Инвескор Санхүүгийн Байгууллага нь Олон улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын байгууллага болох EMF Microfinance Fund, AgmvK (EMF)-с 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн нэмэлт санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр тус сангаас Инвескор Санхүүгийн Байгууллагад олгосон нийт санхүүжилтийн хэмжээ 16 сая ам.доллар болж нэмэгдлээ.
Энэхүү санхүүжилт нь олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс Инвескор Санхүүгийн Байгууллагын тогтвортой өсөлт, зах зээлийн өргөжилт, санхүүгийн найдвартай байдал, сайн засаглал болон ил тод нээлттэй үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйг харуулж байна.
EMF сангаас олгож буй энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд харилцагчдын санхүүгийн хэрэгцээг хангах, бизнесийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.
Мөн Инвескор Санхүүгийн Байгууллага нь олон улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын нэр хүндтэй хоёр байгууллагаас амжилттай санхүүжилт авсан. Тухайлбал, BlueOrchard Microfinance Fund (BOMF)-оос 10 сая ам.доллар, мөн Глобал Жендер-Смарт Сан-аас 4.5 сая ам.долларын санхүүжилт тус тус татан төвлөрүүлсэн.
Инвескор санхүүгийн байгууллага нь бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “ХАРИУЦЛАГАТАЙ ДЭМЖИГЧ” байх зорилготойгоор 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж 19 онд нээлттэй хувьцаат компани болжээ. Тус компани нь одоогийн байдлаар Улаанбаатар хотод төв оффисоос гадна 14 салбар, Дархан хотод 1, Эрдэнэт хотод 1, Сайншанд хотод 1, Киргиз улсад 5, Казахстан улсад 1 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдгээр нь Инвескор Санхүүгийн Байгууллага олон улсын санхүүгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монголын санхүүгийн зах зээлд бодитой хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллаж буйн илрэл юм.