gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хамгийн аюултай амьтан" номын зохиолч өөрийн эцгийг цуврал алуурчин байсан гэж баталлаа

Д.Багахүү
Дэлхийд
2014-05-19
0
Twitter logo

20-р зууны хамгийн цуутай, хамгийн нууцлагдмал цуврал алуурчдын нэг нь Зодиак. Тэрээр 5 хvний амийг хєнєєж, 2 хvнийг хvнд шархдуулсан. Гэтэл зохиолч Гарин Стьюарт өөрийн эцгийг Зодиак байсан гэж баталжээ.

Зодиакийн талаар таван ном, хэд хэдэн уран сайхны кино бүтээсэн байдаг нь хамгийн цуутай гэмт хэрэгтнүүдийн нэг гэдгийг батлан харуулж байна. Тvvний "Зодиак” буюу Орд гэгч хоч нь єєрийнх нь бичиж vлдээсэн захидлаас үүдэлтэй юм.

Зодиакийн тєрсєн он, сар, єдєр нь тодорхойгvй учир анхны хvнээ хєнєєсєн єдрєєр нь тєрсєн єдрийг нь тогтоосон байдаг. Энэ нь 1968 оны 12 сарын 20-ны єдєр юм. Энэхvv єдрийнх нь vдэш 17 настай Бетти Лу Женсон, 19 настай Дэвид Фарадей нарын коллежийн оюутнууд авто станцын ойролцоох машины зогсоол дээр машин дотроо сууж байжээ.

Зодиакийн бичсэн шифрлэсэн захидалГэнэт шєнийн харанхуй манан дундаас гартаа буу барьсан эрэгтэй гарч ирэв.

Дэвид эхний сумны шарханд л амьсгал хураасан бол Бетти хамаг эрчээрээ зугтаахыг хичээж байхдаа унаж тусан явсаар биедээ 5 сум зоолгож, машинаас 10 орчим метрийн зайд амьсгал хураажээ.

Хэрэг болсноос хэдхэн минутын дараа цогцоснуудыг олсон боловч машин дотроо нуугдсан гэмт хэрэгтнийг хэн ч олж чадаагvй юм. Тэгвэл энэ аймшигтай алуурчны талаар ном бичсэн Гари өөрийн номыг "Хамгийн аюултай амьтан буюу эцгийгээ хайсан эрлийн эцэст би Зодиакийг оллоо" гэж нэрлэжээ.

1960-аад оны сүүлээр Калифорнийн иргэдийн зүрхэнд шар ус хуруулсан Зодиак хөнөөсөн хүмүүсийнхээ талаар сонин дээр гарсан нийтлэлийн хамт шифрлэсэн нууц бичгүүдийг цагдаагийн газарт явуулдаг байсан гэдэг. Тэрээр захидлууддаа хэн гэдгээ бичсэн гэж хүмүүс үздэг юм.

Зодиакийн ам зурагХэдийгээр жинхэнэ алуурчныг олоогүй ч өнгөрсөн хагас зууны туршид түүний шифрлэсэн захидлуудыг олон хүн өөрсдийнхөөрөө тайлж уншиж байсан.

Харин Зодиакыг хэн байсан талаар бичсэн хамгийн сүүлийн баталгаа энэ ном болж байна.

Энэ ном энэ долоо хоногт АНУ-д, ирэх долоо хоногт Их Британид худалдаанд гарах юм.

Зохиолч Гари Стьюарт бусдад өргүүлсэн бөгөөд 2002 оныг хүртэл төрсөн эцэг эхийнхээ талаар юу ч мэддэггүй байжээ. Гэтэл тэр жил Жудит Гилфорд гэгч эмэгтэй ирж, өөрийгөө төрсөн эх нь гэсэн гэнэ. Удалгүй Гари эх нь 14 настай байхдаа 27 настай Ийрл Ван Бест гэгч хуучин номын худалдаачинтай хамт гэрээсээ зугтсаныг мэджээ.

Ингээд 1963 оны хоёрдугаар сард Гари төрсөн гэж эх нь тайлбарласан юм байна. Тухайн үед өсвөр насны охин байсан Гаригийн ээжийн хүслийг үл харгалзан Ван Бест нэг сартай хүүгээ Батон Рогийн байшинд орхиод явжээ. Бест насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр хэдэн жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлж байсан гэнэ. Тэрээр 1965 оны долдугаар сард суллагдсан бөгөөд Зодиакийн анхны аллага 1968 оны 12 дугаар сард эхэлсэн гэж үздэг.

Сэжигтэн Артур Ли Аллены 1967 оны жолооны үнэмлэхГэхдээ энэ хэрэгтэй холбоотой нэг сэжүүр байдаг нь Зодиак 1966 оны зургадугаар сарын 4-нөөс эхлэн аллага үйлдсэн гэж үздэг явдал юм. Энэ нь Бест шоронгоос суллагдсанаас нэг жилийн дараа гэсэн үг бөгөөд нэгэнт цуврал аллага үйлдэхийг хүссэн хүн аль болох хурдан эхлэх магадлалтай гэж Стьюарт үзжээ.

Гаригийн төрсөн эх Бестийг суллагдсанаас хойш бүх холбоогоо тасалжээ. Харин зохиолч Стьюартын баталж байгаагаар Зодиакын хөнөөсөн хүмүүс бүгд Жудит Гилфорд буюу төрсөн эхтэй нь хамаатай хүмүүс байсан бөгөөд өшөө авалтын сэдэлтэй хэрэг гэсэн юм.

Бест 1984 онд нас баржээ. Өдгөө Сан Францискогийн цагдаагийн хэлтэст Зодиакын хавтаст хэрэг шийдэгдээгүй аймшигт хэргүүдийн дунд байдаг. Стьюарт төрсөн эцгээ цуврал алуурчин гэж үзэх болсон нь Зодиак, Бестийн гарын үсэг ижил байсан явдал юм.

Тэр ч бүү хэл Зодиакийн ам зураг, Бестийн гар зураг хоёр тун төстэй байжээ. Үүнтэй холбогдуулан Сан Францискогийн цагдаагийн төлөөлөгч СNN-д өгсөн ярилцлагадаа "Бид хүн амины хэрэгтэй холбоотой бичсэн энэ номыг судална. Маш олон жил үргэлжилж байгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад олон хүнтэй ярилцаж байсан. Хэрэг одоо хүртэл нээлттэй байгаа учир ямар нэг сэжүүр, таамаг гарвал нухацтай шалгах болно" гэсэн юм. 2011 онд код тайлагч Кори Старлипер нь "Зодиак”-ын нууц бичвэрийг тайлсан тухай мэдээ гарч байсан.

Тэрээр Цезарийн шрифтийн тусламжтайгаар захидлыг уншиж, Артур Ли Аллен гэдэг хүн гэж баталсан юм.

Үүний өмнө 2002 онд Сан Францискогийн цагдаагийн газар ДНК-гийн шинжилгээгээр Артур Ли Аллен гэгч хүнийг Зодиак гэж таамаглаж эхэлсэн гэдэг.

Энэ бүхэн боломжтой байлаа гэж үзэхэд нэг бол Стьюартын эцэг Ван Бест эсвэл Коригийн тайлсан бичвэр дэх Артур Ли Аллен хоёрын нэг нь цуврал алуурчин болж таарна.

Эсвэл хоёулаа нэг хүн байсан байж болох юм. Кори нууц бичгийг зөв тайлсан гэж үзээд Стьюартын эцэг мөн гэвэл Ван Бест худал хэлсэн болох юм. Гэхдээ Зодиак цагдаагийн газарт ирүүлж байсан захидалдаа шифрлэсэн бичиг өөрийг нь хэн болохыг тайлбарлана гэж баталж байсан.

20-р зууны хамгийн нууцлаг цуврал аллагуудын нэг тайлагдах эсэхийг одоо Сан Францискогийн цагдаагийн газар л шийдэх юм.

2007 оны найруулагч Девид Финчерийн "Зодиак" бүтээл
Зохиолчийн төрсөн эцэг Ван Бест болон Зодиакын ам зураг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан