдэд. Энэ
нь нэг талдаа төрөөс асар том дэмжлэг бий болох юм, нөгөө талдаас Монгол улс
хэрвээ улаан буудайг өөрсдөө тариалахгуй бол гаднаас хараад байвал дэлхийн зах
зээл дээр хэд ч хүрч болзошгүй нь. Таримал ургамлаар хийдэг тос, спирт,
бензиний хэрэглээ өсчихлөө. Тийм учраас гурил хийдэг улаан буудайгаа өөрсдөө
тариалж авахгүй бол цаашдаа бусад орноос хараат байна гэдэг хүнд асуудал. Орчин
үеийн бизнест улаан буудайг ургуулна гэдэг тодорхой хэмжээний төлөвлөж болдог,
ямар хэмжээнд хурааж болох вэ гэдгийг ч шийдэж болдог бизнесийн томоохон салбар
болж хөгжиж байгаа. Өмнө нь байгаль хараад бороо хур хэзээ орох бол гээд хараад
суудаг байсан.Тэгвэл ингэж суудаг үе ард хоцорсон. Бороо орохгүй ч байсан улаан
буудай нь тогтмол ургац өгдөг нөхцлийг бүрдүүлж чадсан дэлхийн олон орнууд
байна. Ялангуяа Канад, Америк. Тэдний усжуулалтын техник, технологи нь орчин үеийн
өндөр хэмжээнд хөгжсөн. Үүнийг Гачуурт компаниас өгсүүлээд нилээд хэдэн компани
монголдоо оруулж ирээд туршсан. Монголд өнгөрсөн жил 1 га-гаас 10.2 центр
хурааж байсан бол Гачуурт компани 35-45 центр хурааж байсан, Тэгэхээр ямар их
боломж монголд байна вэ гэдэг нь харагдаж байна.
Бидэнтэй адил нэг бүсчлэлд амьдардаг Казакстан манайхаас өндөр ургацтай байгаа. Хамгийн гол нь бид энэ боломжийг зөв ашиглах ёстой.
-Гурилын үнийг 550 төгрөгөөс дээш хэтрүүлэхгүй байхаар
тохиролцсон. Гэтэл бензин, шатахууны үнэ өссөн сургаар дахиад тэнгэрт үнэ нь
хадчихлаа?
-Эхлээд ард түмнийг
гурилын хомсдолгүй байлгах ёстой. Хоёрдугаарт гурилын үнийг зах эээл дээр
тогтвортой байлгах үүднээс бид бодлого явуулж байгаа. Гэвч бензиний үнэ
нэмэгдэж үүнийг дагаад тээврийн зардал өссөн, гаднаас орж ирж байгаа улаан
буудайнд ОХУ 40 хувь экспортын татвар тавьж байна, гаднаас орж ирж байгаа
гурилын үнэ дээр хүмүүс 20-30 юань нэмж байна. Энэ болгон монголчуудын нуруун
дээр үүрэх хүнд ачаа болж байгаа. Тэгэхээр гурилын үнийг тогтвортой 550 төгрөгт
барина гэдэг хэцүү асуудал болчихоод байна. Үнэнийг хэлэхэд гурилын хомсдолгүй
байлгах нь бидний үүрэг болоод байгаа.
-Хоёрхон сая хүн амтай монгол яагаад хөгжиж чадахгүй
байна вэ?
-Зах зээлд орсон бусад
орны хөгжил, ард түмнийх иь сэтгэлгээг би харж ажигладаг. Монголчууд 1990 оноос
хойш зах зээлд хөл тавьсан. Хүмүүсийн сэтгэлгээнд эхлээд бизнесийи асар том өөрчлөлт
орох ёстой юм шиг байгаа юм. Өнөөдөр энэ сэтгэлгээ манайханд үндсэндээ орчихсон
байна. Хүн болгон хөдлөхгүй бол хоол олдохгүй нь гэдэг сэтгэлгээ дээр ирсэн.
Дээрээс нь хүн болгон бизнесийн ямар нэгэн зах зухаас барьж авах гээд үзэж
байна. Энэ боломж дээр нь төр зөв бодлого барьж явуулбал Монгол орон хөгжинө. Өнөөдөр
манайх хөгжлийнхөө гарааны эхний шатанд гараад ирчихсэн, шилжилтийн үе нь
дууссан. Хамгийн олзуурхууштай зүйл гэвэл монгол хүний сэтгэлгээнд өөрчлөлт орж
чадсан. Төр зөв бодлого баривал бизнес хурдацтай хөгжинө. Монгол орны хөгжилд
ойрын тав, арван жилд нүдэнд харагдахуйц өөрчлөлт орно гэж би бодож байна.
-Одоо хоёулаа ажил албаны яриаг тур хойшлуулъя. Тэгээд
гэр бүл, амьдрал, хайрын тухай ярилцъя. Та ажил, амьдралдаа сэтгэл хангалуун
байж чаддаг уу?
-Би хөл дээр нь босгосон
бизнесээ эргээд харж байхад боломжийн юм шиг харагддаг, бас санагддаг. Гэхдээ өмнөө
тавьсан зорилгодоо хүрч чадаагүй л явна.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Г.Бадамхатан
гэдэг. Улаанбаатар хотын унаган иргэн. Сурган сэтгэл судлалын мэргэжилтэй.
Сэтгэл Судлалын Ухааны Дэд Доктор. Одоо Удирдлагын Акэдемид багшилдаг. Манайх хүү,
охинтой.
-Таныг ажилдаа амжилт гаргаж, сэтгэл тайван ажиллахад
ханинн тус дэм их байдаг биз?
-Эхнэр бид хоёр оюутан
байхдаа танилцаж тэр үеийн залуучуудын адилаар гэр бүл болж, гал голомтоо
бадрааж байлаа. Ажил ихтэй үед хөдөө гадаа, гадаад дотоод руу их явна. Хань
маань ар гэрийн бүх л зүйлийг зохицуулаад үлдэнэ. Ард маань түшиж тулах сайн
ханьтай тулдаа л ажил үйлс минь өөдрөг, бизнес минь урагштай яваа.
-Эхнэрээ хараад танд ямар бодол төрж байсан бэ?
-Оюутан байхын л бид нэг
ангийн нөхөд байлаа. Хичээл ном, сургууль соёл гээд хамт явсаар байгаад нэг
мэдэхэд бие биедээ дассан байсан. Анх хараад яасан их яриа бүсгүй вэ гэж бодож
байсан. Амьдрал дээр бол би дуу цөөнтэй хүн шүү дээ. Тухайн үед би өөрийнхөө
орон зайг нөхөж чадах хүнийг олж харж чадсан байгаа юм.
-Ханийнхаа юунд сэтгэл чинь татагддаг вэ?
-Олон жил ханилаад
ирэхээрээ хүн чинь нэгнийгээ их үгүйлдэг болчихдог юм байна. Эхнэрээ байхгүй
бол үгүйлээд утасдана. Гадаад дотоодод явж байсан ч санана, сэтгэлд минь байнга
уяастай бодогдоно. Тэгээд л яаж байна, ийж байна гээд байнга ярина. Бодоод
байхнээ хүмүүс чинь бие биенийхээ өөрт байхгүй зан чанарыг нэгнээсээ шингээж
авдаг юмуу даа. Сүүлийн үед эхнэр маань миний дуугүй занг, харин би эхнэрийнхээ
яриасаг занг авч байх шиг байна.
-Амьдрал юун дээр илүү тогтдог юм бэ?
-Бие биенээ хайрлаж
чаддаг сэтгэл, итгэл дээр амьдрал тогтдог гэж би боддог.
-Эр хүн ямар байхаас тэр айлын амьдрал их шалтгаалдаг юм
шиг санагддаг?
-Эр хүн гэр бүлээ авч явахдаа
эртнээс уламжилж ирсэн уламжлалаа хадгалж явах ёстой юм. Ямар ч завгүй, ажил
ихтэй байсан ч гэр бүлээ хайр халамжаар дутааж болохгүй. Амьдралыг авч
яваагийнхаа хувьд эр хүн үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарладаг байх хэрэгтэй.
-Хайр, дурлал нэг үг хэрнээ өөр ч юм шиг. Дурлалаас хайр
юугаараа илүү юм бэ?
-Хайрыг би сэтгэлийн
хамгийн нандии харьцаа гэж ойлгодог. Дурлал бол түр зуурын байж болох зүйл.
Харин дурлалаас давж хайрласан сэтгэл жинхэнэ хайр юм даа.
-Хайрыг мэдэрч амьдарна гэдэг амьдралын гайхамшиг ч юм
шиг...
-Амьдралд юу ч тохиолдож
болно. Тийм үед нэгнийгээ тулж түшиж, хүнд асуудлын ард хоёулаа хамтдаа
гарчихаад, бие биенийхээ сэтгэл зүрхийг мэдэрч амьдарна гэдэг ханийн жаргал юм.
Ханилсан ханийнхаа халамж түшгийг алхам тутамдаа мэдэрч байна гэдэг чинь хайрыг
мэдэрч амьдарч байгаагийн гайхамшиг юмуу даа.
-Ханийнхаа хайр халамжийг өдөр тутам мэдэрнэ гэдэг сайхан
санагддаг биз?
-Өглөө бүр индүүдсэн
хувцсыг нь өмсөөд гарахад сэтгэл өөдрөг ажилдаа явна шүү дээ.
-Харж ажиглаж байхад эрчүүд эхнэрээ өөрөөсөө илүү
гаргахыг нэг их хүсдэггүй юм шиг ээ. Та үүнийг зөв гэж боддог уу?
-Эр хүн өөрөө бүх
талаараа илүү байхыг эрмэлзэх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ тэгж эрмэлзэж чадаагүй
бол эхнэр нь илүү байхыг би нэг их буруутгахгүй. Эр хүн бүх талаараа тэгш
байхын тулд эхлээд боловсрол эзэмшиж, амьдралдаа хүрэлцэх орлогоо эхнэрээсээ илүү
байлгаж, үр хүүхдээ ээжээс нь дутахгүй хайрлаж, үгийг нь сонсож, хүсэл
сонирхлыг нь дэмждэг байх ёстой, Хэрвээ тийм байж чадахгүй байж эхнэрээ өөрөөсөө
илүү гаргахыг тэвчдэггүй бол тэнэг л гэж дүгнэнэ.
-Эмэгтэй хүн гэж хэлэхэд хамгийн түрүүнд ямраар төсөөлөгддөг
вэ?
-Эмэгтэй хүнийг би
ээжээрээ төсөөлж боддог хүн. Ээждээ би маш их хайртай. Амьдралд сөхрөлгүй
тэмцдэг өөдрөг сайхан сэтгэлээр нь бахархдаг. Эмэгтэй хүн болгон ээж шиг минь
байгаасай гэж хүсдэг.
-Жинхэнэ эр хүн гэдгийг та яаж тодорхойлох вэ?
-Өмнөө тавьсан
зорилготой, түүндээ хүрч чаддаг, хариуцлагатай, найдвартай, итгэлтэй, амьдралын
зовлон бэрхшээлд амархан сөгддөггүй хүнийг жинхэнэ эр гэж хэлнэ дээ.
-Амьдралд юу их үнэтэй байдаг юм бэ?
-Гэр бүл, хайр, итгэл.
Юу ч тохиолдсон байлаа ч гэсэн гэр бүлээ хүн хайрлаж, хамгаалж явах ёстой.
-Танайх зочны хөлд хэр дарагддаг айл вэ?
-Манайхаар ирдэг зочид
олон. Бид найз нөхөд, танил түншүүдээ гэртээ урихаасаа илүү ая тухтай орчинд,
ярьж хөөрч суух тохилог ресторанд хүлээж авч уулзах дуртай. Миний хувьд найз нөхөд
ирлээ гээд хөл хөөрцөг болж, архи дарс сөгнөөд суухаа үр хүүхдүүддээ харуулаад
байхыг нэг их хүсдэггүй
-Сониноор хэлсэн үг сонин байж магадгүй л
юм."Хань"сониноор уламжлаад ханьдаа сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?
-"Хань"
сониноор уламжлэад ханьдаа "Он цаг бол амьдралын шалгуур байдаг Дэргэд
минь байж дэм өгч, хажууд минь байж халамжилж, амьдралын нугачаанд барьц алдаагүй,
зовлон жаргалыг хамт компанид ах дүү нар маань ажилладаг. Тэднийгээ дэмжээд
бусдаас дутаахгүй авч явах юмсан гэж боддог. Хүүхэд байхдаа бид ааваасаа өнчирч
хоцорсон улс. Гэхдээ надад өөрийгөө голж чамласан, дорд үзэх бодол хэзээ ч төрж
байгаагүй. Аавыгаа өнгөрөхөөс өмнө бид ингэж амьдарч байгаагүй гэдэг зорилго өвөртөлж
явсны хүчинд бизнест амжилт гаргаж, хөгжүүлж чадсан.
-Танд гэр бүл, нэр төр, хөрөнгө мөнгө гээд бүх зүйл
байна. Баян хүн гэж ойлгож болно биз?
-Надад баян гэдэг ойлголтонд
хөрөнгө мөнгийг оруулаад байх сонирхол төрдөггүй. Ээжтэйгээ, хань, үр хүүхдүүдгэйгээ,
ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ элэг бүтэн, эрүүл саруул, амар амгалан
амьдрахыг би баян амьдрал гэж ойлгодог.
-Эдийн засгийн хувьд та бүрэн хангагдсан хүн үү?
-Тийм ээ бүрэн
хангагдсан.
-Маргааш гэдэг үгийг хэлж байсан удаа олон уу?
-Үгүй ээ. Миний бараг
хэлдэггүй үг. Маргааш гэж ажлыг хойшлуулвал цаг хугацаа хүлээхгүй. Өнөөдрийн
ажлыг өнөөдөр амжуулж байж урагшилна.
-Тантай ярилцаж байхад юманд хүлээцтэй, тайван ханддаг хүн
шиг санагдлаа?
-Гаднаас нь харж дүгнэсэн
хүнд бол би хэтэрхий дуу цөөнтэй, тайван хүн байж магадгүй. Дотоод хүнтэйгээ
бол би байнга зөрчилдөж явдаг хүн. Аливаа бизнес алдаа, оноотой урагшилж байдаг
зүйл л дээ, Залуу байхад урагшаа хойшоо их явна. Олох ч үе байна, шатах ч үе
байна. Тэгээд "Шатчихлаа" гээд ярина. Ээж маань нэг удаа надад
"За даа энэ нөхөр ч маргаашнаас л архи уугаад эхлэх байх даа гэж бодож
байтал за маргааш юу хийх вэ гээд босоод ирдэг байсан" гээд хэлж байсан.
Ээжийн минь хэлсэн энэ үг надад их зүйпийг ухааруулж өгсөн. Одоо би амьдралд
аль болох сөхөрчихгүй юмсан, бусдад дорой харагдахгүй юмсан, сайн, сайхан зүйлээрээ
олныг араасаа дагуулах юмсан гэж боддог.
-Ийм тайван хүн хааяа бухимддаг болов уу?
-Хүн л юм чинь бухимдах үе
байлгүй яахав. Итгэлийг минь алдаж, бялдууч зан гаргасан хуурамч хүнд би үнэхээр дургүй.
-Хүний бурууг өөрт нь
шударга хэлчихдэг үү?
-Хүний үнэнийг би нүүрэн
дээр нь хэлчихдэг. Тэр хүн уурлаж байна уу, гомдож байна уу хамаагүй.
-Гомдоосон найз чинь "Уучлаарай" гээд ирвэл
хуучин шигээ нөхөрлөж чаддагуу?
-Уучлаад нөхөрлөдөг. Эрчүүд
чинь өнөөдөр нь гар зөрүүлчихээд маргааш нь уучлал гуйж чаддаг байхгүй юу. Сэтгэлийнхээ мухарт бодлоо нуучихаад дуугаа
хураагаад байгаа хүнд би нэг их таатай ханддаггуй. Тийм хүн жинхэнэ нөхөр биш.
-Амьдралаас юуг илүү их мэдэрдэг хүн бэ?
-Амьдрал бол амьдрал
учраас би байгаагаар нь хүлээж авах дуртай Хун бүхэн орчлон хорвоогийн зовлон
жаргалыг туулна, дайрна. Энэ бол амьдралын жам юм. Аливаа үхэл ч гэсэн хүнд маш
том ухаарлыг, аливаа баяр цэнгэл ч гэсэн маш том хохирлыг авчрахыг үгүйсгэхгүй
Тэгэхээр юмыг байгаагаар нь хүлээж авч дүгнэлт хийж байх хэрэгтэй. Зовж байгаа
бол бусдаас илүү зовж байна, жаргаж байгаа бол бусдаас илүү жаргаж байна гэж бүү
бодож бай.
-Амьдралаас хүсэж байсан зүйлээ авч чадсан уу?
-Хүний хүсэп хязгааргүй
юм. Хүслээ гүйцээж байнх гээд хүнийг хохироож болохгүй. Тэр тусмаа би хүслээс
болж ойр дотныхоо хүмүүсийг гомдоочихвий дээ гэж бодож явдаг. Хүүгээсээ
хагацчихаад байхдаа би "Би юуны төлөө амьдарч байсан хүн бэ" гэдэг
асар том асуултын ард ирж байсан удаа бий.
-Хүнийг юу их эвддэг бол...
-Эрх мэдэл, мөнгө хүнийг
байгаагаас нь их өөрчилж чаддаг. Нэр хүндтэй боллоо гээд дуугаа хурааж, биеэ
тоогоод эхэлвэл хүн эвдэрч байгаа нь тэр. Гэхдээ боловсрол хэр эзэмшиж чадсан
бэ гэдгээсээ бас шаптгаална. Сэтгэлгээ хэр ядуу байна түүнийхээ хэмжээгээр хүн
өөрийгөө эвддэг юм шиг санагддаг
-Их мөнгө олох тусам амьдрал хүнийг шалгадаг гэдэг юм
билээ. Энэ тухай бодож байсан уу?
-Энэ үнэн. Сэтгэлзүйн хувьд
асар том шалгуур ирдэг. Хүний сэтгэлгээг тэлж өгдөг хэрэглээ бол мөнгө. Мөнгөтэй
болох тусам хүний ажил нэмэгддэг.
-Монгол орноо 10 жилийн дараа гээд төсөөлдөө...
-10 жилийн дараа эх
орноо хөгжлийг олж чадсан шинэ Монголоор төсөөлж байна Улс төр нь тогтворжсон, эдийн засаг нь
эрчимтэй явагдсан, дэд бүтэц нь бух салбарт хөгжсөн, хүмүүс нь өндөр
боловсролтой, хангалуун амьдралтай болсон байх болов уу Миний хэлж байгаа бүхэн
хол санагдаж магадгүй. Гэхдээ 10 жил ойрхон хугацаа.
-Хэрвээ та улс төрч болвол...
-Улс төрийг бохир
заваан гэж хүмүүс ярьдаг. Ард түмнийхээ өмнө улстөр ил тод, хариуцлагатай байх
ёстой юм. Энэ утгаар яривал улс төрд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж бодож
байна Улс төрч хүн ёс зүйгээ эрхэмлэдэг байх ёстой.
-Архийг согттолоо ууж үзсэн үү?
-Огт уудаггүй гэж худлаа
хэлэхгүй ээ. Тааруулж уухыг л боддог. Энэ идээ чинь намайг таалдаггүй ундаа. Би
таалахгүй байхад нь таалах гээд үзээд байж болохгүй, Архи уг нь хүндэтгэлийн
идээ юм шүү дээ. Хэтрүүлж уувал хор болно. Хүн төрөлхтөн байгаа цагт архи байсаар
л байна. Түүнийг ууж барна ч гэж байхгүй, түүний цаана гарна гэж ч байхгуй, түүнд
дурлаад байх ч хэрэггүй.
-Найранд аяны гурван дугараатай биз дээ?
-Дуулчихнаа. Ихэнхдээ
аав ээж, нутаг ус, эх орны тухай дуугаар ая өргөдөг.
-Өөртөө чөлөөт цаг гаргадаг уу?
-Зориг гаргаад зав
гаргадаг. Ажлыг хийвэл хийсэн шиг хийж, амарвал амарсан шиг амарч чаддаг байх
хэрэгтэй.
-Ширээний ном...
-Миний ширээний ном
голдуу бизнесийн ном байдаг. "Хорвоо дэлхий уужим, хийх ажил их
байна", "Хувь заяаг сонгох нь", "Сэтгэлийн өчил"
номнуудыг зав гаргаж уншлаа.
-"Нар Мон" таны байгуулсан компани гэлүү?
-1992 оноос бизнест хөл
тавьж өдийг хүргэхдээ "Нар Мон" компанийг байгуулж, хөл дээр нь
босгохын төлөө их зүтгэсэн. Манай “Нар Мон тур" жуулчны бааз дээр бөхчүүд
бэлтгэлээ базаадаг. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жипийн ойн баяр наадмаар
бэлтгэл хийж байсан бөхчүүдээс Д.Сумъяабазар улсын аварга цол хүртэж байсан.
Мөн Баянхонгор нутгийн маань бөхчүүд жил бүр бэлтгэлээ базаадаг. Бид нутгийнхаа
бөхчүүдийг бэлтгэл хийх ая тухтай орчноор хангаж өгдөг. Үүнээс гадна төмөр замд
манай ачаа буулгах томоохон аж ахуй байдаг.
"Нар Мон" компани гэр хорооллын амьдралын түвшин доогуур өрхийг түлээ нүүрсээр хангах үүргийг хүлээдэг байсан. Үнэнийг хэлэхэд аялал жуулчлал, амралт сувиллын "Буга" цогцолбор, автомашины худалдаа үйлчилгээ, засвараас олсон ашгаа гэр хорооллынхонд буян болгож хүртээдэг гэсэн үг. Гэрийнх нь гадаа хоёр тонн нүүрс, хоёр куб мод буулгаж өгөхөд баярласан хүн олон байсан даа.
-“Шөнийн зах"-ыг таны мэдлийнх гэх юм. Олон хүн ам
сайтай байна билээ?
-Тийм ээ. Өнгөрсөн жил
"Шөнийн зах" нэртэй худалдааны төв нээж, ашиглалтанд оруулж 400-аад
хүнийг ажлын байртай болголоо. Энэ захыг нээснээр худалдан авагчдад том боломж
олгосон гэж бодож байгаа.
-Та ажилдаа ч бизнесдээ ч юуг баримталдаг хүн бэ?
-Хариуцлагатай, итгэлтэй
байхыг би эрхэмлэдэг. Миний баримталдаг зарчим ерөөсөө энэ.
-Бөх сонирхож үздэг үү?
-Монгол хүн болгон
бөхдөө хайртай, дуртай байдаг шүү дээ. Багаасаа бөх сонирхдог байсан болохоор
бөхийн барилдаан хорхойсож үзнэ. Миний хайрлаж хүндэлж явдаг бөхчүүдийн нэг бол
нутгийн бөх "Том" П.Сүхбат маань. Зан чанарын хувьд таалагддаг,
Хонгор нутгаас минь улсын начин Д. Батболд. Б. Баянжаргал, Б. Сэр-Од гээд олон
сайхан залуу бөх наадмын дэвжээнээс цол хүртсэнд баярлаж явдаг.
-"Хань" сонины уншигчдад хандаад та юу хэлэх
вэ?
-Хань гэдэг үг өөрөө
өргөн утга агуулдаг үг. Бүхэл бүтэн гэр бүлийн асуудлыг хөнддөг. Хүний хань
байна гэдэг чинь том хариуцлага юм. Харин энэ бүхэн тодорхой цаг хугацааны
дараа харагдаж байдаг. Монголын мянга мянган гэр бул тогтвортой байж, улс үндэстэн
минь бат бөх оршиж, айл бүрийн үр хүүхэд эрүул саруул, эрдэм боловсролтой, баян
чинээлэг байх болтугай гэж ерөөе.
-Танд баярлалаа.
Ярилцсан Г.Батцэцэг