gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Д.Алтанхуяг захирал ДБЭТ-ыг "босгоод ирэх" маш их боломж байсан"

Б.Нямдарь
Соёл урлаг
2025-07-07
12
Twitter logo

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг Ч.Номин сайдын тушаалаар 2024 оны аравдугаар сарын 28-нд ДБЭТ-ын захирлаар томилсон билээ. 

Ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос, ДБЭТ-ын уран бүтээлчид, гишүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал тус театрын Захирал МУГЖ Д.Алтанхуяг болон удирдлагын багийг яаралтай огцруулах шаардлагатай хэмээн тэд үзэж байна. 

Бид хамтран ажиллах хүсэлтээ удаа дараа өгсөн ч тэр хүлээж авах хүсэлгүй байдаг

Тэдний хэлж буйгаар уран бүтээлчид, ажилтнууд эхэндээ удирдлагатайгаа эв зүйгээр ярилцаж, учирлаж ойлголцох гэж хичээсэн ч хүлээн авахгүй байсан тул арга буюу хэвлэлийн бага хурал хийж буйгаа учирлав. Тэдний мэдээллийн гол зорилго нь Соёлын шинэ сайд Ч.Ундрамыг уг асуудлыг анхааралдаа авч, тэдний дуу хоолойг сонсохыг хүслээ. 

Тэд дараах ерөнхий мэдээллийг өглөө. "Тэр улсын байгууллагыг төрийн байгууллага шиг болгож байна, тэр дундаа зөвхөн нэг л хүний театр шиг боллоо. Мөн түрээсийн театр шиг болсон. Бэлтгэл, төлөвлөсөн тоглолтуудыг шууд тасалж гаднын тоглолт хийдэг. Саяхан том жүжгийн өмнө МУИС-ийн хонхны баяр боллоо. Энэ нь уран бүтээлийн чанарт нөлөөлж, үүнээс болж төлөвлөсөн цагтаа ажил амжихгүйд хүрч уран бүтээлчид, ажилтнуудын дунд зөрчил гарч байна. Өмнөх сайдын үед баталсан шинэ бүтцийг бид хэдхэн хоногийн өмнө л мэдлээ. Хөгжим, дуурь, балет, тайз технологи гээд тус бүрээр нь театр болгоод өөрчилсөн байна. 1953 оноос хойш байсан "Гоцлол дуучин, гоцлол дууны анги"-ийг үгүй болгосон. Анхны гоцлол дуучин Л.Цогзолмаа гуай өдгөө ч амьд сэрүүн байна. Мөн төрөөс төсвөө таная гээд байгаа хэр нь удирдах түвшний орон тоог нэмээд шинээр оруулаад ирсэн. Энэ нь төрийн бодлогын эсрэг яваад байна. 

ДБЭТ-ын Захирал МУГЖ Д.Алтанхуяг нь Д.Алтанхундага буюу өөрийн дүүгийн нэр дээрх компаниас удаа дараа худалдан авалт хийсэн. Мөн багын найз, манай соёл урлагийн салбарт огт хамааралгүй н.Батхүрэл гэж хүнийг ДБЭТ-ын Ерөнхий менежерээр шууд томилсон. Дараа нь ДБЭТ-т огт байгаагүй уран бүтээлийн гүйцэтгэх алба нэртэй бүтцийг байгуулж, улам данхайлгаж, нөгөө хүнээ дэвшүүлж дарга болгосон. Уран бүтээлчдийгээ огт сонсохгүй, асуудлыг нь авч хэлэлцдэггүй. Хэвлэл мэдээллийн компаниудтай хаалтын гэрээ байгуулдаг. ДБЭТ-ын данснаас үүнд зориулж 18 сая төгрөг гарсан. Санхүүгийн хувьд хангалттай алдаа дутагдал гаргасан. 

Хэрэв биднийг сонсохгүй бол өөрсдийн номерууд дээрээ лоозон барьж чимээгүй эсэргүүцэл илэрхийлье гэсэн ч театраа, ард түмнээ хүндэтгээд хэвлэлийн бага хурал хийхээр боллоо

Аудитын шалгалтаар 6 компани, 3 хувь хүнтэй шууд гэрээ байгуулж тендерийн журмыг зөрчсөн. Жишээ нь ариун цэврийн өрөөний засварт 158 сая төгрөгийг зарцуулсан. Үүнийг яамнаас дотоод аудитаар илчилсэн ч хариуцлага тооцоогүй. Тэгсэн хэр нь тааз, хананд ан цав үүсэж засах шаардлагатай гэж дахин дүгнэлт гаргаад дахиад 19 сая төгрөг байгууллагын данснаас зарцуулсан. Дуурийн театрын барилга нь  соёлын үнэт өв учир хамаагүй дур мэдэн засаж болохгүй ч өнгөт хулсан хавтангаар өнгөлөн далдлалт хийсэн. 

Тэрбээр 2024 онд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн. Намд хандив өгөөд суудал авч чадаагүй болохоор төрийн байгууллагын удирдлагын суудлыг бэлгэнд өгчихдөг юм уу. Бид хардах эрхийнхээ хүрээнд үүнийг улс төрийн шинжтэй томилгоо гэж харж байна.

Уран бүтээлчдийг хооронд нь хагаралдуулдаг. Мөн ДБЭТ-ын уран сайхны удирдагч н.Ганцэцэг нь ирсэн цагаасаа хойш байгууллагын үйл ажиллагаа, бүтцийг их сургуулийнх шиг болгож байна. 

Бид хамтран ажиллах хүсэлтээ удаа дараа өгсөн ч үнэхээр үг авдаггүй хүн юм байна лээ. Уг нь нас чацуу, хүсвэл хамтран ажиллах боломж бүрэн дүүрэн бий. Хэрэв биднийг сонсохгүй бол өөрсдийн номерууд дээрээ лоозон барьж чимээгүй эсэргүүцэл илэрхийлье гэсэн ч театраа, ард түмнээ хүндэтгээд хэвлэлийн бага хурал хийхээр боллоо. 

Д.Алтанхуяг захирал театрыг "босгоод ирэх" маш их боломж байсан. Гэтэл бүтцийн хувьд ярьснаасаа огт өөрийг өмнөх сайдаар батлуулсан. Дотор нь маш олон салгачихсан, тус тусад нь уулздаг. Гэтэл тайзан дээр хөгжим, дуурь, балет гээд бид бүгд л хамтдаа гардаг. Өөрчлөлтийг хийх өөр сайхан олон арга, боломж бий. 

Соёлын яамнаас өөрчлөлт шинэчлэл хийж байгаа ч сонгодог урлагийг орхичихсон. Энэ нь зүгээр нэг театр биш улсын сонгодог урлагийг төлөөлөх чухал байгууллага юм. Тиймээс Соёлын сайд Ч.Ундрам уран бүтээлчдийн хүсэлтийг хүлээн авч, уулзах байх хэмээн найдаж байна. Бид одоо түүнд л найдаж байна" гэв. 

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд ДБЭТ-ын Ерөнхий менежер гэх н.Батхүрэл мөн зураг, цаас үзүүлж тэдний мэдээлэлд хариу эсэргүүцэл үзүүллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан