Энэ форумын үндсэн зорилго Монгол-БНСУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан үр ашигтай, нөхөрсөг харилцааг хөгжүүлэх гэж зохион байгуулагчид нь хэлж байна.
Форумд “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга Жүн Жан Сон, “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцож байна.
12-ныг хүртэл үргэлжлэх форумын үеэр төлөөлөгчдийг Тавантолгой ХК, Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах, хоёр орны улс төр, бизнесийн салбарт цаашдын хамтын ажиллагааг далайцтай өрнүүлэх талаар хэлэлцэнэ. Мөн манай талаас Чөлөөт худалдааны гэрээ байгуулах санаачлага гарган, өндөр технологи нутагшуулах, боловсон хүчнээ сургах, тэр дундаа өмнө нь Солонгост ажиллаж амьдарч байсан иргэдээ дахин дадлагажуулах хүсэлтээ илэрхийлэх юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир