2024-2025 онд хэрэгжүүлсэн ШУА-ийн грант төслүүдийн үр дүнгийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Нийт 14 төслийг танилцуулсан бөгөөд "Уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурлан гаргасан Саппарин эмийн фармакологийн зарим үйлдлийг тодруулах нь" төслийг онцлон хүргэж байна.
Төслийн удирдагчаар ШУА-ийн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн доктор Б.Дэжидмаа ажиллажээ. Судалгааны гол зорилго нь 2-р хэв шинжийн чихрийн шижин өвчний үед цусны бүлэгнэлт, глюкозын солилцоо, өөх тосны түвшинд эерэг нөлөө үзүүлэхийг туршин бататгах аж.
Тэрээр тайлбарлахдаа, "Саппарин эм нь Монголын уламжлалт анагаах ухааны түүхий эд дээр суурилсан, орчин үеийн шинэ эм юм. Судалгааны гол зорилго нь 2-р хэв шинжийн чихрийн шижин өвчний үед цусны бүлэгнэлт, глюкозын солилцоо, инсулин болон өөх тосны түвшинд эерэг нөлөө үзүүлэх явдал юм.
Энэхүү эмийг хөгжүүлэх судалгааг туршилтын амьтан дээр хийсэн, фармакологийн болон биологийн үр нөлөөг тодорхойлох судалгаагаар баталгаажуулсан. Судалгааны гол үр дүнгээс тодруулбал,
- Цусан дахь сахарын хэмжээ, инсулины түвшинг бууруулсан.
- Инсулины дөжрөлийг бууруулж, HOMA-IR индексийг сайжруулсан.
- GLUT4 уураг болон булчин дахь гликогений хэмжээг нэмэгдүүлж, глюкоз хадгалах чадварыг сайжруулсан.
- Цусны бүлэгнэлтийг бууруулж, цус шингэлэх үйлдлийг нотолсон.
- Өөх тосны харьцааг зохистой болгож, таргалалт болон холестерин, триглицеридийн түвшинг сайжруулсан.
Судалгаанд 3 хүнтэй баг оролцож, зөвхөн чихрийн шижин хэв шинж 2-ын туршилтад төвлөрч ажилласан. Судалгааны үр дүнд “Саппарин” эм нь эцсийн зорилгод хүрч, стандарт үзүүлэлтүүд дээр эерэг үр дүн үзүүлсэн.
Эм нь одоогоор худалдаанд гараагүй бөгөөд судалгаа, хөгжүүлэлт явагдаж байна. Дараагийн шатанд хүн дээр эмнэл зүйн туршилт хийхээр төлөвлөж байгаа. Энэ эм нь эдийн засгийн хувьд үр ашигтай, бусад эмийг орлох боломжтой, Монголын уламжлалт ургамлаар бүтээгдсэн учраас хүн амд сонголт нэмэх ач холбогдолтой.
Тан биш, харин идэвхт бодисуудыг шинжлэх ухааны аргаар баталгаажуулж, эмийн хэлбэрт оруулж байгаа нь онцлог.
Саппарин эмийн нэг онцлог нь зөвхөн цус шингэлэх үйлдэлтэй байхаар хөгжүүлэгдсэн ч, чихрийн шижингийн үед туршиж үзэхэд глюкозын түвшин болон өөх тосны солилцоонд давхар эерэг нөлөө үзүүлсэн нь том ололт болсон.
Энэ судалгаа нэг жилийн хугацаанд, 6 сая төгрөгийн грантын санхүүжилтээр хийгдсэн. Урвалж, тусгай хоол зэрэг өндөр өртөгтэй зардлыг энэ төсвөөр хангаж, судалгааны үр дүнг нотолгоожуулан гадаадын "Scopus"-т бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн нь чухал үр дүн юм.
Ингэснээр зөвхөн цус шингэлэх эм биш, харин чихрийн шижин хэв шинж 2-ын үед давхар хэрэглэгдэх боломжтой шинэ шийдэл болж байна. Хэрэв эмнэлзүйн практикт батлагдвал өвчтөн өдөр бүр хоёр эм (цус шингэлэх, чихрийн шижингийн эсрэг эм) уухын оронд нэг эмээр орлуулж, эдийн засгийн хувьд ч, хэрэглээний хувьд ч давуу талтай.
Одоогоор эмнэлзүйн туршилтад ороогүй, зөвхөн туршилтын амьтан дээр хийгдсэн. Хүн дээрх судалгааг хийх нь нарийн зохицуулалттай, ЭМЯ болон төрийн байгууллагын шийдвэр шаарддаг тул бүрэн хэрэглээнд нэвтрэх хугацаа ойролцоогоор гурван жил гэж тооцож байна.
Саппарин нь Монголын уламжлалт ургамлын түүхий эдэд суурилсан боловч орчин үеийн шинжлэх ухааны аргаар боловсруулсан, цоо шинэ эм юм. Тан биш, харин идэвхт бодисуудыг шинжлэх ухааны аргаар баталгаажуулж, эмийн хэлбэрт оруулж байгаа нь онцлог" хэмээлээ.