Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас уран бүтээлийн 63 дахь улирлын хөтөлбөрөө зарласан. Шинэ улирлын дуурийн тоглолтын нээлтээ хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Нацагдоржийн 75 насны ойг тохиолдуулан “Гүн Гэрийн гүнж” түүхэн сэдэвт дууриар эхлүүлэх юм.
“ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” ДУУРИЙН ТУХАЙ
Уг дуурийн хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, цомнолыг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ.
Анх 2016 оны гуравдугаар сард УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад оны Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэсэн.
Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байв. Энэ хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөдөг.
Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэжээ.
“Өсөж төрсөн нутаг минь
Өндийж босгосон газар минь
Өчнөөн хол хэдий ч
Өр зүрх минь яасан ойрхон юм бэ…”
Харин балетын тоглолтын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлэх бөгөөд тоглолтод ОХУ-ын алдарт “Москвагийн Эзэн хааны балетын театр”-ын бүжигчид хамтрах аж.
“Хунт нуур” балетыг Монголын тайзнаа толилуулсны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн нь энэ улирлын онцлог юм байна. Тус улирлын хугацаанд мөн П.И.Чайковскийн “Цөмөөхэй”, А.Аданы “Жизель” балетыг тус тус тоглоно.
“ХУНТ НУУР” БАЛЕТЫН ТУХАЙ
“Хунт нуур” балет нь урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг. 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл юм.
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж, Юлиус Резингер дэглэн,Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 04-нд толилуулсан.
Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театруудад өөр хувилбараар дэглэдэг ч Мариус Петипа, Лев Иванов нарын сайжруулсан хувилбарт үндэслэдэг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаатын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.
УДБЭТ нь 63 дахь улирлын эхний дөрвөн сарын тоглолтын тасалбарыг 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн www.ticket.mn болон Театрын кассаар худалдаалж, хөнгөлөлттэй тасалбарын багцыг урьдчилан авах боломжийг үзэгчдэдээ сарын турш нээх юм байна.
Э.Болор-Од