Нийгмийн сүлжээгээр “Цэнхэр үст Цэрэнгээ дэмжье” гэсэн уриалга нэлээд хүчтэй тарж байна. Учир нь “Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор ирэх оны дөрөвдүгээр сард болох олон улсын нохой чарганы аялалд ганцаарчилсан төрөлд оролцох эрх авахаар өрсөлдөж байгаа юм. Аялалд оролцох эрхийг оролцогчийн авсан саналын тоогоор шалгаруулах юм. Э.Цэрэндолгор яг одоогийн байдлаар 18 мянган саналтай байна. Харин түүний хүчтэй өрсөлдөгч нь Пакистан залуу бөгөөд саналын тоогоор эн тэнцүүхэн байгаа юм.
Аяллын тухайд “Fjällräven Polar” нэртэй. Анх 1997 онд Аляскад болдог нохой чарганы тэмцээнээс санаа авч Шведэд зохион байгуулжээ. Уул тал, ой мод, гол нуур дамнан хүнд бэрх 350 км зам туулдаг энэ аялалд анхны удаа гэхэд л мянга гаруй оролцогч бүртгүүлсэн байна.
Өдгөө уг аялал улам өргөжин адал явдалд дурлагч, спортод хайртай орон орны хүмүүсийн оролцохыг мөрөөддөг тэмцээний нэг болжээ. Оролцогч зургаан нохой хөллөн аяллын туршид бүхий л зүйлсээ ганцаараа хийх юм байна.
Э.Цэрэндолгор өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцох хүсэлтээ илгээсэн боловч Эстони найзынхаа хүсэлтээр нэрээ татжээ. Харин энэ жил өөрийн хүсэл мөрөөдөл, зориг тэвчээрийг шалгахаар зориглоод байгаа юм. Хасах 30 хэмийн хүйтэнд олон бартаа саадыг давах уг аялалд өмнө нь Ази тивээс нэг ч хүн оролцож байгаагүй аж.
Ингээд уг аяллын талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-“Fjällräven Polar” тэмцээнд орох болсон шалтгаан нь юу байв?
-Миний хувьд адал явдал, шинэ содон бүхнийг туршиж үзэх дуртай. Энэ аялал тундрын бүс нутгаар 300 гаруй км замыг туулах юм. Таван өдрийн турш үргэлжлэх ганцаарчилсан төрөл. Нэг хүн зургаан нохойтой чарга хөллөөд явна. Аяллын туршид майхан босгох, хоол хийхээс эхлээд бүх зүйлийг өөрийн гараар хийнэ. Миний хувьд өвлийн аялал хэрхэн хийдгээс эхлээд сурах зүйл олон бий.
-Өнгөрсөн жил хүсэлт явуулаад нэрээ татсан гэж байсан?
-Манай эстони найз бид хоёр тэмцээнд оролцохоор ярилцсан юм. Ази гэсэн ангилал байхгүй учраас бид хоёр санал асуулгаар өрсөлдөх нь тодорхой байсан. Тиймээс найз маань намайг нэрээ татахыг гуйсан юм. Түүний хувьд Словакын оролцогчтой өрсөлдөж 40 мянган лайк цуглуулсан. Тухайн хоёр орны улстөрчид хүртэл онлайн санал асуулгад нэгдэж сүүлдээ хоёулаа тэмцээнд орохоор болсон.
-Нохой чаргатай тэмцээнд өмнө нь оролцож байсан уу?
-Энэ удаа оролцвол анхных нь болно.
-Пакистаны оролцогч Та хоёрын дунд өрсөлдөөн бас л ширүүн байх шиг байна?
-Уралдаан Швед, Норвеги, Финлянд, Дани, Болгар-Голланд-Люксенбург, Герман, Англи, АНУ, Унгар, бусад гэсэн арван ангилалтай. Бусад гэсэн ангилалд Пакистаны Мойн Хан гэдэг залуутай өрсөлдөж байна. Түүний хувьд мотоциклтой аялал хийдэг, үлгэр жишээ залуучуудын нэг гэж хэлж болно. Бид хоёр танилцсан. Спорт бол өрсөлдөөн гэхээсээ илүү найз нөхдийн тоо нэмдэг нэг арга. Өрсөлдөөн бол ширүүн байна. Гуравхан сая хүнтэй Монгол Улс ямар хүчтэй вэ гэдгээ харуулж чадаж байна гэж үзэж байна. Цэрэн гэдэг хүнд биш Монголынхоо нэрийг гаргахаар надад олон хүн саналаа өгч, сэтгэл санаагаар дэмжиж байгаад туйлын их баяртай байна. Санал авах сүүлийн өдрүүдэд ер нь нэлээн ширүүн болж байна. Энэ сарын 11-ний шөнө дуусна. Тэгэхээр үлдсэн хугацаанд сайн санал аваад оноогоор цохиж үлдэх л хэрэгтэй байна даа. Бидний санал асуулгын тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байна.
-Тэмцээний зардлын тухайд асуумаар байна?
-Хэрэв оролцохоор болбол бүх зардлыг зохион байгуулагчид нь даана. Зардал бол ерөнхийдөө өндөр. Ялангуяа Монголоос хүн оролцох тохиолдолд зөвхөн замын зардал бусад орон 200 евро байхад манайхаас 800 евро орчим. Хүмүүс бас надаас “мөнгөө үрмээр санагдаад байгаа юм уу”, “Хямралтай байхад юун нохой чарганд мөнгө үрэх” гэх зэрэг асуултууд асуугаад байна л даа. Надаас бол мөнгө гарахгүй ээ.
Монгол Улсынхаа нэрийг гарган хүнд хэцүү аялалд оролцохоор сэтгэл шулуудсан зоригтой бүсгүйг дэмжиж санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.