Шагнал авах дургүй хүн байна уу. Бүгд л “үгүй” гэх байх даа. Ямар ч хэрэггүй, үнэ цэнэгүй гэж хэлж байгаа нэгэн ч байгууллага нь тодорхойлж, хэн нэгэн хөшүүргэдээд өгвөл, шагналаас хойшоо суух хүн олдохгүй л болов уу. Монголчууд шагнуулах, магтуулах дуртай учир төрөөс баруун, солгойгүй шагнадаг аж.
Үндэсний их баяр наадмын 93 жилийн ойгоор тасралтгүй орох бороотой зэрэгцэн шагналын хур буулаа. Төрийн ордон, яам, тамгын газрууд, ой тохиосон сумдад гавьяатаас эхлээд Төрийн одон, медалиудаар “аадар” шаагив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л гэхэд баяр наадмын өмнөх өдөр долдугаар сарын 10-нд Хөдөлмөрийн баатар, ардын цолтноос эхлээд 42 хүнд гавьяат, арав гаруй хүний одон, медалийг энгэрт нь зүүж өглөө. Жил бүр томоохон баяраар шагналыг хавтгайруулан олгодог нь араасаа шүүмжлэл дагуулдаг ч энэ жилийнх өмнөхөөс илүү этгээд олон байх шиг.
Яамны түшмэдүүд “Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан” шагналаараа хэнийг мялаахаа мэдэхгүй хоосон үнэмлэх, тэмдэг аваад Америкт очсон тухай тэнд амьдардаг хүн ярьсан байна. Шагнал ингэж утгаа алдлаа.
Сүүлдээ Монголд хавтгайрсан шагналыг гадаадад амьдарч байгаа монголчуудад тарааж эхэлснийг эх орон нэгтнүүд маань амны зугаа болгон ярьж эхлэв. Шинэчлэлийн Засгийн газартай нас чацуу Хөдөлмөрийн яамныхан аль хэдийнэ яамныхаа нэрэмжит шагналыг гаргажээ.
Тус яамны түшмэдүүд “Хөдөлмөрийн яамны тэргүүний ажилтан” шагналаараа хэнийг мялаахаа мэдэхгүй хоосон үнэмлэх, тэмдэг аваад Америкт очсон тухай тэнд амьдардаг хүн ярьсан байна. Үүнээс гадна яам, тамгын газар, төрийн бус байгууллагууд бүгд өөрийн гэсэн шагналтай. Шагнал ингэж утгаа алдлаа.
Эзнээ олсон шагнал сайхан л даа. Нүдээ олоогүй шагнал бол шагнасан, шагнуулсан аль алиныг нь доог, тохуу хүүхэд нохойн тоглоом болгож орхидог хорлонтой.
Шагнал гэж юу вэ. Монголчуудын хувьд үнэндээ амьдралд ямар ч хэрэггүй, үнэ цэнэгүй төмөр. Төрөөс олгодог Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хамгийн хавтгайрсан шагналуудыг тэргүүлж байгаа. Энэ шагнал тэмдэг үнэмлэхнээс өөр урамшуулалгүй учраас амьдралд ач холбогдолгүй гэж буй хэрэг. Харин гавьяат бол арай дээр, “гавьяатан” тэтгэвэрт гарахад сар бүр 150 мянган төгрөгийн урамшуулал тэтгэвэр дээр нь нэмэгддэг юм билээ.
Төрийн байгууллагад 20-иод жил үр бүтээлтэй ажилласан танил ах минь энэ жилийн наадмаар “Алтангадас” одонгоор шагнуулжээ.
Үндэсний статистикийн хороонд ажилладаг тэрбээр “Энэ шагналыг миний хийсэн ажлыг үнэлж өгсөн юм.
Гэхдээ л энэ шагналыг хэн дуртай нь яаж ийгээд авчихдаг болж дээ” гэж ярив. Шагнал хэт хавтгайрсны уршгаар шагнуулсан хүний баярлах, сэтгэл ханамжийн баталгааг хангаж чадахгүй болсон нь харамсалтай.

Шагнал үнэ цэнэтэй байж гэмээнэ шагнуулсны хэрэг гарна. ХБНГУ-ын “Хэйдэльберг” хэмээх он удаан жилийн түүхтэй хэвлэлийн үйлдвэрээс байгууллагадаа таван жил үр бүтээлтэй ажилласан шилдэг ажилтанд нэг ширхэг алмаазтай, жижигхэн цагаан алтан тэмдэг өгдөг. Арван жил үр бүтээлтэй ажиллавал тэмдэгний хэмжээ томорч, алмаазын тоо хоёр болно.
Өгч буй шагнал нь үнэ цэнэтэй учир ажилтнууд нь итгэл үнэмшлээр дүүрэн, тэр хэрээр компанийн бүтээмжийг нэмэгдүүлдэг ач холбогдол өндөртэй шагнал. Шагнал нь цагаан алт, алмааз хоёр учраас үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Тийм шагнал авсан хүний сэтгэл ханамжийн баталгаа өндөр байлгүй яах вэ.
Гэтэл манай шагналууд эдийн засгийн дорвитой хөшүүргэгүй атал шагнуулахын төлөө улайран зүтгэх хүмүүс олон байдаг нь хачирхалтай. Шагналд дурлах болсон энэ сэтгэлгээ монгол хүний сэтгэл зүйд хуучин нийгмийн үед суулгасан үр тариа бололтой.
Социализмын үеэс л дунд сургуулийн хүүхдүүдийг “таван онцын эзэн, онцоор мөчрөө чимье” гээд хооронд нь өрсөлдүүлдэг байв. Тэр сэтгэлгээний үр хөврөл өнөөг хүртэл байсаар байна. Оюуны чадамж, хүүхдийн амьдралын орчин, ар гэрийн анхаарал халамж гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдүүдийг хооронд нь уралдуулах боломжгүй.
Чи энэ улирал, хичээлийн жилд яаж ахисан бэ? гэж өөрчлөлтийг нь дүгнэхээс биш “Чи Болороос илүү гарсан уу, үгүй юу” гэж шалгах боломжгүйг боловсролын салбарын бодлого тодорхойлогчид эрхбиш ойлгосон байлгүй дээ.
Багш өнөөдөр Болорт “А” үнэлгээ өгсөн, би маргааш заавал ийм дүн авах ёстой гэх мэтээр өрсөлдсөөр эцэстээ нүдээ олсон, эсэх нь хамаагүй шагналд дуртай хувь хүнийг төлөвшүүлж байгаа юм. Монголчуудын шагналд дурладаг сэтгэлгээ энэ үеэр дуусаасай.