gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан ном уншигчдад хүрэв

Боловсрол
2014-06-30
0
Twitter logo

Монгол улс, ОХУ-ын эрдэм шинжилгээний хамтарсан төслийн хүрээнд бүтээсэн “Монгол үсэг бичгийн дээж” номын нээлт өнөөдөр ШУА-ийн байранд боллоо.

Тус номыг Монголын талаас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатар, Оросын талаас Москвагийн дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендина нар хамтран бичсэн юм.

Шинэ бүтээлийг танилцуулах үйл ажиллагааг нээж, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд нар үг хэлэв. Нээлтэд академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном, доктор Ц.Өнөрбаян, Чехийн Монгол судлаач И.Шима, Оросын Монгол судлаач Е.И.Лиштованный зэрэг зочид төлөөлөгчид оролцов.

Тус ном нь 6 бүлэгтэй бөгөөд үлэмжхэн ховор эх хэрэглэгдэхүүн ашиглан монгол, орос хэлээр хэвлэгдэн гарчээ. Уг номыг монгол хэл бичгийн гарамгай судлагч академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан бөгөөд түүний дэг сургууль уламжилсаар байгаагийн тодорхой баримт юм.

Мөн Монгол Улсын нутагт сүүлийн хэдэн зуун жилийн турш ноёлон хэрэглэж байсан төвд хэл бичиг, түүнийг сурч байсан монголчуудын өв ухааны дээж, түүнчлэн самгарьд, төвд хэлийг галиглах ёс, түүгээр ном судар бичиж байсан жишээ төдийгүй манж хятад үг үсэг бичгийг буулгах ёс болон тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин үсэг зэрэг олон зүйл үсэг хэрэглэсний зарим дурсгал, тэдгээр хэл бичиг, бүр орос хэлийг ч сурч байсан баримт зохих хэмжээгээр туссан байна.

Энэ нь монгол, төвд хэлбичгийн зохих мэдлэгтэй хүмүүс хийхээс өөр аргагүй баримт эх хэрэглэгдэхүүнд түшиглэсэн төвд судлалын чиглэлтэй эх бичгийн судалгааны бүтээл болсон хэмээн зохиогчид онцлов.

Номын эхний бүлэгт монгол бичгээ сурч байсан уламжлалт цагаан толгой хэл зүйн бичгүүдийн талаар багтаасан бол монгол хэл бичгийг монгол бичгээрээ сурахаас гадна төвд хэл бичгийг дамжуулан сурч байсан 8 зүйл бичмэл, дармал сурах бичиг хэлзүйн ном дэд бүлгийг эзэлжээ.

Гутгаар бүлэгт төвд үсэг бичиг сурдаг Монголчуудын уламжлалт аргын эх хэрэглэгдэхүүн, дөтгээр бүлэгт олон хэл бичгийг тэмдэглэх монгол үсгийн дурсгалууд, тавдугаар бүлэг төвд үсгээр үгчлэн бичиж монгол хэл бичгээ орлуулдаг уламжлалын жишээг тус тус оруулжээ.

Эцсийн бүлгээс монгол төвд бичгээс өөр үсгээр монгол хэлийг тэмдэглэсэн жишээг харж болох аж. Эдгээр бүлэг тус бүрийн жишээ баримт нь гол төлөв монгол төвд эхийг харуулсан зохион туурвисан эзэн, нутаг орон, сүм хийд, цаг хугацаа нь тодорхой нэлээд дармал, бичмэл дурсгалууд хийгээд мөн цагийн эрхээр бичиж хэвлэсэн тод биш зарим дурсгалууд ч багтжээ.

Нээлтийн үеэр монгол бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хүмүүнлэгийн их сургуулийн багш А.Д.Цендинад ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар, ССАЖЯ-наас Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасгийн ажилтан Р.Отгонбаатарыг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасан юм.

 Ж.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан