Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг жүжигчин Батзаяа, Батсүх, Сосорбарам нарын залгамж халаа шинэ цагийн хошин урлагийн од болсон залуус хоорондоо эв түнжинтэй байх шалтгаан нь улам хомсдож үе үехэн багагүй дайн дэгдээгээд авах болж. Өнгөрсөн хоёрдугаар сард TV-9 телевизээс зохион байгуулсан "Шилдэг инээд" алтан цомын ёслолын ажиллагаанд "Шинэ үе" хамтлаг бусдаасаа онцгойрон давамгайлж тэргүүн байрыг эзэлсэн байгаа. Шилдгийн шилдэг хэмээх хүндтэй өргөмжлөлийг хүртэх дээрх ёслолын ажиллагааны санал асуулгыг TV-9 телевиз дан ганцаар тодруулаагүй бөгөөд цэвэр үзэгчдийн үнэлэлт дүгнэлтээр хүртээсэн өргөмжлөл гэж ойлгож болох гэнэ. Харин үүнд нь дургүйлхэж үзэгчдийн сонголтонд ихэд гомдсон Аглуу "Шинэ үе"-ийг бодвол манай "X-ТҮЦ" хамгийн олон үзэгчтэй хэмээн Бооёод үг хаяж маргаан дэгдээгээд эхэлж. Үүнийг нь сонсож суусан “Comedy art”-ийн жүжигчин Амбий "Би "Шинэ үе"-ийг анх байгуулсан. Тэгж ярих юм бол намайг үзэх дуртай хүн олон байдаг юм шүү" хэмээн дарин дээр давс нэмж хэрүүлийг зодоон болгосон сурагтай. Уг нь хошин урлагийнхан "Шинэ үе"-ийнхэндээ шилдгийн шилдэг болсонд баяр хүргэж бүгдээрээ хамтдаа наргиж суусан аж. Гэтэл хэн хэндээ шаралхсан хошин урлагийн акулуудын гурвалжин зодоон туйлдаа хүрч ойр хавийнхныгаа түйвээх дөхсөнд залуу үеэсээ санаа нь зовсон Бямбацогт салгах санаатай дундуур нь ороод хөлөндөө хүнд бэртэл авсан сурагтай.
Өнөөдрийн хошин урлагийн 4 продакшны нэгэн үеийн бүх жүжигчид нэг анги, нэг хамтлагаас төрөн гарсан цусан төрөл мэт түнжинтэй байх учиртай улс юм гэдэг. Олонд танигдах нь битгий хэл, сургуулиа ч төгсөж амжаагүй хэсэг сөөсийсөн охид, хөвгүүдийг найруулагчийн гэр бүл Өлзийхүү дэргэдээ авч өдий зэрэгтэй болгосон ч гэдэг юм билээ. Тиймдээ ч Өлзийхүүг хошин урлагийн загалмайлсан эх гэх нь бий. Гэсэн ч түүний ачийг ухамсарлан талархаж явдаг нь цөөн төдийгүй харин ч өрсөлдөгчөө хэмээн тодорхойлж ар араасаа олон дагуул бэлтгэх болсон нь олонд ил болжээ. Энэ мэтээр ижил нөхдөө өчиггүй гээж өөртөө болоод өрөөлд алхам тутамдаа өрсөлдөгч бэлддэг нь хошин урлагийнхны гэм биш зан бололтой. Тэд дан ганц уран бүтээлээрээ ч өрсөлдөөд зогсохгүй өчүүхэн төдий зүйлийг ч довын чинээ болгон дөвийлгөж нэгнээсээ илүү гарахыг тэмүүлдэг балчир хүүхэд мэт авирлах нь элбэг байдаг гэнэ. Саяхны нэгэн өдөр дээдсийн гэгддэг Солонго хороолол шинэ баригдаж байгаа орон сууцандаа захиалга авч эхлэхэд "Өнгөт инээд"-ийн Бямбацогт захиалга өгөх гэнэ гэсэн сургаар "X-ТҮЦ"-ийн Аглуу шаралхсандаа хоёр өрөө байр захиалахаар зорьж очиж. Харин суга таяг тулж гурван хөллөсөн Бямбацогт "X-ТҮЦ"-ийн жүжигчин Аглуу нар бие биеэсээ дөлөн зогсоо нь содон харагдсан аж.