Өвсөн толгой үзүүрээсээ шаргалтаж, өглөө оройдоо жиндүүлээд намрын уур орсныг илтгэн нимгэн хувцас дааруулж эхлэв. Зуны сар зургаа биш юм болохоор зунжин наадмаас наадмын хооронд хээр хөдөө хэсэг бусгаар амарсан хаа газрын хүмүүс намрын их ажилдаа ханцуй шамлан орох цаг нэгэнт болжээ.
Хот, суурин газрынхан буцаж, нүүдэлчин иргэншлийн “ачааг тээж” яваа хэдэн малчид хөдөөдөө үлдэнэ. Урьдаас анаж, цэнэж боддог хуучны бор өвгөчүүл “зуд зунаас” хэмээн өвлийн өнгийг шинжиж, хадлан тариагаа хэдий хэр бэлтгэхээ тооцоолж хадуураа ирлэх цаг хаяанд иржээ.
Ийм л намраар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт байх Батхан хэмээх тэгш өндөрлөг, тэнэгэр сайхан хөндий рүү томилолт өвөртлөн зүглэлээ. Монгол улсын гавьяат малчин Д.Гомбо-Очир гэж нас сүүдэр ная хол гарсан өвгөн буурлынхыг зорин яваа нь энэ.
Уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж нэмэгдсэн цаг үед хашир малчин ямар арга ухаанд түшиглэж буйг сонсох гэсэндээ уулзсан нь энэ.
Энэ айлыг зорьсон нь учиртай. “Малчдыг муушаан, зун нь айрагдаж, найрлаж ажилгүйдлээ” гэх тэдний амьжиргааг үгүйсгэсэн дэл сул үг тасардаггүй. Уулын мод урттай богинотой байдгийн адил малчдын дунд ажилч, хөдөлмөрч нь ч бий, назгай, залхуу нь ч бий.
Харин уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж нэмэгдсэн цаг үед хашир малчин ямар арга ухаанд түшиглэж буйг сонсох гэсэндээ уулзсан нь энэ.
“Өвөл цастай байсан болохоор зуны эхэнд ногоо сайн ургасан. Сүүлдээ бороо ороогүй зуншлага алаг цоог л байна. Дан бэлчээрийн мал аж ахуйгаар ч амьдрахгүй боллоо.
Дорнод, Хэнтий, Сүхбаатарт хадланг дорвитой авахаас бус Монголд хадлангийн талбай байхгүй болчихлоо. Манайх газар тариалантай учир мянга гаруй малд юуг нь ч өгсөн хүрэлцээтэй. Тулсан үед будааны сүрлэн иш өгчихнө. Газар тариалантай тулдаа л болж байна” гэж Д.Гомбо-Очир гуай ярив.
Урд хөтлийг ороон, хонь голцуу бог мал идээшилж харагдана. Салхи тогтуун налгар өдөр морины уяаны наахантай тухалж аваад, малч хүний амьдралын ухаан, бэлчээрийн эрдмийг сонслоо.
-Сүргийн зохион байгуулалтыг Чингис хааны үеэс л хэлж өгсөн. “Хонийг жалга дүүрэн, ямааг жалга дүүрэн хонинд үзэгдэх төдий байлга, адууг хөндий дүүрэн байлга” гэж. Хамгийн түрүүнд түүчээлдэг, чимээ өгдөг нь ямаа. Бэлчээрийн сорыг түрүүлж иднэ.
Тал хээрийн энэ нутагт манайх тэмээнээс бусад дөрвөн төрлийн мал өсгөж байна. Монгол тэгш дөрвөн улиралтай орон. Тас няс хийсэн дун цагаан өвөл, уян ус урссан сэрүүн хавар, хур бороо тэгширсэн зун, шим шүүстэй шаргал намар гээд улирал бүрийн өнгө өөр. Тиймээс монгол хүн улиралдаа тааруулж сэтгэдэг.
Малчин хүн малыг зүсээр нь биш, туурайгаар нь таньдаг. Мянган хоньтой хүн бол дөрвөн мянган туурайг танина. Арав алхаж нэг хазах уу, нэг алхаж арав хазах уу гэдгээс хамаарч хагас саран хэлбэртэй хариулах уу, эсвэл наран хэлбэртэй тарааж бэлчээх үү гэдгээ малчин тооцоолно.
Хагас саран хариулбал түрүүчийн мал өвсний сорыг идээд, арын хурга, борлон 200 удаа хазсан өвсийг л иднэ. Харин наран хэлбэртэй тараавал мал бүр өвсөнд хүрнэ. Тэгэхээр морь унаж мод тохчхоод зүггүй шогшиж явах нь мал маллаж байгаа хэрэг биш гэв.
Энэ айл 1000 гаруй бог, 200 гаруй үхэр, тэр хэрийн адуутай. Мал сүргийнхээ тоонд тохируулж жилд дунджаар 500 гаруй төл хүлээж авна, төдий хэмжээний малаа борлуулдаг аж. Малын тооны араас хөөцөлдөх биш, чанар, бэлчээрийн даац, байгальд үзүүлэх нөлөөг бодох цаг ирснийг тэрээр “Малаа хэт өсгөвөл бид орших уу эс орших уу дээрээ очно” гэх тодорхой үгээр хэлчхэв.
Малын тоо 2024 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57 саяд хүрэв. Сүүлийн хоёр жилд зуд болж, малын тоо буурсан ч 2022 он хүртэл жил бүр алгуур өслөө. Малын тоо өссөн ч малчдын амьжиргаа төдийлөн өөрчлөгдсөнгүй. Өмнө нь айл бүрийн гадаа нэг мотоцикл байсан бол одоо нэмээд нэг портер эсвэл приус бий.
Гэвч малчдын хүйсийн харьцаа алдагдсан, залуу малчид цөөрсөн, мал маллах арга ухааныг малчдад системтэйгээр, байнга заан сургадаггүй, бэлчээр доройтсон гээд олон асуудал байсаар байна.
Бэлчээрт уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай болон мал аж ахуйн салбар шууд нөлөөлдөг. Малын тоо өсөж, бэлчээрийг сэлгэн ашигладаггүй гэх мэт хүний хүчин зүйл бэлчээрийг илүүтэй доройтуулж байна гэж ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ж.Ундармаа анхааруулав.
Манай орны бэлчээрийн даацад тохирсон малын тоо 57649,7 мянга байх ёстой. Гэвч 2016-2023 оны хооронд нийт малын тоо 57 саяас байнга давсныг дараах зургаас хараарай. 2025 оны мал тооллогын дүн хараахан гараагүй байна.
Манай орны нийт газар нутгийн 70 хувийг бэлчээр эзэлдэг. Энэ нь 106 сая га талбайг хамардаг бөгөөд үүний
- 36 хувь нь бага зэрэг,
- 50 хувь нь дунд зэрэг,
- 14 хувь нь ХҮЧТЭЙ ДОРОЙТСОН.
Тэгвэл бэлчээр хаана хамгийн их доройтов?
Ж.Ундармаа профессорын хэлснээр манай улсын төв хэсэгт нийт хүн амын 90, малын 80 хувь төвлөрсөн тул бэлчээр илүүтэй доройтжээ. Тэрээр 2009 онд, 2019 онд яг нэг цэгээс буюу ижил бэлчээрийн гэрэл зургийг авч, ургамал нь хэрхэн тачир сийрэг болсныг баримтжуулсан байна.
Урт халиурсан ургамлууд арван жилийн дараа богиносож, малын махан тарга авхуулдаг ургамлууд цөөрчээ. Баруун доод талын зураг хэдий ногоон харагдавч тэр чигээрээ луулиар бүрхэгдсэн байна. Бороотой жил Хустайд ганц настай лууль л ургах чадвартай, өөр ургамал ургах боломжгүй болсон нь маш харамсалтай.
БЭЛЧЭЭР ДОРОЙТСОНООР ҮҮСДЭГ СӨРӨГ НӨЛӨӨНҮҮД
- Хөл газрын ургамал ихсэж, иргэдийн дунд харшлын өвчлөл нэмэгдсэн
- Шороон шуурга гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн
- Малын өвчлөл нэмэгдсэн
- Мал махан биш өөхөн тарга авдаг тул иргэдийн махнаас авдаг уургийн хэмжээ буурсан
- Өвсөн тэжээлт амьтад хүнсний хомстолд орсон
- Үлийн цагаан оготно, царцаа нэмэгдсэн
- Малаа алдсан малчид суурин газрыг зорьдог.
Төв аймгийн Лүн суманд ойр ойрхон үер боллоо гэх мэдээ нийтлэгддэг. Энэ нь тус сумын бэлчээр доройтсоныг харуулна. Бэлчээрт ганц наст ургамал зонхилоход хөрс нь нягт, бүтэц муутай, үржил шим муутай тул ус бага шингээдэг байна. Харин соргог бэлчээр үер болоход доройтсон бэлчээрээс тав дахин усыг шингээдэг.
Малчдад зөвлөхөд танай бэлчээр шоршор луульт хээр, шарилжит хээр, шарилж луульт хээрээр дүүрсэн бол багийн бусад малчидтайгаа зөвлөлдөн, энэ бэлчээрийг байгалийн аясаар нь нөхөн сэргээх шаардлагатай.
Бэлчээр дэх ургамлын ургалтыг ажиглахаас гадна хэчнээн нэр төрлийн ургамал ургаж байгааг малчид нүдэн баримжаагаар тоолж болно. Хэдийчинээ олон төрлийн ургамал тэр хэрээр малд махан тарга тогтдог байна.
“Бороо л орвол бэлчээр сэргэнэ гэж малчид олон жил итгэж хүлээлээ. Сүүлийн жилүүдэд манай улсад өнтэй сайхан зун болов. Бороо их орсон ч "нарийн сайхан өвс" ургасангүй. Мөн нүүхээ больчихвол бид ирээдүйн Африк болох тул малчид аль болох жилийн дөрвөн улиралдаа нүүх нь зөв. Бэлчээр хамгийн их доройтсон төвийн бүсэд айлуудын нүүдэл цөөрч, зуслан, өвөлжөөний зай богиноссон нь бидний санааг зовоодог гэсэн юм.
МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
- Бэлчээрийн даацад тохирсон мал маллах
- Бэлчээрийг сэлгэн ашиглах
- Доройтсон бэлчээрт мал маллахгүй байх
- Доройтсон бэлчээрээ сэргээн сайжруулах
- Хөл газрын ургамлыг устгаж, хортон шавж, мэрэгчтэй тэмцэх
- Бэлчээрийг услах, гарын доорх үнэгүй бордоо болох хөх бууцаар бордох
- Бэлчээр хүчтэй доройтсон бол үр хачирлаж, сэргээх
Бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна. Баян-Өлгий, Увс, төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу байна. Зуд зунаас гэдэг тул баруун аймгийнхан одооноос хадлан тэжээлээ базаах хэрэгтэй болох нь.
Мөн ХХААХҮ-ийн сайд Н.Энхбаяр бэлчээрийн доройтлын эсрэг яаралтай арга хэмжээ авч, 330 сум бүрд бэлчээрийн мэргэжилтэн томилох, одоо ажиллаж буй хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдлэгийг сайжруулах, бэлчээр ашиглалтын гэрээг улс даяар хийдэг болох шаардлагатай. Бэлчээрээ зөв ашигладаг малчид, сум багийн туршлагыг бусдад түгээх, махны экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийн төлөв байдлыг орон даяар судлан дүгнэх, Бэлчээрийн тухай хууль батлуулах шаардлага ч байсаар байна.
Түүх сөхвөл Хүннүгийн үеэс мянгат бүр нутагчинтай байжээ. Тэрхүү нутагчин өрхүүд хэзээ бэлчээрээ чөлөөлж, хаашаа нүүхийг шийддэг байсан аж. Айлууд нэг өдөр зэрэг нүүх үүрэгтэй бөгөөд түүний бэлчээрт дараагийн айл буух хориотой, зөрчвөл цаазлуулах шийтгэл оноодог байсан ч төрийн энэ ухаалаг зохицуулалттай байсан учраас бид бэлчээрээ өвлөн авсан байж таарна.
Гэтэл энэ уламжлал мартагдах шахаж, бэлчээрийг зөвхөн малчдад даатган, та нар л учраа ол гэж олон жил хаясан. Төрийн нэгдсэн зохицуулалт, салбарын манлайлал үгүйлэгдэж, үүний уршгаар соргог бэлчээр ховордон, 3.6 сая га газар хүчтэй доройтчихлоо.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулсан “Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн туршлагыг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй монгол малчид” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.
Сэтгүүлч О.Батхишиг, Б.Эрдэнэчимэг