gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоом хэрхэн сонгох вэ?

Х.Көгершин
Дэлхийд
2015-03-19
0
Twitter logo

Тоглоом хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус харин хүүхдийн хөгжилд нэн чухал үүрэгтэй. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг. Түүнээс гадна тоглоомоос гарах дуу авиа, чимээг тоглоомын дүрс хэлбэртэй харьцуулан, ялган, суралцаж байдаг.

Өнөө үед хүүхдийн тоглоомын сонголт арвин болсон. Гэтэл урьд урьдынхаас илүү хурц асуудал хүүхдийн тоглоомтой холбогдон гарч ирсэн нь чанар юм.

Өнгөрсөн 2014 онд Монгол Улсын хилээр 675.35 тонн хүүхдийн тоглоом импортолжээ. Монголын хүүхдийн тоглоомын зах зээлийг хятад тоглоом эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Үүний нэг жишээ нь олон улсын түвшинд хийсэн судалгаагаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчдийн хамгийн том экспортлогч нь БНХАУ бөгөөд дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг нийлүүлдэг.

Өнөөдөр хүүхдийн бүх дэлгүүрүүдээр Хятад тоглоом худалдаалж байна. Тэд боломжийн үнэ, гял цал байдал, хурц тод өнгө зэргээрээ худалдан авагчдын сонирхлыг татдаг. Ихэнх эцэг эхчүүд хямдыг нь бодоод хүүхэддээ хятад тоглоом авах тохиолдол бий.

Тэгвэл “Made in China” гэх энэ шошготой зарим тоглоом таны хүүхдийн эрүүл мэндэд ямар хор нөлөө учруулж болох талаар та бодож байсан уу?

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Америкийн зах зээл дээрх хэдэн мянган тоглоомын найрлагад шинжилгээ хийсэн байна. Тус судалгааг гардан явуулсан эрдэмтэд болох Филип Гранжана болон Филип Ландригана нарын хэлж буйгаар хүүхдийн тоглоомд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдсэн аж. Энэ нь хүүхдийн өвчлөл нэмэгдэх нэг шалтгаан.

Америкийн судлаачдын явуулсан судалгаагаар бага насны хүүхдэд зориулсан тоглоомуудад фенол, формальдегид, мөнгөн ус, хар тугалга болон бусад химийн бодисуудын агууламж зөвшөөрөгдөх хязгаараас давсан тохиолдол их байдгийг тогтоожээ. Хүүхдийн тоглоомонд агуулагдах аюултай химийн зарим бодис болон тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх хор чанарыг нэрлэвэл:

Поливинил хлорид

Хүүхдийн угж, тоглоомонд байдаг нэг төрлийн хортой бодис бол поливинил хлорид буюу товчоор РVС гэсэн тэмдэглэгээтэй бодис юм. Тус бодис дотор нь хадгалж буй шингэн зүйлийг шүлтлэг болгодгийн дээр хүний биеийн дотоод шүүрлийн эрхтэн системд муугаар нөлөөлдөг нь батлагдсан аж. Тус бодис нь хүний биед өчүүхэн бага хэмжээгээр орсон бол цаашдаа задарч, биеэс гардаггүй улмаар хуримтлал үүсч, аажмаар хордуулдгаараа онцгой аюултай.

Иймээс Австри, Их Британи, Дани, Герман, Итали, Швед, Финлянд улсуудад ийм бодис бүхий хүүхдийн тоглоомонд хориг тавьсан. Харин РVС агуулсан тоглоом Хятад, Зүүн Азид өдийг хүртэл үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн манай улсад орж ирэхийг үгүйсгэхгүй.

Мөнгөн усны хордлого авсан хүүхэд сохрох, таталт өгөх, булчин сулрах, ярих чадваргүй болох зэрэг маш сөрөг дагавартай. Мөнгөн усны хордлогыг тэр дор нь илрүүлэхэд хэцүү байдаг учир нь хордлого 2-3 сарын дараа ажиглагдаж эхэлдэг байна.

Ийм тоглоом хуучрах тусам агуулагдсан химийн бодис ихээр ялгардаг учир эцэг эхчүүд нярай хүүхдэдээ хоёр жилээс дээш хугацаагаар хэрэглэсэн угж, хуванцар хүүхэлдэй, эвдэрч цуурсан тоглоом хэрэглүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй.

Фенол

Фенол нь үнэрт нүүрс-устөрөгч юм. Энэ нь өвөрмөц үнэр бүхий өнгөгүй, талст бодис юм. Фенол усанд муу уусдаг ч архи, эфир, ацетонд уусахдаа сайн. Фенолийг хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд, формальдегидийн давирхай, цавуу, төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлд ашигладаг. Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд фенолийг хуванцар болон резинэн тоглоомонд хэлбэр оруулах үүднээс ашигладаг аж.

Гэвч фенол хүрээлэн буй орчныг бохирдуулагч бодис. Фенол ялгарах гол эх үүсвэрүүд: тамхи татах, ариутгал хийх, хуванцар, дотоод хий нь дутуу шатсан бүтээгдэхүүн, фенол формальдегидийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан янз бүрийн барилга угсралт, засал чимэглэл материал зэрэг юм.

Фенол агуулагдаагүй тоглоом гэсэн тэмдэглэгээг ногооноор хүрээлсэн

Хэрэв тоглоомон дахь энэ бодисын агууламж хэт өндөр бол хүүхдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг. Фенол арьс, амьсгалын зам болон ходоод гэдэсний замаар хүний биед шингэдэг бөгөөд бөөр, элэг орчмоор төвлөрдөг байна.

Мөн хүүхдийн дархлалын системийг устгадаг. Цаашилбал амьсгалын замын болон ходоод гэдэсний замын салст мембраныг цочрооно. Энэ нь хамраас нус гоожих, толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

Түүнчлэн фенол хүүхдийн мэдрэлийн системд хор хөнөөлтэй, харшил үүсгэдэг. Фенол агуулсан тоглоомнуудыг ихэвчлэн Хятадад үйлдвэрлэдэг.

Формальдегид

Формальдегид ус, архи, согтууруулах ундаанд амархан уусдаг хурц үнэртэй, өнгөгүй хий юм. Формальдегид хүүхдийн тоглоом үйлдвэрлэл, давирхай, хуванцар, будаг, нэхмэл эдлэл үйлдвэрлэхэд ашиглаж байна.

Энэ мэт ихэнх тоглоомнуудад найрлага, орцыг нь зааж өгдөггүй юм.

Формальдегид маш хортой, хамгийн аюултай бодисын нэг. Түүнчлэн Америкийн шинжээчдийн явуулсан судалгаагаар тус бодис хорт хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлдөг нь тогтоогдсон юм. Түүнчлэн төв мэдрэлийн тогтолцоонд муугаар нөлөөлж, арьс, салст бүрхүүлийг сэдрээх үйлчилгээтэй. Формальдегидийг ихэвчлэн хүүхэлдэй, чихмэл, модон болон электрон тоглоомны үйлдвэрлэлд ашигладаг.

Тоглоомонд агуулагдах формальдегидийн зөвшөөрөгдсөн хэмжээ 0.1мг/дм.куб-с ихгүй байна.

Хар тугалга

Хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд биедээ шингээдэг. Учир нь бөөр, уушги зэрэг цэвэрлэх эрхтэн нь сайн хөгжөөгүйгээс шууд хүлээж авдаг байна. Хар тугалгаар өвдсөн хүүхэд сурах чадвараа алдан, хоолонд дургүй болж, жингээ алдаж, хүчтэй өвдөлт өгч, бөөлжинө. 

Орчин үеийн хүүхдийн тоглоомны 80 хувь нь хэрэгцээнд нийцэхгүй, 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгох тоглоомууд байгаа.

Мөн булчин өсч, хөгжихгүй. Дотоод эрхтэнд хор учруулж, хэл ярианы бэрхшээлтэй болон, биеэ авч явах чадамжаа алдаж, булчингийн хөдөлгөөн хийх чадвар муудна. Насанд хүрэгчдийн булчин суларч өвдөнө. Ой ухаан муудаж, харлана. Хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Булчин өвдөнө. Хар тугалгаар удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, гол нь төв мэдрэлийн тогтолцоог эвдэж, хордуулдаг байна.

Хуруу, бугуй, шагайн хавиар сулралыг ч үүсгэнэ. Цусны даралт нэмж, бөөрний дутагдалд оруулж, үхэлд хүргэх аюултай. Хар тугалга цусанд ороод зогсохгүй биеийн зөөлөн эд, ясанд орж, насан туршид нь хордуулсаар байдаг.

2007 онд Америкийн Mattel компани Хятадад үйлдвэрлэсэн 20 сая гаруй тоглоомыг худалдаанаас эргүүлэн татахад хүрсэн юм. Учир нь эдгээр тоглоомноос их хэмжээний хар тугалга илэрчээ.

Мөнгөн ус

Сүүлийн жилүүдэд мөнгөн усаар бохирдсон тоглоом олширсон. Энэ бодис зөвхөн таны эрүүл мэндэд биш, бүр таны амь насанд аюултай. Металлан мөнгөн ус нь мөн л хортой бодис. Мөнгөн ус уушгиар дамжин, хүний биед орж ирдог бөгөөд элэг, бөөр, гэдсийг гэмтээнэ.

Эко хаягдал эвсэлийнхэн хорт бодис агуулсан хүүхдийн тоглоомтой тэмцэж байгаа нь

Мөнгөн ус хөгжлийн саатал үүсгэдэг. Энэ тохиолдолд хэлний хөгжил саатах, тархины мэдрэл гэмтэх зэрэг оюун ухааны хомсдол илэрнэ.

Мөнгөн усны хордлого авсан хүүхэд сохрох, таталт өгөх, булчин сулрах, ярих чадваргүй болох зэрэг сөрөг дагавартай. Мөнгөн усны хордлогыг тэр дор нь илрүүлэхэд хэцүү. Учир нь хордлого 2-3 сарын дараа ажиглагдаж эхэлдэг байна.

Хүүхдийн тоглоомонд мөнгөн усны зөвшөөрөгдсөн хэмжээ 0.0005мг/л. 

Тэгвэл манай холбогдох байгууллага энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын "Импортын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" 309 тоот тушаалаар импортын барааны 16 хяналтын хуудас батлагдсан.

Үүн дотор “Хүүхдийн тоглоом импортлох үеийн хяналтын хуудас”-ыг баталсан бөгөөд импортын тоглоомонд уг хяналтын хуудсанд заагдсан шаардлагын дагуу хяналт шалгалт хийдэг хэмээн холбогдох байгууллагын мэргэжилтэн хэлсэн юм.

Гэвч манай улсын тоглоом импортлогчид хил гаалиар гаргахдаа хэдэн бичиг цаас бөглөхөөс биш манай улсад тоглоомд хяналт явуулах тусгай лаборатори байдаггүй. Иймээс дэлгүүр, лангуу, зах дээр худалдаалж буй тоглоомын чанарын шаардлагад итгэхэд бэрх.

Стандартын дагуу аюулгүй тоглоомыг:

1. “Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох” MNS ISO 8124-1:2010,
2. “Шатамхай байдал” MNS ISO 8124-2:2010,
3. “Зарим элементүүдийн шилжилт” MNS ISO 8124-3:2010,
4. “Гадна ба дотор ашигладаг савлуур, гулгуур болон түүнтэй адил тоглоом” MNS ISO 8124-4:2010 гэсэн үндсэн дөрвөн стандартаар шалгана.

Хэдий эдгээр стандартуудыг Монгол улсад мөрдөж байгаа ч олон улсын хэмжээнд одоог хүртэл хүүхдийн тоглоомын найрлага, орцыг шошгонд заавал заахыг хуульчилж, журамлаагүй байдаг аж.

ТА ХҮҮХЭДДЭЭ ТОГЛООМ СОНГОХДОО ДАРААХ ТЭМДЭГЛЭГЭЭГ АНХААРААРАЙ.

36 сараас доош насны хүүхдэд тоглуулж болохгүй.

Европын стандартад нийцсэн гэсэн тэмдэглэгээ. Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг илтгэнэ. Гэвч яг үүнтэй адил Хятадын тэмдэглэгээ байдаг бөгөөд хүмүүсийн ихэнх нь энэхүү хоёр тэмдэглэгээг андуурах тохиолдол бхйдаг. Иймээс дээрх хоёр тэмдэглэгээний ялгааг зургаар харуулав.

Дээр дурдсан полифенил хлорид гэх химийн бодис агуулаагүй гэсэн тэмдэглэгээ.

Lion mark гэсэн энэхүү арслангийн тэмдэг нь таны хүүхдийн тоглоомын шошгон дээр байвал эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлага хангасан гэсэн тэмдэглэгээ юм.

Бесфенол-А гэсэн химийн бодис ороогүй гэсэн тэмдэглэгээ юм. Ийм төрлийн бодисын хүүхдийн мэдрэл дотоод шүүрэл, зүрх судас, дархлаа, нөхөн үржихүйн системд нөлөөлдөг. Иймд хүүхдийн угж сонгохдоо энэ тэмдэглэгээтэйг сайтар хараарай. 

ХҮҮХДИЙН ТОГЛООМ СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ? 

  • Хорт бодис агуулаагүй /шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээ, дүгнэлт/
  • Элдэв гаж үнэргүй
  • Хурц үзүүр, ирмэггүй
  • Будгийн тогтворжилттой. Хөлс, шүлс ус чийгэнд тэсвэртэй.
  • Чихмэл тоглоом хурц, шовх үзүүр, ирмэгтэй хадаас, шилний хэлтэрхий болон хүүхдийн биед гэмтэл учруулах бусад зүйлгүй байх.
  • Угсармал тоглоомын бэхэлгээний хэсэг хурц үзүүр өнцөгтэй байвал тэр нь битүүмжлэгдсэн байх.
  • Сунах үйлчилгээтэй тоглоомын татах чангаах эдлэл нь хамгаалалттай байх ба хоёр бэхэлгээний хоорондын зай нь ажиллаагүй байхад 3 мм байх.
  • Хийлдэг тоглоом нь битүү клапан бөглөөтэй байх.
  • Хүүхдийн хараанд гэмтэл учируулахуйц сумтай бууны төрлийн ба харвах тоглоом үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглодог.
  • Шошго нь шаардлагатай мэдээллийг бүрэн агуулсан байх. Тоглоомын нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан, угаах ариутгах зааврыг бичсэн байх гэх зэрэг.

Бид та бүхэнд чанаргүй тоглоом хүүхдийн эрүүл мэдэд ямар сөрөг нөлөө үзүүлж болох талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Иймд та хүүхэддээ тоглоом сонгохдоо дээрх эрсдэлийг санах ёстой юм. Гэхдээ тоглоомын шошгыг зөв уншиж чадвал аюулгүй тоглоом сонгох боломж бас бий.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан