Засгийн газрын ээлжит хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нарийвчилсан журмыг орон нутгийн онцлог, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харьяа нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн ИТХ-аас батлах шаардлагатай гэж төсөлд тусгажээ.
Одоо хэрэгжиж буй уг хуульд Баар, цэнгээний газрыг улсын хэмжээнд 00.00 цаг хүртэл ажиллуулахыг зөвшөөрдөг. Ингэж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хуульчилснаар нууцаар ажиллах, гар дээрээс согтууруулах ундаа худалдах, сүлжээ бүлэглэл үүсгэх, гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээнд архидалт, гэмт хэрэг, зөрчил гарах хандлага нэмэгдэж байна.
Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан ажиллах цагийн хязгаарыг бие даан шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.
Хууль зүйн яамнаас санаачилсан энэ төслийг УИХ-ын хаврын чуулган эхлэхэд УИХ-д өргөн мэдүүлнэ.