Нэр бүхий есөн банкны нэхэмжлэлтэй зээл олгосны шимтгэлтэй холбогдох хэргийг Давж заалдах шатанд ШӨХТГ ялалт байгуулжээ.
ШӨХТГ-аас арилжааны 13 банкны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж дараахь зөрчлийг илрүүлэн тогтоосон билээ. Тухайлбал,
- Банкнуудын зээл олгоход авдаг шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн гэх хууль бус үйлдэл болсон.
- Түүнчлэн дээрх байдлаар банкнууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэл болсон.
- Зээлийн шимтгэлийг зээл олгох үйл ажилгаатай холбогдуулан гарч буй урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь бодит зардалд нийцэхээргүй буюу өндөр тогтоогдсон бөгөөд гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх хууль бус үйл ажиллагаа болсон.
Улмаар дээр дурдсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Капитал банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 9 банк эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг буюу дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд банкуудад мэдээлэл гарган ирүүлэхийг үүрэг болгосон улсын байцаагчийн албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бусад тооцсон байдаг.
Харин Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. ШӨХТГ-ын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны гуравдугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.