gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тээврийн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн системтэй боллоо

Нийгэм
2014-05-29
0
Twitter logo

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн дундын мэдээллийн сан бий болгох ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Энэ талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийгөөс тодрууллаа.

Тээврийн хэрэгсэлийн  бүртгэлийн байгууллага бүрт өөр өөр байсан мэдээллүүдийг нэгтгэсэнээр мэдээллийн зөрүү арилж, харилцан мэдээллээ солилцсоноор үнэн зөв мэдээллээр бүх байгууллага хангагдана гэсэн үг.

-Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн дундын мэдээллийн сантай болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?
-НИТХ-ын өнгөрсөн гурав­дугаар сарын 27-ны өдрийн 16/11 дугаар тогтоол “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэх НЗДТГ-ын А/292 дугаар захирамжийн дагуу Тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношлогоо, бүртгэлийн нэгдсэн дундын мэдээллийн сан бий болгох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэ жилээс Тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн наалт наахыг болиулсан. Тэгвэл үүнийг дундын мэдээллийн системээр хянах боломжтой болсон. Тээврийн хэрэгслийн татвар хураалт, зам ашигласаны хураамж, даатгал, үзлэг оношлогоо, замын хөдөлгөөнд оролцож буй Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг нэгтгэн Дундын мэдээллийн сан бий болгон, мэдээлэл солилцох системийг боловсруулж нэвтрүүлсэн юм.

-Энэхүү дундын мэдээллийн сан нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Дундын мэдээллийн сан бий болгон, мэдээлэл солилцох сис­темийг боловсруулж нэвтрүүл­сэнээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллийн сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцоно. Ийнхүү тээврийн хэрэгсэлийн  бүртгэлийн байгууллага бүрт өөр өөр байсан мэдээллүүдийг нэгтгэсэнээр мэдээллийн зөрүү арилж, харилцан мэдээллээ солилцсоноор үнэн зөв мэдээллээр бүх байгууллага хангагдана гэсэн үг. Түүнчлэн уг системээс иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах боломжтой.

-Иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянахын тулд хаана хандах шаардлагатай вэ. Гар утсаараа мэдээлэл авч болох уу?
-Иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг SmartCar.mn сайт руу ороод машины дугаарыг оруулан харах боломжтой болсон. Түүнчлэн гар утаснаасаа ч авч болно. Учир нь иргэдийг гар утаснаасаа мэдээлэл авахад зориулсан SmartCar-ийн үйлчилгээг авах мобайл аппликейшн хийгдсэн байгаа.

-Жолооч нарын тээврийн хэрэгслийн мэдээллийг цагдаагийн байгууллага хэрхэн ашиглах вэ. Өөрөөр хэлбэл, шууд газар дээр нь тухайн жолоочийг үзлэгт орсон эсэхийг шалгах боломж байгаа юу?
-Уг нь өмнөх үеийг бодвол тээврийн хэрэгслийн татвар, оношлогооны ажил зөвхөн тодорхой хугацаанд их ажил болж, хүн хүч цаг хугацаа зарцуулан кампанит ажил маягаар зохион байгуулагддагийг болиулсан байгаа. Бүтэн  жилийн туршид тухайн жолооч өөрийн завтай үедээ буюу дуртай цагтаа татвараа төлж үзлэг оношлогоондоо хамрагдах боломжтой болсон. Энэхүү дундын системээс цагдаагийнхан PoliceReader төхөөрөмжөөр мэдээллийг шууд авах боломж бүрдсэн.

-Энэхүү мэдээллийн сис­темд зөвхөн нийслэлийн тээврийн хэрэгсэл хамаарах уу. Эсвэл хөдөө, орон нутгийн тээврийн хэрэгсэл ч хамаарч байгаа юм уу?
-Тээврийн хэрэгслийн уг системд зөвхөн нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бус Орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл хамрагдаж байгаагаараа улсын хэмжээний ажил болсон. Уг ажил нь нийслэлийн Засаг дарга, Зам тээврийн сайд, Сангийн сайдын хамтарсан санамж бичгээр баталгаажиж нийслэлийн санхүүжилтээр хийгдсэн. Татварын ерөнхий газар, Зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төв, албан журмын даатгалын холбоо, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний дата төв хамтран уг ажлыг хийхэд идэвхтэй оролцсон.

Ж.Отгонмягмар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан