gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -3
  • Зурхай
     10.16
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 -3
Зурхай
 10.16
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -3
Зурхай
 10.16
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: “Автомашин” уу, "Авто машин" уу?

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-10-01
6
Twitter logo

Гадаад харилцааны яаманд өнөөдөр (2025.10.01) “Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийг монгол хэлнээ буулгах тогтсон дүрэм, стандарт байхгүй. Улмаар нэг гадаад үгийг олон янзаар бичих, үүнээс үүдэн нийгмийн харилцааны олон асуудал үүсэж байгаа. Тиймээс тогтсон стандартыг бий болгох шаардлага тулгарч буй зэрэг асуудлыг салбарын мэргэжилтнүүд хөндөв.

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв, ШУА-ийн Хэл, Зохиолын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлэв. Үүнээс ШУА-ийн Хэл, Зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Н.Мөнхцэцэгийн “Англи үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт илтгэлийг онцлон хүргэж байна.

ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ:

  • Гадаад үгийг олон хувилбараар бичиж байна. Жишээлбэл: Gender гэдэг үгийг “жендер”, “жендэр" гэж хоёр, merchandise гэдэг үгийг “мерчендэйз”, “мерчандайз” гэж хоёр янзаар бичжээ.
  • Mark Garnier гэдэг Их Британийн парламентын гишүүний нэрийг Parliament.mn сайтад Гарниер гээд “И” үсэгтэй бичжээ. Харин Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны цахим сайтад зөөлний тэмдэгтэй буюу Марк Гарньер гэж бичсэн байна.  
  • Гадаад үг, нэр томьёоны эцсийн зөөлөрсөн гишүүлэгчийг и, ь зэрэг олон хувилбараар бичиж байна. Жишээлбэл, монополь гэж “ь” зөөлний тэмдэгтэй бичсэн бол зарим нь “и”-тэй монополи гэж бичжээ.
  • Гадаад нийлэмж нэр томьёог залгаж эсвэл нийлүүлж бичиж байна. Жишээлбэл, автомашин, авто машин, био бэлдмэл, биобэлдмэл, био технологи, биотехнологи гэх байдлаар бичжээ.
  • Хатуу, зөөлний тэмдгийг сольж хэрэглэж байгаа олон жишээ бий. Жишээ нь, обьект, объект.
  • Европ гаралтай нэр томьёог хоёр өөр хэлнээс авснаас шалтгаалан бичлэг, дуудлага, хэлзүйн хэлбэр өөр байх үзэгдэл байна. Жишээ нь corporation гэдэг үгийг бид корпораци гээд тогтчихсон. Гэтэл корпорашн гэж хэрэглэх тохиолдол бий. Мөн logistic гэдэг үгийг логистик, ложистик гэх мэтчилэнгээр олон янзаар хэрэглэж байна.
  • Гадаад улс, орон, хот газар, усны нэрийг олон янзаар бичиж байна. Жишээлбэл, Mississippi Миссисипи, Миссиссиди, Миссиссипи гэж гурван янзаар бичиж байна.

ШАЛТГААН:

  • Эрхзүйн зохицуулалтгүй, хяналтгүй. Гадаад хэлийг монгол хэлнээ хөрвүүлэх тогтсон дүрэм, стандарт байхгүй
  • Хамтын ажиллагаагүй. Энд нэг байгууллага өөрөөр галиглаж хэрэглэхэд, тэнд өөр нэг байгууллага өөрөөр хэрэглэдэг.
  • Зөв бичгийн журамласан толийг мөрддөггүй
  • Орчуулж болох үгсийг шууд хэрэглэж чамирхдаг.

Энэ мэт асуудлаас болж үгийн замбараагүй хэрэглээ бий болж байгаа. Үүнээс үүдэн ухагдахууны зөрүү гарч байна. Үүнээс болж нийгмийн харилцаанд үл ойлголцол үүсэж байна. Цаашилбал эдийн засгийн үргүй зардал үүсэх ч асуудал бий. Монгол хэлэнд хэдэн гадаад үг байдаг вэ гэх тогтсон тоо алга. Тиймээс гадаад үгийн сан бий болгох шаардлагатай байна.

ШИЙДЭЛ:

  • ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгээс 8000 орчим гадаад үгийг цуглуулсан. Үүнд тулгуурлан 5 өгүүлэл, “Нэр, томьёоны орчуулга судлал (2020)” сэдэвт бүтээлийн дэд хэсэгт англи үгийг кириллээр хөрвүүлэх арга, зарчмыг жишээгээр тайлбарлаж хүснэгтэлж үзүүлсэн.
  • Өвөр Монголын ардын хэвлэлийн хороонд хэвлүүлсэн “Хятад, Монголын шинэ үгсийн тайлбар толь”-д 3000 гаруй англи хүний нэрийг кириллээр хөрвүүлсэн.

Цаашид:

  • Гадаад үгийн сан бүрдүүлж, судалгаа хийх, гаднын сайн туршлагаас суралцах
  • Гадаад үгийн журамласан толь бичиг зохиох. Тухайлбал, англи хэлний задгай үед тохиолдох авиаг монгол хэлэнд “ай” эгшгийн нийлэмжээр тэмдэглэх зэргээр зөв бичгийн дүрмийн журамласан тольтой адил дүрэм боловсруулбал зүйтэй. Энэ нь гадаад харилцааны албан бичиг зэрэг нийгмийн бүх салбарын харилцаанд үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөл, сургалт судалгааны байгууллага, МУИС, ШУТИС, МУБИС зэрэг их, дээд сургууль, орчуулагчийн холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж Н.Мөнхцэцэг илтгэлдээ дурдлаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан