Японы "Ёмиүри" сонины газраас башё бүрийн өмнө эрхлэн гаргадаг "Озүмо" сэтгүүлд макүшита зиндааны ирээдүйтэй, залуу сүмочдоос нэгийнх нь тухай нийтлэл гаргадаг. Энэ удаа "Шибатаяма" дэвжээний бөх Дайюүбү буюу Даваадоржийн Ундрахын тухай өгүүлэл нийтлэгджээ.
Монголын цөөнгүй сүмочийн эцэг нь Монголдоо үндэсний бөхөөр алдаршсан бөхчүүд байдаг. Үүний дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ёкозүна Хакүхогийн аав Жигжидийн Мөнхбат гуай гэж бодсон минь эндүүрэл байж. Үндэсний баяр наадамдаа зургаан удаа түрүүлж, Мексикийн олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн түүнийг япончууд муугүй мэддэг болсон. Гэвч Дайюүбүгийн өвөө Мөнхбат гуайгаас олон удаа наадамд түрүүлжээ. Ирээдүйтэй аваргын нагац өвөө Түвдэндорж гуай наадамд долоо түрүүлж, хоёр удаа үзүүрлэн тухайн үедээ дээд амжилт тогтоож байсан аж. Багын өсгөлүүн том биетэй ач хүүгээ заавал бөх болгохыг домогт аварга Дайюүбүгийн эцэг, эхэд захидаг байсан гэнэ. Ундрахыг гурван настай байхад Түвдэндорж аварга таалал төгсчээ. Дайюүбү "Намайг багад өвөө минь өнгөрсөн ч би бүүр түүрхэн санадаг юм. Хоёр гартаа тус бүрт 70 кг юм бариад түүртэхгүй алхдаг, бяртай хүн байсан гэдэг юм билээ. Баруун талаар золговол барагтай бол унадаггүй байсан гэсэн" хэмээн дурсан ярив.
Тэрбээр ёкозүна Хакүхотой нэгэн үед мэргэжлийн сүмод элссэн. 2000 оны есдүгээр сарын үед Шибатаяма багш Улаанбаатарын нэгэн спорт клубт бөхийн бэлтгэл хийж байсан Ундрахыг хараад дэвжээндээ авахаар шийджээ. Дайюүбү "Багш сүмогоор барилдах уу гэхээр нь оролдоод үзье гээд шууд л зөвшөөрсөн" гэв. Тэр сарын дараа л Японд хөл тавьсан байна. "Сүмо барилдана гэдэг санаснаас хэцүү байсан. Анх ирээд жонокүчи, жониданы бөхчүүдтэй барилдахад нэг ч давдаггүй байлаа. Санданмэгийн ах нартай мөргөх дасгал хийхэд хойш ухрааж дийлдэггүй байсан" хэмээн тэр өгүүлсэн.
Маэзүмод Хакүхотой учраа таарч тонгоруулаад унаж байсан гэнэ. Түүнээс хойш өдгөө ёкозүна болсон Хакүхотой дахиж таараагүй. "Хакүхо аварга болсон. Мооконами ч надтай хамт сүмод орсон бөх. Ингээд нэгэн үеийнхэн маань сайн барилдаж, цол аваад явж байхыг харахад "би яагаад..." гэсэн бодол төрдөг юм" хэмээн макүшитагийн дээд хэсэгт барилдаж буй Дайюүбү ярилаа.
Өнгөрсөн оны Кюүшюү башёд 6-1 үзүүлсэн Дайюүбү нэгдүгээр сард тав ялж, энэ тэмцээнд макүшитагийн 4-т бичигдэн, оргил чансаандаа хүрч, сэкиторид ойрхон ирээд байна. Биеийн галбираар Хакүхотой тун төстэй болсон түүнээс "Зорилго болгон, дууриахыг хүсдэг бөх чинь Хакүхо мөн үү?" гэхэд "Хамт сүмод орсон бөхөө дууриана гэдэг дэмий зүйл" хэмээн хариулав. Том цолтой ч нэгэн үеийн бөхдөө ялагдахгүй шүү гэсэн бодол дотроо тээдэг юм уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Түүний багш Шибатаяма ояката "Дайюүбү одоохондоо цол горилох хэмжээнд хүрээгүй байна" хэмээн шавиа голонгүй өгүүлсэн. Гэхдээ байгуулагдаад арван жил болсон тус дэвжээнээс анхны сэкитори болох хүн нь тэр л байх магадлалтай. "Түүний дутагдал золгооноос бүрэн хүчээ гаргаж чаддаггүй. Үүнийг засчихвал цолд ойрхон байна" гэж Шибатаяма багш ярилаа. "Түүнд шилдээд, зайлаад барилдаанаа хялбархан шийдчихье гэсэн бодол байдаг юм шиг харагддаг. Энэ хэвээр байвал хол явахгүй шүү дээ. Зоригтой золгох хэрэгтэй л байна" гэж нэмж өгүүлсэн. Тэрбээр шавиа энэ жилдээ багтан жюүрёод дэвшинэ гэдэгт найдаж буй гэнэ.
Дайюүбү “Тэнгэрээс өвөө минь харж буй байх. Итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй юмсан гэж боддог" хэмээн өгүүлсэн. Нээрээ ч домогт аварга зээ хүүгээ ёкозүна Хакүхотой дахин барилдахыг хүлээн хардаг байж мэднэ.
О.Эрдэнэ
Дайюүбү
Рюүсэн
Жинхэнэ нэр Даваадоржийн
Ундрах. 1983 оны гуравдугаар сарын 30-нд Улаанбаатарт төрсөн.
"Шибатаяма" дэвжээний сүмоч. Биеийн өндөр 189 см, жин 120 кг.
Өмнө нь Дайюүчи нэрээр
барилдаж байв. 2001 оны Харү башёд мэргэжлийн сүмод элсэж, энэ тэмцээнд оргил
чансаандаа хүрсэн. Мэргэжлийн сүмод 162 ялж, 123 унан, дөрвөн барилдаан өнжөөд
байна.