Сүүлийн үед Дауны хам шинжтэй хүүхэд ихээр төрөх болсон тухай хэн хүнгүй ярих болсон. Энэ тухай Эх нялхасын Эрдэм шинжилгээний төвийн удамшлын эмч анагаах ухааны доктор Ө.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Дауны хам шинжтэй хүүхэд цөөнгүй төрж байна гэж ярих юм. Энэ шинээр гарсан өвчин үү?
-Шинээр илэрсэн эмгэг өөрчлөлт биш юм. Анх 1866 онд Английн эмч Жон Лангдон Даун нь оюуны хомсдлын бусад эмгэгүүдээс ялгаатай өвөрмөц шинжтэй болохыг тодорхойлж, улмаар түүний нэрээр нэрлэсэн. 1959 онд нэр бүхий профессорууд Дауны хам шинжийг хромосомын өөрчлөлтөөр үүсдэг болохыг нотолсон. Дауны хам шинжтэй хүмүүс урьд өмнө ч төрж, амьдарч байсан, одоо ч төрсөөр байгаа. Дауны хам шинж нь хүний биеийн эсийн хромосомын тооны өөрчлөлтийн улмаас биеийн болоод оюун ухааны хөгжлийн саатлаар илэрдэг төрөлхийн эмгэг.
Гол шалтгаан нь хүний бэлгийн эсийн хэвийн бус хуваагдлын улмаас үүссэн хромосомын тооны өөрчлөлт юм л даа. Энэ эмгэгийг нь эсийн хромосомын тооны өөрчлөлтийн улмаас үүсдэг хромосомын өвчин гэдгээр нь удамшлын өвчинд хамруулдаг боловч ихэнх тохиолдолд удам дамжихгүй гэж үздэг. Хромосомын гажгийнхаа хэлбэрээс шалтгаалж цөөн тохиолдолд дараагийн удамд төрөх магадлалтай байдаг.
-Манайд энэ өвчний эмгэгтэй хэр олон хүн байдаг бол?
-800-1000 эх төрөхөд Дауны хам шинжтэй нэг хүүхэд төрдөг гэж үздэг. Гэхдээ эхийн нас ахих тусам Дауны хам шинжтэй хүүхэд төрөх магадлал нэмэгддэг. Тухайлбал, 15-19 настай эх төрөхөд 1250 төрөлтөд нэг, 32 насанд 750 төрөлтөд нэг, 35 насанд 350 төрөлтөд нэг, 37 насанд 225 төрөлтөд нэг, 43 насанд 50-д нэг, 45 наснаас дээш 25 төрөлтөд нэг гэх мэтээр тохиолдох магадлалтай. Тиймээс эдгээр насны эмэгтэйчүүд жирэмслэлт, төрөлтөндөө эхлээд бэлтгэж, энэ талын оношлогоог хэдийд хийлгэх талаар эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Зөвлөгөө авна гэхээр урьдчилан сэргийлэх арга бий гэсэн үг үү?
-Дауны хам шинжтэй хүүхэд төрүүлэхгүйн тулд ямар нэг өвөрмөц урьдчилан сэргийлэлт байдаггүй. Иймд эхийн хэвлийд эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал. Энэ төрлийн өвчтэй хүүхдийг ямар ч ястан үндэстэн, баян, ядуу аль ч улсын хэн ч төрүүлж болох учир надаас хэзээ ч ийм хам шинжтэй хүүхэд төрөхгүй гэж ойлгож болохгүй.
-Эцэг, эхчүүд хүүхэд нь ийм эмгэгтэйг мэдээд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тэд анх сонсоод энэ талаар ямар ч ойлголтгүй учраас сандарч, сэтгэл санаа нь хямардаг. Ялангуяа анхны төрөгчид маш их гутарч, өөртөө эргэлздэг. Яагаад ч ийм байх ёсгүй гэж бодож, бие биедээ буруу өгөх тохиолдол гардаг. Энэ өвчний талаар нийт хүн ам, ялангуяа төрөх насны эмэгтэйчүүд, тэр дундаа гэр бүлээ төлөвлөж байгаа хосууд ямарч ойлголт байхгүйтэй холбоотой. Ихэнх эцэг, эхчүүд энэ эмгэгийн талаар тодорхой ойлголттой болсныхоо дараа хүүхэд нь тэдний хайрыг татсан гэр бүлийн гишүүн, амьдралынх нь салшгүй нэг хэсэг болохыг мэдэрч, тэднийхээ төлөө улам их анхаарал тавьж эхэлдэг. Ийм эцэг, эхчүүдийг хараад тэднээр бахархах сэтгэл төрдөг шүү.
-Хүүхдийн эмгэг өөрчлөлт эмчлэгдэх боломжтой юу?
-Хүний удамшлын мэдээлэлд гарсан эргэшгүй өөрчлөлт учир үүнийг эмчлэх боломжгүй. Харин ийм өвөрмөц онцлогтой хүүхэд эрүүл мэндийн тал дээр тулгарч байгаа асуудалд гэр бүл, эцэг, эхийн хайр халамж, эмнэлэгийн тусламж зэрэг тал бүрийн тусламжийг эрт үзүүлэх нь хамгийн чухал. Учир нь ийм хам шинжтэй хүүхдэд зүрх судас, чих хамар хоолой, хараа сонсгол, дотоод шүүрлийн тал дээр асуудалтай байх нь элбэг байдаг.
-Дауны хам шинжтэй хүүхэд төрсөн гэр бүлд дахин ижил төрлийн өвчтэй хүүхэд төрөх магадлал бий юу?
-Хэдийгээр магадлал бага гэж үздэг боловч миний дээр хэлсэн хромосомын гажгийн зарим хэлбэрийн үед дахин ийм хүүхэд төрөх магадлал тодорхой хувийг эзэлдэг гэдгийг бас мартаж болохгүй. Гол нь эхний төрсөн хүүхдийн хромосомын бүтцийн ямар өөрчлөлт байснаас шалтгаална. Хэрэв тэр гэр бүл дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа бол эрсдэлтэй бүлэгт хамрагдах учир заавал удам зүйн зөвлөгөө өгөх кабинетын эмчид хандаж, мэргэжлийн зөвөлгөө авч, жирэмсэн үедээ ургийн эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ихэнх эцэг, эхчүүд дахиад ийм хүүхэд төрнө гэсэн айдастай байдаг. Дахин төрөх үү, үгүй юу гэдгийг мэргэжлийн эмч хэлж өгөх боломжтой.
-Энэ төрлийн эмгэгтэй хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж бусад оронд ямар түвшинд байдаг юм бол?
-Өндөр хөгжилтэй орнууд эрт илрүүлэх тал дээр түлхүү анхаардаг. Үүнээс гадна нэгэнт төрсөн эдгээр хүмүүст ганцхан эрүүл мэндийн тал дээр анхаараад зогсохгүй нийгмийн талаас ч маш сайн анхаардаг. Тухайлбал, Дауны хам шинжтэй хүмүүсийн нийгэмлэг, эцэг, эхчүүдийн холбоо, тэдэнд зориулсан сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн асуудлыг олон талаас нь шийдсэн байдаг. Хүн амын дунд Дауны хам шинжтэй хүмүүс гэж ямар онцлогтой хүмүүс байдаг, ямар тусламж хэрэгтэй талаар тодорхой ойлголт төлөвшүүлсэн учраас нийгмийн тодорхой хэсэг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрснөөр үл ойлголцох асуудал бага гардаг.
Энэ нь тэдний амьдрах хугацааг уртасгаж, дундаж наслалт нь одоогийн байдлаар 60-65 нас хүрсэн бөгөөд зарим нь үүнээс ч удаан амьдардаг. Харин манай улсын нийт хүн амын дунд битгий хэл эмч, эмнэлэгийн ажилчдын дунд ч энэ талаар хангалттай ойлголт байхгүй гэж хэлж болно.
-Иргэдэд энэ талаар цогц ойлголт өгөх ямар боломж байна вэ?
-Нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, ухуулга их чухал. Та бидний ярилцлага ч гэсэн үүнд нэмэр болох байх гэж найдаж байна. Ер нь энэ талын төдийгүй эрүүл мэндийн боловсролыг жинхэнэ утгаар, багаас нь эхэлж цогц байдлаар өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол гэдэг хүний амьд явах суурь баталгаа шүүдээ.
-Тэгэхлээр зөвхөн гэр бүлээ төлөвлөж байгаа залуу хосууд төдийгүй анхны болон хожуу, давтан төрөгчид ч гэсэн удамшлын кабинетээр үйлчлүүлж зөвлөгөө авах шаардлагатай гэж ойлголоо?
-Тийм ээ. Мөн өмнөх төрөлтөнд урагт нь өсөлтийн саатал оношлогдож байсан, өмнөх жирэмслэлтээр төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлж байсан, одоо жирэмслэхээр төлөвлөж байгаа эцэг эхчүүд, ойрын төрөл садны дунд хөгжлийн төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлж байсан жирэмсэн эмэгтэйчүүдийг ч хандахыг зөвлөж байна.
Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг чихрийн шижин, эпилепси, алкоголизм зэрэг өвчин жирэмсэн эхэд оношлогдсон тохиолдолд, жирэмсний эхний гурван сард цацраг туяа, химийн бодис, вирусын халдвар зэрэг ургийн хөгжлийн гажиг үүсгэж болох халгаатай хүчин зүйлд өртсөн тохиолдолд ч хандах хэрэгтэй. Ер нь жирэмслэлт, төрөлтөнд дан ганц эмэгтэйчүүдийг бэлтгэх биш эхнэр, нөхөр, хосуудыг бэлтгэх нь эрүүл, саруул хүүхэд төрүүлэхэд туйлын чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Н.Оюундалай http://niigmiintoli.mn/