Энэ жил ямаа хаа сайгүй өсчээ. Арга ч үгүй биз. Ноолуур гэж ашигтай эд байхад. Харин ямаа ингэж "өнөр" болох нь Монгол орныг бэлчээргүй болгох аюултай гэлцдэг. Өнөө жилийн мал тооллогын урьдчилсан дүнгээр оны эцэст малын тоо 39 сая 640 мянган толгойд хүрч, өнгөрсөн оныхоос 4.8 саяар өссөн дүнтэй байна. Энэ дундаас ямаа хамгийн их буюу 45.6 хувиар өссөн байна. Түүнчлэн урьдчилсан дүнгээр тэмээ 250 гаруй, адуу 2.206 мянга орчим, үхэр 2.309, хонь 1.607, ямаа 18 мянга гаруй болж нэмэгджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад тэмээ 5, адуу 92, үхэр 223, хонь1903,ямаа 2165 мянган толгойгоор өсчээ. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Орхон зэрэг аймаг мал сүргийн нийт толгойн тоог болон төрөл дээр өсгөсөн байна. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Архангай, Төв аймаг багтжээ. Мал өсөлтийг төрөл бүрээр нь авч үзвэл тэмээн тоо толгой есөн аймагт өсч, харин 12 аймаг, Улаанбаатарын орчим буурчээ. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 75.3 мянган тэмээ тоолуулав. Адуу 15 аймагт өсч, харин зургаан аймаг, Улаанбаатарт буурчээ.
Адуун сүргийн тоогоор Архангай тэргүүлж, Төв, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар аймаг эхний таван байрт орсон байна. Үхэр 19 аймаг, Улаанбаатар хотод өсч, хоёр аймагт буурчээ. Үхрийн тоогоор Хөвсгөл аймаг тэргүүлж, Архангай, Хэнтий, Төв, Завхан аймаг удаах байруудад оржээ. Түүнчлэн хонь 20 аймагт өсч, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт буурчээ. Хонин сүргийн тоогоор Завхан, Хөвсгөл, Архангай, Увс аймаг тэргүүлж, харин ямаа бүх аймагт ижил хэмжээнд өссөн тоо гарсан байна.