Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, тавдугаар сарын 18-наас тавдугаар сарын 24-ний хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.Хайрлах урлаг – Эрих Фромм
Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ.
2.Өөдөө тэмүүл – Шэйрил Сандберг
Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ.
3.Буддаг ном
Энэ номонд хүүхэд, багачууд та бүхний сайн мэдэх ойд найзуудтайгаа жимс түүж яваад төөрч, баавгайн байшинд амарч байгаад, баавгайд баригдан гэрийнх нь зарц болдог бяцхан охины тухай үлгэрээс сэдэвлэсэн зурагнууд оржээ.
4.Кант – А.Гулыга
Иргэний нийгмийг цогцлоон байгуулах онолын эх сурвалжийн ундаргыг нээгч суут ухаант Имманиул Кантын "Хүмүүний төрлийн зан чанар" гэсэн сонирхол татахуйц нэр бүхий нэгэн бүтээлийг хожим гар бичмэлүүд дотроос нь олжээ. Уг бүтээлд "Хүний байгалийн зориулалт юу вэ? Дээд соёл. Үүнийг бололцоотой болгодог зүйл юу вэ? Иргэний нийгэм. Ямар хөшүүргүүд байна? Зожиг зан, өрсөлдөх чадвар, хөдөлмөр" гэсэн гурван асуултад оновчтой хариулт хайсан байна. Энэхүү бүтээлийг туурвигч Гулыга Арсений Владимирович нь Лессинг, Гердер, Гёте, Гегель, Шеллинг нарын сонгодог бүтээлүүд болон Кантын Бүтээлүүдийн эмхтгэлийн найман ботид багтсан эх зохиолуудын сонгодог текстүүдийн хэвлэлийн ерөнхий редактороор ажиллаж, Германы сонгодог философийн төлөөлөгчдийн намтраар олон зохиол бүтээл туурвиж, дэлхийн олон хэл дээр хэвлүүлсэн нэрт философич, түүхч хүн билээ.
5.Сорхугтани – Б.Сарантуяа
Их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
6.Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх – О.Батсайхан
Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм. Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.
7.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь – С.Хироши
Энэ ном нь цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл юм. Өглөө эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ.
8.Гэм зэм – Ф.Достоевский
Ф.Достоевскийн "Гэм зэм" романыг дэлхий нийт уран зохиолын хан оргилуудын нэг гэдэг. Нутагтаа төдийлөн алдаршаагүй ч Барууны ертөнцөд шагшигдан Оростоо хүндлэгдэх болсон Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй байдаг. Түүний хувьд ёс суртахууны шалгуур нь Христийн тэр дундаа Үнэн алдартны шашин билээ. Гэхдээ "Гэм зэм" романы Раскольников нүгэл буян сүлэлдсэн энэ хорвоогийн жирийн хүний нэг. Хувь хүний өөртөө сонгон авсан идеаль нийт олонтой, нийгэмтэйгээ зөрчилдөх нь тэрслэл билээ. Харин тэрслэгч мөнөөх үзэл санааныхаа энд хүрэхгүй бол нийгмийн тэрхүү өчүүхэн хэсэг “орших, эс орших”-ын тухай асуултанд хариулах болно.
9.Очир эрхшээгч – Б.Батрэгзэдмаа
Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.
10.1Q84, III – М.Харүки
..Азабүгийн хижээл авхайн талаарх мэдээлэл цуглуулах ажлаас Үшикава цөхөрч, түр азнахаас өөр аргагүй болжээ. Түүний хавь орчныг хүрээлсэн хамгаалалт чанга, бат бэх, аль ч талаас нь гараа сунгасан заавал ч үгүй хаа нэгтээ өндөр хананд тулж зогсоно гэдгээ ойлгосон болохоор тэр. "Зөвлөгөө өгөх газар"-ын талаар уг нь дахиад жаал асуух ёстой байж, гэвч тэр хавиар үүнээс их эргэлдэх аюултай. Ажиглалтын камер зоосон, бас Үшикавагийн байгаа төрх хүний анхаарал татахаар. Нэг удаа л тэднийг болгоомжлуулж орхивол цаашид хэцүүднэ, амаргүй болно. Юутай ч "Бургаст өргөө"-нөөс холдож, өөр зам мөшгөсөн нь дээр болов уу. Санаанд нь орох "өөр зам" гэдэгт Аомамэгийн эргэн тойрныг дахиад нэг шүүрдэж үзэх явдал төдий байв. Үүнээс өмнө холбоотой ажилладаг судалгааны компанид мэдээлэл цуглуулахыг хүсэж, өөрөө ч өөрийн шугамаар тандав...