Жилээс жилд хэвлэл мэдээлэлд итгэх итгэл, нэр хүнд буурсаар байна. Хэвлэл мэдээллийн санхүү буюу орлогын урсгал нь улс төрийн нам, бизнесийн аль нэг байгууллагаас хамаарал өндөр байх нь редакцын бодлого, нийтлэлийн бодлогод нөлөөлөх эрсдэл өндөр тул аль болох орлогын олон эх сурвалжтай байх нь тун чухал. Эргээд орлогын бүтцээ уншигчдадаа танилцуулах нь уншигчийн итгэлийг хүлээх бас нэг хөшүүрэг гэж үздэг.
Редакц бодлогоо, бүтцээ, ёс зүйн зарчмаа нээлттэй байршуулахаас гадна орлогын бүтцээ мөн уншигчдадаа хүргэх нь ил тод байдлыг хангаж буй нэг хэлбэр.
Бид,
- Редакцын ёс зүйн зарчим,
- Бидний тухай буюу редакцын бүтцээ нээлттэй байршуулсан
- Энэ удаад орлогын бүтцээ танилцуулж байна.
Бид эхний удаад 2025 оны 1-р хагас жилийн орлогын бүтцээ танилцуулж байгаа бөгөөд цаашид улирал тутамд энэхүү мэдээллийг хүргэх юм.
"Монгол Контент" ХХК-аас эрхлэн гаргадаг GoGo.mn сайт 2021 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 болон Хэвлэл мэдээллийн салбарын ISAS MEDIA 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр GoGo.mn хэвлэл мэдээллийн салбарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хосоор нь баталгаажуулсан анхны редакц болж байв.
Бид уншигчдын итгэлийг хүлээсэн, баталгаатай, найдвартай эх сурвалж байхыг эрхэм зорилгоо болгон 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2025 онд Хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагын Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга буюу хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх JTI стандартыг Австралийн Делойт байгууллагаар баталгаажуулан гэрчилгээгээ аваад байна.
Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга буюу хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх ISO стандартыг 2018 онд танилцуулж, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэж эхэлсэн энэхүү стандарт нь хараат бус, тэнцвэртэй, ёс зүйтэй, баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжих томоохон санаачилга.
18 жилийн турш GoGo.mn редакцын бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нийтлэл булангийн контентуудыг шимтэн уншиж ирсэн уншигч Танд баярлалаа.
Уншигчдад чанартай, сэтгүүл зүйн зарчимд суурилсан мэдээ, мэдээллийг хараат бусаар хүргэхэд хувь нэмрээ оруулж, бидэнтэй үргэлж хамтран ажиллаж ирсэн бизнес эрхлэгчид, олон улсын болон бусад байгууллагууддаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна.
Хараат бус, бие даасан, Та бүхний итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхаар сайжруулалтыг бид тасралтгүй хийсээр байх болно.
GoGo.mn сайтын редакц