Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр шүүхтэй холбоотой мэдээ мэдээлэл, шийдвэрийг харж болох аппликейшнийг ашиглалтад оруулснаа мэдээллээ.
ШЕЗ нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг shuukh.mn сайтаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж байгаа.
Уг цахим санд 79356 хэргийн 109647 шийдвэр, шинэ хувилбар буюу “Shuukh” аппликейшнд 29334 хэргийн 39490 шийдвэр байршуулжээ.
Цахим санд өдөрт дунджаар 7000-8000 хүн тогтмол хандаж шүүхийн шийдвэр болон бусад мэдээлэл авдаг байна.
АНУ-ын Азийн сангийн “Засаглал ил тод байдлыг дэмжих" төслийн санхүүжилтээр иргэд, олон нийтэд чиглэсэн шүүхийн цахим сангийн /www.shuukh.mn/ хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд хамгийн том өгөгдлийн сан бүхий, бүх төрлийн таблет, ухаалаг гар утсанд тохирох аппликейшн хувилбарыг боловсруулжээ.
Энэхүү аппликэйшнийг интернэт дэлгүүрт байршуулснаар иргэд үнэгүй татан авч, шүүхийн шийдвэр болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг гар утаснаасаа хялбар аргаар, хурдан хугацаанд авах боломжтой болжээ.
Гар утасны арp-аараа дамжуулан байнгын хэрэглээ болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг явуулах боломжтой болно. Жишээ нь шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор алерт өгөх шүүхүүдийн байршлыг google map дээр үзүүлэн хэргийн харьяалал, утас факс, и-мэйл, цахим хуудас, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн загвар гэх мэт мэдээллээр баяжуулж шүүхэд хандах иргэдийн цаг хугацааг хэмнэн шүүхийн мэдээлэл лавлагааны ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой боллоо.