Монголд 10 хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн албан бус тоо байдаг юм билээ. Нэг ёсондоо тамхидалт газар авчихсан гэсэн үг. Сүүлийн жилүүдэд бүр ч хүрээгээ тэлж, хөгшин хөвөөгүй, хүүхэд нялхасгүй, эр эмгүй л тамхи баагуулдаг болсон. Дээрээс дуртай газраа тамхиа асаагаад “угзарна”.
Олноор зорчиж яваа автобус, баар ресторан гээд хаана ч хамаагүй татна. Өөрөө тамхиа татаад, уушгиа утаад зогсохгүй бусдын эрүүл мэндэд ноцтойгоор халдаж байгаа юм.
Хэдийгээр тамхи татах нь хууль зөрчсөн үйлдэл биш, хүний эрх ч гэсэн хязгаарлалт зайлшгүй байх хэрэгтэй гэдгийг нийгэм өөрөө сануулсан. Тиймдээ ч Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хууль хэрэгжсэн даруйд л хүмүүс хэд хоног гудамжинд ч тамхи татахгүй байсан. Монголчууд хууль дүрмийг яаж мөрдөж чаддаг, ухамсартай ард түмэн бэ гэдгээ харуулж байлаа. Харамсалтай нь хяналт байхгүй болохоор эргээд л бахь байдаг хэвэндээ орчихоод байна.
Өнөөдөр гудамж талбай, автобусны буудал, сургуулийн гадаа гээд хаана л бол хаана тамхи татаж байна, хүмүүс. Харин хууль хэрэгжсэнээр ганцхан зүйл сайн хэрэгжиж байгаа нь баар, ресторан, кино театр гээд үйлчилгээний газар дуртай нь тамхи баагиулж байсныг болиулсан. Ядахын мууд 00-ын өрөөнд орж тамхиа татаж байгаа. Үүнээс өөр хэрэгжсэн зүйл байхгүй.
Аргагүй шүү дээ, хүмүүсийг тамхи татахыг бүрмөсөн хориглоно гэж байхгүй. Тийм байтал тамхи татах цэг байгуулах асуудлыг огт хөндөөгүй. Худал хэлсэн хүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч тамхи татаж болохгүй болчихоод байгаа болохоор хүмүүс зөрчихгүй гээд ч яах билээ. Тиймээс зарим гишүүд тамхи татах цэгтэй болох асуудлыг хөндөж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа. Гэхдээ 500 алхам энэ тэр гэж зүйрлэснээс болоод уначихсан.
Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтоод байгаа гэнэ.
Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хууль санаачлагч төсөлдөө тусгасан байгаа юм. Хэдийгээр хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаагүй байгаа ч гэсэн байгууллагууд тамхи татах тодорхой цэгийг гаргах хэрэгтэйг дарга нар хэлж, яриад эхэллээ.
Тэгвэл манай сурвалжлах хэсэг өчигдөр хотын төвийн байгууллагуудаар явж, тамхи татах цэгээ хэрхэн гаргасныг сурвалжилсэн юм. Өмнөх дугаартаа бид тамхины хууль бус худалдааны асуудлыг хөндсөн билээ. Харин энэ удаад тусгай цэгийн асуудлыг хөндлөө.
Тодорхой бус тамхи татах цэг
Манай сурвалжлах хэсэг 11 дүгээр хороололд байх Засгийн V байраар орсон юм. Тухайн байшинд Нийслэлийн аудитын газар, “Улаанбаатар” чуулга, “Залуучуудын соёлын ордон” гээд олон байгууллага байдаг.
Бид хамгийн түрүүнд Нийслэлийн аудитын газраар орж, тамхи татах цэгээ хэрхэн шийдэж байгааг нь сонирхлоо. Үүдний жижүүр ах “Үүдэнд хоёр хогийн сав байгаа биз дээ. Тэнд тамхи татдаг. Байгууллага дотроо татаж болохгүй болохоор хогийн савныхаа хажууд очоод л татна шүү дээ. Одоохондоо тамхи татах цэг энэ тэр гэж бичээгүй байгаа. Хууль шинэчлэгдээд, байгууллагууд цэгцтэй бол гэвэл тодорхой таних тэмдэг байршуулах байх” хэмээн ярьсан юм.
Тэндээсээ явж тухайн барилгын зүүн талд байрлах “Улаанбаатар” чуулгаар орлоо. Тэнд “Залуучуудын соёлын төв” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Чуулгаар ороод мөн л үүдний харуул ахтай уулзаж, тамхи татах цэг сураглав. Бас л “Улаанбаатар” чуулгын үүдэнд байрлах ганц хогийн савыг зааж өгч байна. Ядаж тэнд тамхи татаж байгаа ч хүн алга. 30 орчим насны эмэгтэй өнөөх албан бус цэгийг тоосон шинжгүй огт өөр газар тамхи баагуулаад л зогсч байгаа харагдана билээ. Ядаж байхад тэр хавьд усан бассейн, хүүхдийн тоглоомын талбай, Залуучуудын соёлын ордон гээд хүүхэд, залууст зориулсан байгууллага, байгууламж их. Өнөөх эмэгтэй хажууханд нь хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байгааг ч тоосон шинжгүй тамхиа татсан шиг зогсч байсан. Аргагүй л дээ тамхи татах цэг байхгүй юм чинь.
Тэндээс бид хотын төвийг зорилоо. Тамхичид гудамж талбайд тамхи татах нь ердөө л хэвийн үзэгдэл болж. Нөгөө сүр болоод батлаад байсан хууль “чөтгөр рүүгээ тонил” л болсон байна.
Бид цааш явсаар “Танан” төв дээр очлоо. Тус төвийн барилгын эргэн тойронд “Тамхи татахыг хориглоно” гэсэн сүртэй улаан бичиг наачихсан байна билээ. Хамгийн инээдтэй нь барилгын баруун, зүүн, хойд талдаа “Байгууллагын эргэн тойронд тамхи татахыг хориглоно” гэсэн бичигтэй байж үүдэн хэсэгтээ тамхины цэгтэй байх юм.
Бас л угтагч эмэгтэйгээс тамхины цэг сураглахад үүдэндээ байгаа хоёр хогийн савыг зааж өгсөн юм. Өнөөх хоёр хогийн савны тамхины иш хийх зориулалттай болов уу гэмээр жижиг бөөрөнхий сав пиг дүүрсэн харагдсан. Тамхины ишээр ч харин ч нэг булсан байна билээ. Ерөөс тэр хавийн бүхий л байгууллага хогийн савандаа л найдаж байна.
Цаашлаад Багшийн дээдийн ойр хавиар байх элдэв төрлийн байгууллагуудын гадна хогийн сав ч байхгүй байна.
Томоохон байгууллагууд ч гэсэн хогийн савандаа л найджээ
Төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагаар орсны дараа бид хотын төв орж, томоохон аж ахуй нэгжүүдээр орлоо.
Юуны түрүүнд “Улаанбаатар” зочид буудлаар орлоо. Гадаад, дотоодын олон зочин хүлээж авдаг, томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулдаг тус зочид буудал өчигдөр ч хөл хөдөлгөөн ихтэй байсан. Буудлын хүлээн авагчаас тамхи татах цэг байгаа эсэхийг лавлавал баруун талд нь байрлах Мобикомын салбарын үүдэн дэх хогийн савыг зааж, тамхи татах цэг гэв.
Шатныхаа хоёр талд тамхи татахыг хориглоно гэсэн бичиг наачихсан байсан. Яг бичигнийх нь дор хогийн сав байрлуулчихаж. Гэтэл тус банкны тамхи татах цэг нь тэр гэнэ ээ. Хажууд нь тамхи татахыг хориглоно гэсэн бичиг, тамхи татах цэг хоёр нэг дор байна гэдэг ч бас хөгтэй шүү.
Харамсалтай гадаад, дотоодын гэмээр олон хүмүүс буудлын өмнө тамхи татаад л зогсч байгаа харагдав. Тамхи татах цэг гэсэн бичиг энэ тэр байхгүй, зүгээр л нэг хогийн сав байхаар хүн тэд очиж тамхи татна гэж юу байх вэ дээ.
Тэндээс цаашилж, “Тусгаар тогтнолын ордон”, “Централ таур”-аар орлоо. Бас л тамхины цэг байхгүй байв. Байхгүй ч гэж дээ, “Тусгаар тогтнол”-ын ордны өмнө хоёр хогийн сав байна билээ. Тэр нь тамхи татах цэг юм байх. Үүдний угтагч эмэгтэйгээс тамхи цэг гэсэн таних тэмдэг тавихгүй байсан юм уу хэмээн асуувал “Гадаа байгаа хоёр хогийн савны хажууд л татчихдаг юм. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Таних тэмдэг энэ тэр хийх хэрэгтэй гэвэл болох байх” хэмээн хэлсэн юм.
Харин “Централ таур”-ын үүдний угтагч барилгын хойно байгаа хоёр хогийн савыг тамхи татах цэг хэмээн зааж өгөв. Барилгын аркаар гараад, дуурийн театрын хажууд хоёр хогийн сав байрлуулсан юм байна.
Тэнд нь хоёр гурван эмэгтэй, нэг залуу суугаад тамхи татаж харагдав. Түүний дараа СТӨ-ны хойно байрлах “Хас” банкаар орлоо. Шатныхаа хоёр талд тамхи татахыг хориглоно гэсэн бичиг наачихсан байсан. Яг бичигнийх нь дор хогийн сав байрлуулчихаж. Гэтэл тус банкны тамхи татах цэг нь тэр гэнэ ээ. Хажууд нь тамхи татахыг хориглоно гэсэн бичиг, тамхи татах цэг хоёр нэг дор байна гэдэг ч бас хөгтэй шүү.
Тэгвэл “Өргөө-2” кино театрын үүд хавиар ч тамхи татах цэг алга. Энэ мэтээр олон томоохон байгууллагууд тамхи татах цэггүй, хоёр хогийн саванд найдсан байдалтай л байна.
Ийм байхад дам тамхидалтаас зайлж чадах уу
Тамхины хяналтын тухай хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа ажээ.
Уг нь сайхан л зорилго. Гэтэл тамхины цэг байгуулах асуудлыг шийдэж өгөөгүйгээс болоод энэ зорилтдоо хүрэхээ болчихлоо. Нийтийн эзэмшлийн газарт тамхи татахыг хориглох заалт ч хэрэггүй болж байх шиг байна. Байгууллагууд тамхи татах цэг нэртэй хоёр хогийн сав тавьчихаад, тэндээ тамхиа баагиулаад байхаар иргэд дам тамхидалтаас хаашаа зайлах юм бэ.
Бүхий л байгууллагын гадаа байгаа тамхи татах цэгүүд нийтийн эзэмшлийн гудамж талбайд ойрхон байгаа. Зарим нь бүр автобусны буудлын хажууд шахуу байгаа шүү дээ. Тухайлбал, “Улаанбаатар” зочид буудлын баруун талд Багшийн их сургууль, автобусны буудал байх жишээтэй. Дээрээс нь тус буудлын өмнөх цэцэрлэг байна. Тэр хавиар янз бүрийн насны хүмүүс байнга холхидог. Гэтэл хажууханд тамхи татах цэг байгаад, тамхичид утаад байж байхаар ямар олиг байгаа юм. Тэгснээс байгууллагынхаа 00-ын өрөөнд татвал арай цөөн хүн дам тамхидалтад өртөх байлгүй дээ.
Ерөөс ихэнх байгууллага ариун цэврийн өрөөгөө тамхи татах цэг болгочихоод л байна. Гэхдээ энэ нь яах ч аргагүй хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа учраас хэцүү. Сүүлийн үед мэр сэр шалгалт хийж, 00-ын өрөө тамхи татах цэг болж хувираад байгааг болиулах арга хэмжээ авч эхэлсэн гэсэн. Сүхбаатар аймагт энэ мэт шалгалт хийгдсэн байна билээ. Ингээд л хөөрхий тамхичид гадаад, дотор ч тамхи татах эрхгүй болоод, үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж явна.
Дээр дурьдсан байгууллагуудын тамхины цэг гээд байгаа газарт тамхи татсаны төлөө торгох эрх ч холбогдох хүмүүст нь байгаа шүү дээ.
Хэд хоногийн өмнө Саппорогийн автобусны буудал дээр нэг залуу тамхи татаж байгаад цагдаа нарт торгуулж харагдсан. Тэр хавьд дэлгүүр хоршоо, банкнаас авахуулаад олон байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Гаднаа хогийн савтай газар ч мундахгүй олон. Тэгээд түүнийгээ тамхи татах цэг гээд, тэнд нь хүмүүс янжуураа “угзарч” байхад торговол яах вэ. Нэг нь тамхи татах цэгт байгаад байдаг, албан ёсны бичиг сачиг, таних тэмдэг энэ тэр байхгүй болохоор цагдаа торгох эрхтэй. Ингээд л холион бантан болж хувираад байгаа юм.
Хичнээн сайхан хууль батлаад, түүнийгээ хянаж чадахгүй, дээрээс нь зохицуулалтаа сайн хийхгүй бол ингэсгээд “мянгуужингийн үлгэр” болоод л дуусах нь.
Тамхи татах цэг байх ёстой, гэхдээ...
Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхлээд бүтэн нэг жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд иргэд биелүүлсэн гэхээсээ илүүтэй бухимдсан нь их байх. Тэнд ч болохгүй, энд ч болохгүй. Тамхи татвал торгоно, шийтгэнэ, хорино, цагдана гээд байгаа болохоос биш тэнд болно, энд болохгүй гэдгийг нарийн сайн заагаагүй. Одоо энэ мэт цоорхойг нь нөхөх ажлыг зарим гишүүд хийж эхэллээ.
Тамхи татах цэг зайлшгүй байх ёстой. Гэхдээ хоёр гурван хогийн сав тавьчихаад, гудамжинд тамхи татаад сууж байвал энэ буруу. Зориулалтын бүхээгтэй цэг баймаар байна.
Тамхины хяналтын тухай хуулийг эмэгтэй гишүүд санаачилж, нэмэлт, өөрчлөлт оруулсан болохоор шууд л хориглохоор дайрч, тамхи татдаг хүмүүсийн зовлонг бодолцож үзээгүй байх. Тамхи татах эрүүл мэндэд муу юу гэвэл тийм. Гэхдээ хүний тамхи татах эсэх нь өөрийнх нь сонголт. Ямар ч хуулиар энэ эрхийг хязгаарлах эрх байхгүй. Хүн өөрийгөө хордуулна уу, байна уу хэнд хамаатай юм. Тиймээс эмэгтэй гишүүдийн шууд хориглох гэсэн санаа газар авахгүй нь ойлгомжтой.
Харин хуулийн цоорхойг нөхөх ажлыг эрэгтэй гишүүд санаачилж хийж эхэллээ. Тэд тамхи татах тусгай цэгийг тодорхойлж, байгуулах заалтыг хуулинд оруулж өгөхөөр ажиллаж байгаа юм. Энэ бол маш зөв зүйл. Тамхи татах цэг зайлшгүй байх ёстой. Гэхдээ хоёр гурван хогийн сав тавьчихаад, гудамжинд тамхи татаад сууж байвал энэ буруу. Зориулалтын бүхээгтэй цэг баймаар байна.
Япон, Солонгост тамхи татах зориулалттай бүхэл бүтэн өрөөнүүд байдаг гэсэн. Томоохон зочид, онгоцны буудал гээд бүхий л байгууллага тийм өрөөтэй байдаг аж. Түүнээс гадна нийтийн тамхи татах цэг ч гэсэн бий. Зориулалтын байр гэсэн үг шүү дээ. Тамхины утаа сорох төхөөрөмжтэй, агаарт утаа тараагаад байхааргүй цэг шүү дээ. Манайд яг ийм цэг хэрэгтэй байгаа юм. Тэгэхдээ бүхий л цэгийг өөрсдөө байгуулах хэрэг юун. Нийтэд зориулсан цэгүүдээ байгуулчихаад, томоохон аж, ахуй нэгжүүдэд ийм цэг байгуулж ажиллаач гэж хүссэн ч яадаг юм.
Том зочид буудал, оффист ганц хоёр тамхи татах зориулалтын, утаа сорогчтой, үнс, тамхины ишийг зайлуулах боломжтой цэг байх ёстой. “Централ таур”-ын тамхи татах цэг нь хоёр ширхэг хогийн сав байна. Гэхдээ хаа байсан 20 давхраас гадаа гарч тамхи татах гээд гарч ирдэг хүн хэд билээ. Ийм байдал олон байгууллагад байгаа. Тиймээс байгууллагууд дотроо, эсвэл нэгдүгээр давхартаа тамхи татах зориулалтын цэгтэй байх шаардлага тавихад болохгүй юм юу байна. Энэ мэтээр асуудлыг даруй шийдэхгүй бол олон нийт дам тамхидалтад өртсөөр байх нь.
Н.Пунцагболд