Баруун, зүүн хоёр Сэлбэ урсаж хатан Туулыг ундаалдаг байсан цаг саяхан. Сэлбийн урсгал тэр үед одоогийн Туул голын дайтай байсан.
Харин өнөөдөр хотын буруу төлөвлөлт, хүн амын хэт төвлөрлийн нөлөөллөөс баруун Сэлбэ огт байгаагүй мэт ширгэжээ. Харин зүүн Сэлбэ жил ирэх тутам урсгал нь багассаар байна. Цагтаа энэ голын ус цалгиж байсан гэдэг. Тэгвэл одоо бохирын ус, хог шороогоор дүүрч, амь тавин, нарийн судал мэт урсах голоо харахад сэтгэл өвдмөөр. Гол мөрний урсгалд хог байтугай сүү дусаахыг цээрлэдэг монголчуудын уламжлалт ёс бий.
Гэвч өнөөдөр энэ ёс мартагдсан гэхэд нэг их зөрөхгүй. Голын усанд автомашин, хиртэй хувцсаа угаах хүмүүс хааяагүй. Сэлбэ гол амь тавин тасрах болсон нь зөвхөн хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Хот тохижилт жилээс жилд хүрээгээ тэлэхийн хэрээр хаана хэсэгхэн зай талбай байна, тэнд байшин, барилга барьдаг цаг болсон. Хот төлөвлөлт гэх зүйл үгүй болсон гэхэд хилсдэхгүй.
Энэ байдал ч Сэлбийг тойроогүй. Уг нь Сэлбэ голын усны эх үүсвэрийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас мөс болон үерийн шар ус, 26 хувийг хөрсний ус эзэлдэг. Гэтэл барилга байгууламж олныг барьсны улмаас шар усны үер Сэлбэ голд тэжээл болон очихоо больжээ.
Өөрөөр хэлбэл, гол татрах нэгэн шалтгаан нь энэ. Харин энэ оноос амь тавин урсах голыг сэргээх төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн эхний хүрээнд Их Тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км хэсгийг тохижуулан урсцыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Эл төсөл ямар шатанд явааг сурвалжлахаар тус газрыг зорилоо. Биднийг очиход голын хогийг цэвэрлэж, өнгө зүсийг нь засчээ.
Мөн голын хоёр талын хашлага ханыг цутгах бэлтгэл ажил ид өрнөж байв. Уг тохижилтын ажлын гүйцэтгэгчээр ОХУ-ын “Норбу” ХХК ажиллаж байгаа аж. Энд нийтдээ 50 гаруй хүн ажилладгаас 10 гаруй нь ОХУ-ын иргэн.
Уг тохижилтыг хэрэгжүүлж буй талбайн инженер Д.Баатартай уулзахад “Бид энэ ажлыг хийж буйдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Үүнийг барьснаар нийслэлийн олон иргэн чин сэтгэлээсээ баярлана гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар нийслэлийнхээ өнгө төрхийг сайжруулж түүнд гар бие оролцоно гэдэг миний үүрэг. Тиймдээ ч энэ ажилд оролцож буйдаа сэтгэл хангалуун байна. Энэ сайхан голынхоо урсцыг сэргээхийн зэрэгцээ ойр орчмыг нь тохижуулснаар хүн бүр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд багачуудын тоглож нааддаг газрын нэг болно” гэсэн юм.
Одоогоор ажил 60 хувьтай яваа бөгөөд ирэх сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Хэрвээ цаг агаар дулаахан байвал хугацаандаа амжуулаад өгнө хэмээн ажилтнууд нь өгүүлж байлаа. Гэхдээ зарим зүйл дээр хүндрэл гарч магадгүй гэв. Тухайлбал, талбайн гол хэсгийг цементлэхийн тулд усны урсгалыг өөрчлөх хэрэгтэй болно.
Гэтэл ажлын явцад газрын гүн дэх ус дээш гарах эрсдэлтэй тулгарах бололтой. Нөгөө талаар ажлын хэсэг усны урсцыг хөрсний болон үерийн ус ашиглан нэмэгдүүлэх шийдлийг сонгожээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төв, хойд талын хөрсний ус зайлуулах шүүрлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр секунд хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлэх гэнэ.
Харин өвөлдөө Туул гол уруу урсгах аж. Түүнчлэн уг шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 метр урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулах юм байна. Энэ нь ойролцоогоор 6-7 метр өндөр байх бөгөөд орчин үеийн гэрэлтүүлэгтэй. Хуучин барьсан далангийн өргөнтэй харьцуулбал гол нь хэтэрхий нарийхан тул зай талбай ашиглан, голын хоёр талаар хүмүүс сууж болох шат хийхээр тооцоолжээ. Урсцыг сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулж 1.5 га-д явган хүний зам талбай, 1.14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг ногоон байгууламж хийх юм.
Түүнчлэн үндэсний онцлогийг харуулсан хээ угалз бүхий төмөр хашлага хийхээр ажиллаж байна.
Уг ажлыг хариуцан ажиллуулж буй Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сэлбэ голыг сэргээх ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх энэ төсөл Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлага болон нийслэлийн удирдлагуудын дэмжлэг туслалцаатайгаар эхэлсэн. Эхлээд зураг төсөл боловсруулах эрдэм шинжилгээний ажилчдын дүгнэлт гаргуулах гээд нэлээд олон ажил хийсэн. Харин өнгөрсөн наймдугаар сарын эхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Сэлбэ голын урсцын эхний хэсгийг тохижуулж ашиглалтад оруулах ажил одоо ид өрнөж байна.
Өөрөөр хэлбэл, Их Тойруугийн гүүрнээс “Golden Bill”-ийн 300 метр талбайг энэ оны сүүлч гэхэд бүрэн тохижуулаад хүлээлгэж өгнө. Өнөөдрийн байдлаар далан босгох, усны урсац сайжруулах хэсгийг тохижуулж, бетондох ажлыг хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 40 гаруй хувьтай явна. Хэрвээ цаг агаар сайхан байвал хугацаандаа хүлээлгэж өгөх боломжтой. Хэдийгээр ажил орой эхэлсэн ч гүйцэтгэгчид ажлыг техникийн шаардлага хангасан тусгай байгууламж ашиглаад хугацаандаа дуусгах зорилготой байна. Энэ ажлын үр дүнд Сэлбэ гол 22 метрийн өргөнтэй болно.
Түүнчлэн голын ай сав газар болох 20 гаруй га газрыг хамгаалж байна. Энд мод тарихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 2000 гаруй мод тариад байна.
-Сэлбэ голын бохирдол ямар төвшинд байсан бэ?
-Сэлбэ гол маш ихээр бохирдсон. Улаанбаатар хот хойд хэсгээрээ хөрс нь талхлагдчихсан. Олон жил суурьшсан айл өрхийн бие засах газрын бохир нь хөрсөндөө шингэсэн байдаг. Нөгөө талаар нийслэл маань асар их тоосжилттой. Иймээс энэ орчинд нөлөөлөхүйц тохижилтыг хийж, зохиомол чийглэг орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ бол эхний ээлжийн тохижилт юм. Цаашдаа Сэлбийн урсцыг улам нэмэгдүүлэх, хэрэв иргэд болон төр засаг дэмжээд өгвөл голынхоо эхээс эхлээд энэ ажлаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна.
-Хамтарч ажиллаж байгаа өөр байгууллага бий юу?
-Эрдэм шинжилгээний ажилд 2-3 хүрээлэн хамтарч ажиллаж шийдлийг нь гаргасан. Ер нь энэ ажлыг зөвхөн дүүрэг болон нийслэл санаачилсан бус хэд хэдэн эрдэм шинжилгээний байгууллага гар бие оролцож байна. Бидний хийж, хэрэгжүүлж буй жил нэлээд их үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлмээр байна. Бидний хийж байгаа ажлыг иргэд маань дэмжих хэрэгтэй. Тэдний оролцоо ч чухал. Адаглаад хогоо битгий ил задгай хаяач гэж хэлмээр байна. Мөн энэ сайхан газраа хайр гамтай хэрэглэх ёстой. Хэчнээн засч янзалж, тохижуулаад эргээд түүнийгээ хайрлаж гамтай хэрэглэхгүй бол ямар ажил болох билээ.
-Дараагийн ээлжид аль хүртэл тохижуулах вэ?
-Эхний ээлжид энэ 1.3 км хэсгийн голыг урсгаад иргэддээ харуулъя. Ямар сайхан орчин бий болж байгааг нүдээрээ харахаар төр засгаас эхлээд иргэд ч цааш үргэлжлүүлэхийг дэмжих байх. Ер нь ажил энэ хэвээр урагштай явбал Дунд гол хүртэл тохижуулж болно. Мөн хойшоо долоон буудал уруу ч тохижуулж болно.
Д.Ангараг

Харин өвөлдөө Туул гол уруу урсгах аж. Түүнчлэн уг шахуургын станцын тусламжтайгаар тус бүр 20 цацруулагчтай 20 метр урттай хоёр эгнээ оргилуур ажиллуулах юм байна. Энэ нь ойролцоогоор 6-7 метр өндөр байх бөгөөд орчин үеийн гэрэлтүүлэгтэй. Хуучин барьсан далангийн өргөнтэй харьцуулбал гол нь хэтэрхий нарийхан тул зай талбай ашиглан, голын хоёр талаар хүмүүс сууж болох шат хийхээр тооцоолжээ. Урсцыг сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулж 1.5 га-д явган хүний зам талбай, 1.14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг ногоон байгууламж хийх юм. Түүнчлэн үндэсний онцлогийг харуулсан хээ угалз бүхий төмөр хашлага хийхээр ажиллаж байна.