gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чингэс хаан: Би энэ өдрийг дөчин жил хүлээлээ

Спорт
2008-03-26
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-03-26

Бээжингийн зуны ХХII олимп эхлэхэд … хоног үлд­лээ. Одоогоор Монголын 14 тамирчин тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Цаашид ганц нэг төрөлд тэмцээнд оролцох эрхийн мандат олдох магадлал бий. Олимпод орол­цох босго оноог авах нь уг нь тийм ч хэцүү даваа биш билээ. Аваргуудын хувьд бол.

Дэлхийн спортын хол­боод, байгууллагуудын цаад санаа нь бол хувь тамирчид зөвхөн олимпод хичээгээд бусад тэмцээнд оролцохоо байчихвий гэснээс үүдэлтэй ийм эрх гээч юм үүссэн түүх­тэй. Давхар цаана нь бусад тив дэлхийн аваргад байнга шилдэг тамирчдыг хамруулж байлгах гэсэн спортын нэг төрлийн бизнесийн эрх ашиг явж байдаг боловуу. Нэг олим­поос нөгөө олимп хүр­тэлх дөрвөн жилийн хуга­цаанд тамирчдыг энэ мэтээр баахан чангалж байгаад тэм­цээн дөхөөд ирэхийн алдад бараг задгайд нь тавьж орхи­дог. Тэр бүү хэл амжилт үл харгалзан “цагаан хуудас”-аар баахан орон ороод ирнэ. Угаасаа олимпийн үндсэн уриа бол түрүүлэхдээ бус оролцохдоо гэсэн байдаг. Бид энэ удаагийн олимпийн нээл­тэн дээр тийм ч цөөхүүлхнээ жагсахгүй байх. Мөн медальт байранд очно. Эндээс медаль авахгүй бол өөр хаанаас авах вэ. Америк бөх өөрийнхөө цагаар шөнө дунд барилдаж байгаа бол манай бөхийн хувьд Өмнөговьд очсонтой ялгаагүй. Энэ мэт өчнөөн давуу талуудыг Бээжин би­дэнд олгоно. Гагцхүү энэ олимпоос бидний олон арван жил хүсэн хүлээсэн олим­пийн аварга цол авах тамир­чин гарахааргүй шинжтэй байна. Хэрэв Бээжингээс аварга төрөхгүй юм бол Мон­голын тамирчдад дахиад ийм боломж гарахгүй. Дараа да­раагийн олимпод аварга төр­сөн ч Бээжинд биш бол манай нийт иргэдийн хувьд онцгой сонин үзэгдэл биш.

Олимпод бэлдэж буй ма­най тамирчдыг хараад байхад эх орон ард түмнээ гэсэн ухамсар ажиглагдахгүй бай­на. Энд тэнд элдэв шоу, сур­талчилгаанд явах, аж амьд­ралын бөөн проблемтэй уч­рах, олигтой бэлтгэл байхгүй гэх мэт унхиагүй нонж дорой асуудлаар дүүрэн харагдана. Нэлээд нь хичээл сургууль­даа явж байгаа хэвээрээ байх юм. Түүнээс гадна хэрэв та нар дундаасаа ганцхан ширхэг алтан медалгүй ирвэл яах вэ гэсэн хариуцлагын тооцоо алга. Олон сая төг­рөгийн бооцоо, хоёр өрөө байр яах вэ. Үе үеийн уралдаан тэмцээнд тиймэрхүү гэгээн мөрөөдөл явж л байсан. Ам­жилтанд хүрсэн хүн байхгүй л болохоос. Одоо тэгвэл тэр бөхчүүд, боксчид, мэргэн буудагч нарт амлаад байгаа юмаа урьдчилаад заримыг нь өгчих. Багш нарт нь ялгаагүй. Хэрэв Бээжингээс аваргагүй ирвэл Монголын үндэсний олимпын хороо, Биеийн та­мир спортын улсын хороог бүрэн бүрэлдхүүнээр нь та­тан буулгаж, улс эх орны минь нэр хүндийг гадаад ертөнцөд гутаан доромжил­сон хэргээр яллаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг­тэй. Тэгж сайн чангалахгүй бол эд нар Буянт-Ухаа дээр нүүрэндээ өндөг нялуулах төдийхнөөр шараа болоод, юу ч болоогүй юм шиг өнгөрнө шүү.

Одооноос эхлэн олимпод оролцох залуусаа бүрэн тус­гаарлаж, ямар нэгэн мэдээл­лийн хэрэгслээр элдвээр бичиж онгироолгүй, сэтгэл зүйн хувьд шатаалгүй, бүх ард түмнээрээ эрвийх дэрвий­хээ­рээ тусалж, сэтгэл зовних “цаг болжээ”. Бид Хятад улсын дэвжээн дээр өвдөг шороо­дохгүй байх явдал цаанаа гүн утга учиртай.

Ж.Гангаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан