БОАЖ-ийн сайд Л.Гансүх Орхон голын асуудлыг Засгийн газарт танилцуулж, улмаар тухайн Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал олборлох ажиллагаа явуулж байсан 50 гаруй аж ахуйн нэгжийн лицензийг хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон хэмээн мэдэгдэж байсан. Түүний ярьж байсныг сийрүүлвэл “Хамгийн гол нь тухайн 50 гаруй аж ахуйн нэгжийн лицензийг бүгдийг нь хүчингүй болгоно. Дээр нь нөхөн сэргээлтийн арга хэмжээг хатуу хяналтан дор хийлгүүлж, байгаль орчны хохирлыг төлүүлнэ. Архангай аймгийн хэсэгт хийсэн тооцоогоор байгаль орчинд 136,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Дээр нь таван тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил гарна. Тиймээс холбогдох аж ахуйн нэгжүүдээр хуулийн дагуу энэ зардлыг төлүүлэх болно” хэмээн “томорч” суусан.
Орхон гол гурван жил химийн бодисоор бохирлогдсоны дараа энэхүү арга хэмжээг авсан гэдгээ хэвлэлийн хурал хийн сүржин зарлаж байсан нь саяхан. Та бүхэн тус хэвлэлийн хурлын талаар холбоотой мэдээнээс сонирхож болох юм.
Харин энэ шийдвэр гарснаас хойш хоёр сарын дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр Цэнхэр сумын нутаг дэвсгэрт газар дээрээ байдал ямар байгааг та бүхэн зургаас харна уу.
Өнөөх 50 аж ахуйн нэгжээс үлдсэн нь ийнхүү ажлаа үргэлжлүүлсээр, арын сайхан хангайг сөнөсөн гариг шиг болгосоор л байна. Тэд ямар нэртэй уурхайгаа бүү хэл өөрсдийнхөө нэр албан тушаалыг ч хэлэхгүй “томорч” зогссон. Зарим нь бүр “хаагаад яв гэсэн. Явах гэсэн чинь бензин дуусчихаад, зүгээр сууж байхаар гээд алт ухаж байна” гэж ч байлаа.
Засгийн газрын хуралдаанаар МХЕГ-ын дарга Р.Содхүүд холбогдох ажилтнууддаа арга хэмжээ авахыг сануулсан. Тэрээр Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаа ажлаас нь халж, харин Цэнхэр сумын мэргэжлийн хяналтын байцаагчдаа ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч тэнд буй мэргэжлийн хяналтынхан нүдэн балай суусаар л байна.
Цэнхэр сумын засаг дарга Батжаргал гэгчийг Засгийн газрын хуралдаанаар “хууль зөрчигч компаниудыг мэдсээр байж хандив нэртэй хахууль аван ажиллуулж байсан орон нутгийн удирдлагуудад яаралтай арга хэмжээ авах асуудлыг аймгийн засаг дарга нарт даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл өнөөх айхтар Авлигатай тэмцдэг газар нь энэ хэргийг огтхон ч авч хэлэлцээгүй байна.
Тиймээс бид хариуцлага тооцох ёстой аймгийн засаг даргатай нь холбогдох гэсэн боловч боломж гараагүй тул Цэнхэр сумын засаг дарга Батжаргалтай утсаар холбогдож түүнд ямар хариуцлага тооцсоныг асуухад “Аймгийн засаг дарга намайг огцруулах саналыг иргэдийн хуралд тавьсан. Тэгээд иргэдийн хурал хуралдаад огцруулах шаардлагагүй гэж үзсэн” гэлээ. Өөрөөр хэлбэл түүнд өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй байна.
Ийнхүү Засгийн газраас найруулсны дагуу БОАЖ-ийн сайд Л.Гансүх, Р.Содхүү тэргүүтэй хэдэн “жүжигчид” нэг нь байгаль орчин бохирдуулагч компаниудыг хааж, нөгөөдүүл нь үйл ажиллагаагаа зогсоосон болж, нэг нь хариуцлага тооцсон болж, өнөөх нь хариуцлага хүлээсэн болж тоглосон жүжиг ийм маягтай өнөөдөр үргэлжилж байна.
Дараа жил Орхон гол дахин химийн бодисоор бохирлогдохгүй хэмээн тэд амлаж байсан. Одоо ийм байгаа юм чинь юу л бол доо, чааваас.
Байгаль орчныг яг л дайн болсон мэт болгож буй энэ мэт байдал дан ганц Архангай, Өвөрхангайд ч биш Монгол орны бүх аймагт байгаа нь даанч харамсалтай.
О.Ариунбилэг
Фотог Н.Галбадрал