gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.22
Валютын ханш
$ 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол ёсон: Монгол уран бичлэгийн уламжлал

Ч.Болортуяа
2011-08-30
0
Twitter logo

-Монгол ёс заншил, түүхээ дээдлэхүй-

Монгол үндэстэн эртнээс эдүгээ хүртэл олон янзын бичиг үсэг зохион хэрэглэсэн төдийгүй, тэр бүхнээ уран гоёор бичдэг уламжлал, бүхэл бүтэн тогтолцоотой юм. Монгол уран бичлэг нарийн тогтсон зурлагатай байдаг. Үүнд:

Эртний тиг

Эртний Монголын түүх судрыг хөшөө чулуунд тэмдэглэж үлдээсэн бичээсүүд, хаадын захидал бичгүүдийг эртний тигээр уян налархай боловч хатуу хошуутай үзгийн зүйлээр уран гоёор бичсэн байдаг. Мөн хулсан үзгээр бичсэн болон сийлж үлдээсэн дурсгалууд ч элбэг.

Хичээнгүй тиг

Хичээнгүй тигээр бичихдээ ацаг шүдийг нь тод гаргацтайгаар бичдэг. Анхлан сурч байгаа хүүхэд энэ тигээр бичиж суралцдаг. Үсгийн зурлага, зурам, цэг, тэмдэг зэргийг зөв бичиж сурснаар бусад тигүүдийг сайтар эзэмшиж болдог.

Таталган тиг

Ацаг шүдийг нэг бүрчлэн зуралгүйгээр ацагны олон цөөн байдалд тохируулан богино, урт нуруу татан гаргаж шүд хэмнэн хялбарчлан түргэн бичсэн бичгийг таталган тигээр бичнэ. Үүнийг хураангуйлан бичих арга ч гэж хэлдэг. Таталган тигээр хурдан түргэн бичих нь уран бичлэгийн урлаг бөгөөд түүний дээд хэлбэр юм.

Гүйлгэн тиг

Гүйлгэн тигийг хүний яриа, харилцан яриаг түргэн тэмдэглэхтэй уялдаж үүссэн гэж үздэг. Энэ нь хичээнгүй бичлэг, таталган бичлэг хоёрын завсрын бичлэг бөгөөд ацаг шүдийг мэдэгдэх төдий тэмдэглэж бичдэг бичлэгийн өвөрмөц хэлбэр юм. Гүйлгэн тигийг XIX зууны хоёрдугаар хагаст үүссэн гэж судлаачид тэмдэглэсэн нь бий.

Эвхмэл тиг

XIII зууны үеэс уламжлан ирсэн тамга тэмдгийн зүйлд Юань улсын үеийн дөрвөлжин эвхмэл үсгийн бичих журмаас үзэхэд монгол үсгийн эвхэх горимоор бичсэнтэй ижил үсэг цөөнгүй бий. Монгол эвхмэл үсгийн төрөл зүйлийг босоо, дөрвөлжин, дугуй янз бүрийн хэлбэрээр бичдэг. Ингэж бичсэн үг, үсэг нь уран гоё дүрстэй хээ угалз мэт харагдана. Үүнийг "Эвхмэл үсэг", "Үсэг эвхэх", "Хос уянга" гэх мэт олон янзаар нэрлэдэг.

Мэдээллийн эх сурвалж:  “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.  Тус номыг Байгаль соёлын өвийг хамгаалах сан, Монгол Улсын соёл, урлагийн хороо хамтран өнгөрсөн жил гаргасан юм. Уг номын ерөнхий редактороор доктор, профессор Н.Уртнасан гуай ажиллажээ.

Уншигч та бүхэн өөрсдийн санал, бодол, мэдэхийг хүсч буй Монгол ёс заншил, зан үйлийн талаар news@mongolcontent.mn хаягаар ирүүлээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан