Г.Занданшатарын танхим ажлаа аваад нэг сар өнгөрчээ. Жил бүрийн өдийд Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг. Шинэ Засгийн газар бүрэлдэн, зарим сайд нар шинээр томилогдсон тул эдийн засгийн форумыг хойшлуулах санал гарсан ч өчигдөр форум эхлэв.
ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛСЭН ФОРУМААР САЙДУУД ЮУ АМЛАЖ, ЮУ ХЭЛЭВ?
Эдийн засгийн форумыг Ерөнхий сайд нээдэг уламжлалтай. Энэ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар "Орчин үеийн Монгол, Монголоо дахин" агуутгая сэдвээр нээлтийн илтгэлийг тавьж, дараа нь CNN сувгийн Ази Номхон далайн орнуудын сурвалжлагчтай англиар ярилцлаа.
Г.Занданшатар сайд "Монголд итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын хүчирхэг оюун санаа эргэн сэргэсэн байхыг бид мэдэрч байна. Эрдэмтэн С.Дуламын нүүр номдоо бичсэнийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Монгол домог, бэлгэдэл зүйг судалдаг их эрдэмтэн "Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн болохыг ойрын үед мэдэрлээ" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан бизнес эрхлэгчдэд дараах мэдээллийг өглөө.
-Засгийн газрын бондыг ирэх арван жил рүү шилжүүлсэн. 2027 он хүртэл бондын төлбөр байхгүй. Мөн зарим бондыг төлсөн. Манай улсын зээлжих зэрэглэл буурснаар бид 12 жилээр ухарсан. Ирэх намар зээлжих зэрэглэлийн дахин тогтоолгоно. Ахиулж чадахгүй ч одоогийн түвшинд хадгалахаар зорьж байна. Нүүрсний үнэ буурсан ч худалдааг зогсоохгүй.
АМНАТ нь хоёр талтай буюу тухайн нутгийн иргэд, нийт иргэдэд үүнийг хуваарилдаг. Энэ нь татвар биш, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр юм. Тухайн компани ашигтай ажилласан, эсэхээс үл хамаарч энэ төлбөрийг авдаг.
Иймд олборлолт явуулах, эсэх нь тухайн компанийн шийдэх асуудал юм. Сүүлийн арван жилийн турш АМНАТ-ын 10 хувийг Орон нутгийн сан рүү шилжүүлсэн. Зарим иргэн уул уурхайн төслийг эсэргүүцсээр байгаа тул 20 хувь болгоно. Үлдсэн 80 хувийг Үндэсний баялгийн сан рүү хуваарилдаг. Ингэснээр нийт иргэн уул уурхайн нөөцөөс өгөөж хүртэх боломжийг нээдэг. Зөвхөн Өмнөговьчууд, Эрдэнэтчүүд хүртэх нь шударга бус.
Зарим хүн эдийн засгийн хямрал айсуй гэж ярилаа. Бид хүндрэлтэй нүүр тулсан, хямрал биш гэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал "Төрийн байгууллагууд тусгай зөвшөөрлийг 15 хоногийн дотор ААН-д гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч 46 хонодог тул төр бизнест дарамт болж байна. Ямар сайндаа "Гай болохоор зай бол" гэсэн яриа гарах билээ.
Би Цахим хөгжлийн сайд байхдаа И-Монголиад ихээхэн анхаарсан. Цаашид гайхамшиг бүтээнэ гэж амлахгүй ч ААН-үүдэд ажиллах орон зай бий болгоно. Төрийн зарим үүргийг мэргэжлийн холбоод руу шилжүүлнэ. Жишээ нь, бид МҮХАҮТ руу бүртгэлийн ажлуудыг шилжүүлэх гэж байна.
Төр хамгийн том худалдан авагч болсон цагт одоогийн байдал өөрчлөгдөхгүй. И-Бизнес 2.0-ыг удахгүй танилцуулж, цахим шилжилтийг Засгийн газар үргэлжлүүлнэ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд 74 журмыг цуцалсан. Цаашид шинэ компанийг нэг өдрийн дотор бүртгэдэг болно.
Гааль, татварын мэдээллийг нэгтгэсэн, ХУР системийг үүсгэв. Гэсэн ч төрийн зарим албан хаагч иргэд, ААН-үүдээс элдэв баримт шаарддаг хэвээр байгааг би маш их гайхдаг. 109 хуульд цаасан баримт авахаар заасныг УИХ нэмэлт өөрчлөлт хийж, цаасан болон цахимаар гэж заасан. Гэсэн ч цаана нь 74 хууль үлджээ. Эдгээрийг засах шаардлагатай.
Нөгөөтээгүүр иргэд ч хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Набор бариад очихоор л ажил бүтдэг гэсэн ойлголтоосоо салаач ээ. Цахимаар шийдье гэсэн хандлагыг хаа хаанаа суулгах хэрэгтэй байна" гэв.