УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн, гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Төсвийн тодотголыг дагалдан орж ирж байгаа хуулийн төслүүдээс тодруулж асуув.
Тэрбээр “Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь тухайн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн хуулийн заалт байна. Мөн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж батлуулахдаа үндэслэлгүй тоон мэдээнд тулгуурласан бол албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн хариуцлагын заалтууд байх юм.
Тэгэхээр ингэж олон удаа төсвийн тодотгол хийж, төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлж төсвөө тодотгох байтал үргэлж эсрэгээрээ ажиллаад будлиж буйн хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой юу, үгүй юу. Бүтэлгүйдээд байгааг үндэслэлгүй тоонд тулгуурласан гэж үзэх үү. Худал үнэн тооцоолол гаргаж, үүнд үндэслэн ингэж олон удаа төсөв тодотгож байсан түүх байдаг бол үүнийг хэлж өгөх арга байна уу?. Төсөвтэй холбоотой хариуцлагын механизм ажиллана гэдэгт би лав итгэхээ больсон. Үүнийг сонгогчид маш их асууж байна. Сав л хийвэл төсвөө тодотгоод байгаа нь ямар учиртай вэ гээд асуугаад зүгээр суулгахгүй байна” гэлээ.
Үүнд Үндэсний аудитын газрын мэргэжилтэн “Манай байгууллагаас хариуцлага тооцох буюу ажлаас халах гэсэн хоёр албан шаардлага хүргүүлдэг. Шаардлагын дагуу төсвийн тухай хуулийн 70.3, 70.4-өөр хариуцлага тооцох бүрэн боломжтой” гэв.