Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татан буулгах ажлыг зохион байгуулах комисс томилох тухай” захирамж гаргалаа.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулж байгаатай холбогдуулан “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг шинээр байгуулагдаж буй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Харин татан буугдаж байгаа эдгээр байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгууллаа. Тус комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллах аж.
Дээрх байгууллагуудыг татан буулгаж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, аж ахуйн нэгжтэй холбогдох өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулах үүргийг комисст өглөө. Нийслэлийн Засаг даргын үүргээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх, харилцах дансыг төрийн сан болон арилжааны банкинд нээлгэх зэрэг шинээр байгуулагдахтай холбоотой ажлыг зохион байгуулах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өмчийн харилцааны газар зохион байгуулна.
Харин байгууллагын бичиг баримтыг архивлан нийслэлийн Архивын газарт шилжүүлэхийг “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын удирдлагуудад даалгалаа.