Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком Корпорацийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан эхэллээ.
Бөхийн барилдааны нэгийн даваанд:
- Дархан аварга Н.Батсуурь - Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Сумын заан О.Учралбаярт,
- Улсын заан Б.Бат-Өлзий - Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Аймгийн начин М.Өгөөдэйд,
- Улсын харцага Н:Золбоо - Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт,
- Улсын харцага М.Бэлгүтэй- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Аймгийн заан О.Доржсамбууд өвдөг шороодлоо.
Дархан аварга Н.Батсуурийг давсан О.Учралбаяр нь энэ барилдаанд зодоглож буй сумын цолтой ганц бөх юм.
128 бөхийн барилдааны шагнал:
- Түрүү бөх – 30 сая төгрөг
- Үзүүр бөх – 15 сая төгрөг
- Их шөвөг – тус бүр 5 сая төгрөг
- Дунд шөвөг – тус бүр 2 сая төгрөг
- Мөн нэгийн даваанаас шөвгийн барилдаан хүртэл даваа бүрд давсан бөхөд 300 мянган төгрөгийн бай шагналтай.
Энэ барилдааны дараа болох тусгай халз барилдаанд:
- Улсын аварга О.Хангай
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын арслан Э.Батмагнай
- Улсын заан М.Лхагвагэрэл нар зодоглоно.
Халз барилдааны шагналын сан 40 сая төгрөг.
- Түрүү бөх - 20 сая төгрөг
- Үзүүр бөх 10 сая төгрөг
- Шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн шагналтай.