Овог аймгийнхны холбоо, үндэс угсаа, шашин шүтлэг, улстөрийн ижил төстэй хандлага энэ цагт хил хязгаараас илүү чухал болжээ. Олон зууны турш хүн төрөлхтөн улстөрөөр тогтоогдсон хил хязгаараар зааглагдан амьдарсан. Харин энэ хандлага сүүлийн үед улам бэхжих болов.
Дипломат харилцаанаас гадна түүх, үндэс угсаа, шашин, соёл улс орнуудыг шинээр ангилж, талцуулж эхлэв. Социалист, капиталист зэрэг үзэл ч улс үндэстнүүдийг бүрэн тодорхойлохооргүй болжээ. Гагцхүү “аймаглан” нөхөрлөх нь л өдгөө чухал болсон байна. Арабын агуу түүхч Ибн Халдуны бичсэнээр “Эвлэлдэн нэгдсэн овог аймгууд л цөлд эсэн мэнд үлдэж чадна”.
Хүйтэн дайнаас хойш улс орнууд даяарчлал, улстөрийн шинэчлэлийн нөлөөгөөр шинэ зохион байгуулалттай болсон. Зөвхөн АНУ, ЗХУ төвтэй хоёр талт дэлхий задраад удаж байна. Гуравдагч ертөнц гэх ойлголт ч Хятад, Энэтхэгийн сэргэлттэй зэрэгцэн задарсан. Олон улсын харилцаагаар мэргэшсэн профессор Жоил Коткин эдгээрт үндэслэн шинэ дэлхийн зохион байгуулалтыг дараахь байдлаар тайлбарлажээ.
1. Шинэ Ганза
Дани, Финпянд, Герман, Нидерланд, Норвеги, Швед
XIII зуунд хойд Европ дахь Ганзагийн лиг гэгч түүхч Фернанд Броделийн онцолсноор худалдааны үндсэн дээр байгуулагдсан холбооны төрт ёсыг анхлан цогцлоосон юм. Өнөөгийн Ганзагийн орнууд германжуу соёлоороо нэгддэг бөгөөд хөгжингүй орнуудад болон Хятад, Орос, Энэтхэг зэрэг хурдацтай цэцэглэж буй зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ төстэй. Иргэнээ эрхэмлэдэг нийгмийн өгөөмөр тогтолцоогоороо танигдсан эдгээр орны дийлэнх нь сүүлийн жилүүдэд эдийн засгаа чөлөөт болгосон. “Легатум” хүрээлэнгийн хөгжлийн индексийн эхний найман орны зургаа нь эдгээр улс бөгөөд иргэд нь бэл чинээгээрээ, нийгэм нь ажил эрхлэгчид болон боловсрол, технолгийн үзүүлэлтээрээ бусдыг бишрүүлдэг.
2. Хилийн бүс нутгууд
Бельги, Чех, Эстони, Унгар, Исланд, Ирланд. Латви, Их Британи
Эдгээр улс шинэ дэлхийд өөрсдийн байр суурийг бататгахыг ид чармайж буй. Олонхи нь, тэр дундаа Румын, Бельги зэрэг улс соёлын хувьд “холион бантан”. Зарим нь дэндүү хувьсамтгай. Ирланд л гэхэд Кельтийн бараас санхүүгийн сагс гэж нэрлэгдэх хүртлээ хувирсан. Түүхээс харвал эдгээр улс ихэвчлэн зэргэлдээх хөрш орнуудынхаа зэвсэгт хүчний халдлагад өртсөн байдаг. Харин ирээдүйд нөлөөт хүчнүүдээс хараат бус байхын төлөө улам тэмцэх нь дамжиггүй.
3. Тослог модны БНУ-ууд
Болгар, Хорват, Грек, Итали, Косово, Македон, Испани
Грек, Ромын соёлын эрхшээлд байсан түүхт нутгийг эзэмшдэг эдгээр улс чидун жимс, дарс тэргүүтнээрээ алдартай ч Умардын орнуудыг бараг л бүх үзүүлэлтээр гүйцэхгүй. Ядуурал бараг хоёр дахин их, ажил эрхлэгчдийнх нь хувь 10-20 хувиар бага. Грек, Испани, Португал тэргүүтэй эдгээр Тослог модны бүгд найрамдах улс Ганзагийн орнуудтай харьцуулахад өр ч ихтэй. Мөн төрөлт бага. Итали л гэхэд хамгийн ахимаг насны иргэдтэй гэх үзүүлэлтээр Японд дөхөж очоод буй.
4. Хот-улсууд
Лондон
Дэлхийн санхүү, харилцаа холбооны төв ч Лондон хотыг хоёрдогч ангиллын орны тэргүүлэгч ангиллын хот гэвэл илүү үнэнд ойр.
Парис
Францын ДНБ-ий бараг 25 хувийг дангаар эзэмшдэг Парис үндэстэн дамнасан дэлхийн хэмжээний олон пүүс, компанийн төв. Тус хот Лондонтой дүйхүйц чухал гэгддэггүй ч дэлхийн хотуудаас яах аргагүй хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй нь билээ.
Сингапур
Азиуд дэлхийг хөтөлж эхэлсэн энэ үед Сингапурын Номхон болон Энэтхэгийн далай дундах газар нутаг нь дэлхийн хамгийн шилдэг байршил гэгдээд байна. Дэлхийн хамгийн чухал боомт хотын нэг тус хот-улсын иргэд орлого ихтэй, боловсрол сайтай. Сингапур Улс хотжилтын цөөн амжилтын нэг билээ.
Тель-Авив
үндэсний болон шашны хэт үзэлт гэгддэг Израилийн хил хатуу чанд хяналт, хамгаалалттай ч нийслэл Тель-Авив нь хурдацтай өсч буй эдийн засагтай айхтар шашинлаг бус хот. Израилийн дээд технологийн мэргэжилтнүүдийн талаас илүү нь тус хотод байдаг ба нэг хүнд ногддог дундаж орлого нь улсын дунджаас бараг 50 хувиар илүү. Мөн тус улсын есөн тэрбумтны дөрөв нь нийслэлдээ болон зэргэлдээ нь амьдардаг.
5. Хойд Америкийн холбоо
Канад, АНУ
Тус хоёр улс эдийн засгийн тогтолцоо, ард иргэдийн төстэй шинж, хэл, соёлоороо ижил бөгөөд нэгнийхээ худалдааны гол түнш. Ихэнх мэргэжилтэн уг өргөн уудам нутгийг эргэлт буцалтгүй уналтад орсон гэж үздэг. Гэсэн ч ийн дүгнэх нь дэндүү эрт юм. Дэлхийн хамгийн том дэвшилтэт технологи бүхий эдийн засагтай Нью-Йорк тэргүүтэй дэлхийн хэмжээний хотууд, хөдөө аж ахуйн хамгийн том үйлдвэрлэл болон Европ, Азийн дунджаас бараг дөрөв дахин их цэвэр усны нөөц зэрэг нь одоогоор Хойд Америкийн өмч хэвээр байна.
6. Либералистууд
Чили, Молумб, Коста Рика, Мексик, Перу
Латин Америкийн ардчилал, капитализмын тогтонги хэв шинжийг хадгалагч эдгээр улс өнөө ч өрхийн орлого багатай, ядуурал ихтэй зэрэг үзүүлэлттэй ч хурдацтай өсч буй эдийн засагтай Хятад зэрэг улстай нэг ангилалд багтахыг санаархаж буй. Гэхдээ шинэ бүлгэмд багтаж чадах уу гэхээс илүү эдгээр улсын гол бэрхшээл нь бүс нутагтаа эдийн засгийн ноёрхогч хүч байсаар ирсэн АНУ-аас хөндийрөх үү үгүй юу гэдэг асуулт юм. Улстөрийн хувьд өөр зарчим баримтлахыг хүсээд ч эдгээр улс, тэр дундаа Мексик газарзүй болон түүхэн онцлогоос хамааран Вашингтоны нөлөөнд үлдэхийг чухалчлах байх. Гэсэн ч эдгээр улсын эдийн засгийн ирээдүй тун бүрхэг байна.
7. Боливарийн БНУ-ууд
Аргентин, Болив Куба, Эквадор, Никарагуа, Венесуэл
Венесуэлийн Уго Чавесаар ахлуулсан эдгээр улс перонизмын замаар буцаад дарангуйллын тогтолцоотой болж мэдэх аюулд буй. АНУ болон капитализмыг хялайн үздэг түүхэн төстэй шинж нь Латин Америкийн эдгээр улсыг нэгтгэдэг. Чавесийн нөлөөт орнууд бараг бүгд сайнгүй эдийн засагтай бөгөөд Болив л гэхэд хүн амынх нь 60 гаруй хувь ядуу тарчиг гэх үзүүлэлттэй. Байгалийн баялаг, эрчим хүчний нөөц зэрэг нь эдгээр улсыг Хятад, Оростой сүүлийн үед нөхөрлүүлээд буй.
8. Ганцаар тэмцэгчид
Бразил
Цар хүрээгээрээ Өмнөд Америкийн хамгийн том эдийн засагтай Бразил бүс нутгийнхаа либерал бүгд найрамдахууд болон Боливарийн бүгд найрамдахуудын дунд төвийг сахисан үзэл баримтлахыг хичээдэг. Эрэг орчмын нефтийн нөөц, үйлдвэрлэлийн давуу шинж зэрэг нь тус улсыг Хойд Америк, Их Энэтхэг, Дундад Улсын дараа дэлхийн хоёр дахь чинээлэг нутаг болгоод буй. Гэхдээ гэмт хэрэг, ядуурал зэрэг нийгмийн бэрхшээл багагүй бий. Бразил саяхнаас Хойд Америкаас хөндийрч Хятад, Иран тэргүүтэй шинэ холбоотон эрэлхийлэх болсон.
Франц
Англо-америк соёлын нөлөөнд автахыг үл хүссэн дэвшилтэт, онцгой соёлт нутаг Франц Европын холбооны жижгэрүүлэн сайжруулсан загвар бөгөөд оршин тогтнох гол үндэс нь билээ. Их хүчин байхаа хэдийнэ больсон тус улс Тослог модны орнуудаас хавьгүй хүчирхэг ч Ганза шиг ирээдүйтэй гэгдэхээргүй болжээ.
Их Энэтхэг
Эдийн засаг нь гайхмаар хурдан өсч буй ч Энэтхэгийн дундаж өрхийн орлого нь Хятадынхаас даруй гурав дахин бага. Тус улсын 1.3 тэрбум хүний дөрөвний нэг гаруй нь ядуу гэгддэг мөн хурдацтай цэцэглэж буй Мумбай, Колката тэргүүтэй хотуудад дэлхийн хамгийн том ядуусын хорооллын цөөнгүй нь байдаг. Гэхдээ автомашин, компьютерийн программ зэргийн үйлдвэрлэлд аль ч орныг дагуулахааргүй болж байгаа.
Япон
Санхүүгийн арвин нөөц, инженерийн гайхамшигт өвөөрөө Япон дэлхийн хүчин хэвээр байна. Гэхдээ дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр дахь улс гэсэн байр сууриа Хятадад алдчихаад буй. үүнд цагаачлалд нээлттэй бус бодлого нь голлон биш ч дам нөлөөлсөн. Хүн амын бодлогоо өөрчлөхгүй бол тус улсын хүн амын 35 хувь 2050 гэхэд 60-аас дээш насныхан болно гэх тооцоо бий. Мөн технологийн ноёрхолд нь Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг болон АНУ “заналхийлэх” болсон.
Өмнөд Солонгос
Тус улс аргагүй технологийн их хүчин. Ердөө 40 жилийн өмнө иргэнийх нь дундаж орлого өнөөгийн Ганынхтай ижил байсан бол өдгөө 15 дахин их болсон ба дундаж өрхийн орлого нь одоогийн Японыхтой ойролцоо болжээ. Мөн олон улсыг хамарсан санхүүгийн хямралуудыг хохирол багатай даван туулсан. Гэхдээ Хятадын “тэлэгч” хөдөлгүүрт өртчихгүй байхыг хичээх нь чухал.
Швейцарь
үнэн хэрэгтээ хот-улсын жишгээр хөгжсөн тус улс дэлхий дахинтай ганц тэнгисийн замаар бус утсан харилцаа, нисэх онгоц зэрэг боломжтой бүх сувгаар холбогдсон. Хөгжил дэвшил гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан Швейцарь цэвэр усны атаархмаар нөөцтэй бөгөөд бизнесийн тун таатай орчинтой.
9. Оросын эзэнт гүрэн
ОХУ, Украин, Армен, Белоруссь, Молдав
Орос байгалийн шавхагдашгүй баялаг, шинжлэх ухаанч технологийн асар том орон зай, хүчирхэг армитай. Хятадын нөлөө тэлэхтэй зэрэгцэн тус улс Украин, Гүрж, төв Ази дахь нөлөөгөө хадгалж үлдэхийг чухалчилж буй. Уламжлалт бодлогынхоо дагуу өнөөгийн Оросын эрх баригчид бүх славян угсаатнуудыг эх Оростой нь ойр байлгахыг зорьдог. Дотоодын нэлээд олон асуудалтайгаас дундаж өрхийн орлого нь Италийнхаас бараг хоёр дахин бага, хүн амын өсөлт саарсан, иргэд нь хурдацтай насжиж буй зэрэг нь хамгийн таагүй нь.
10. Догшин Дорно
Афганистан, Азарбайжан, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикистан
Дэлхийн энэ хэсэг хэзээ ч бие дааж, бусдаас хараат бус болохгүй. Энэ гашуун үнэн эдгээр улсын хувь заяаг тодорхойлсоор ирсэн. Зэргэлдээх Хятад, Энэтхэг, Орос, Турк болон алсын нөлөөт Хойд Америк тус бүс нутгийг эрх, нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн талбар болгон ашигласаар байх болно.
11. Иранистан
Бахрейн, Газын зурвас, Иран, Ирак, Ливан, Сири
Газрын тосны арвин нөөц, дээд шатны боловсрол, Туркийнхтэй дүйх хэмжээний эдийн засагтай Иран Улс хурдацтай өндийж буй ирээдүйн их хүчин юм. Гэхдээ бүс нутагтаа ноёрхогч нөлөө нь хэт үзэл сурталтай ба тэр нь барууны орнууд төдийгүй Их Арабын бодлоготой хүртэл зөрчилддөг. Мөн эдийн засгийн зохицуулалт, тогтолцоо нь хараахан боловсронгуй болоогүй байна.
12. Их Араб
Египет, Иордан. Кувейт. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Иемен. Палестин
Нефтийн нөөц нь тус бүс нутгийг улстөрийн болон санхүүгийн гол тоглогчийн нэг болгожээ. Гэхдээ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират тэргүүтэй эдгээр Персийн булангийн орнууд нэгнээсээ асар их ялгаатай. Абу Даби л гэхэд иргэд нь жилд ойролцоогоор 40 мянган ам.долларын орлоготой бол иеменчүүд үүний таван ч хувь хүрэхгүй хувийг хүртдэг байх жишээтэй. Шашин, угсаа гарвалын хувьд нэгдмэл байж чадах ч тус бүс нутаг дэлхий дахинтай харилцахдаа маруухан.
13. Шинэ османууд
Турк, Туркменистан, Узбекистан
Хоёр тивийн дунд оршдог стратегийн давуу талтай Турк энэ “аймгийг” одоогоор ахалсан хэвээр байна. Европын холбоотой тогтоосон харилцаа нь эдийн засагт нь гойд чухал ч тус улсын эдийн засаг, гадаад харилцааны бодлого сүүлийн жилүүдэд өвөг Османыхтай нь төстэй болсон ба Ойрхи Дорнод, төв Ази уруу илүүтэй хэлбийх болсон. Мөн Хятад, Оростой хийх худалдаа нь ч эрчимтэй өсч буй.
14. Өмнөд Африкийн эзэнт гүрэн
Ботсвана, Лесото, Намиб Өмнөд Африк, Свазиланд, Зимбабве
Өмнөд Африкийн эдийн засаг Африктаа хамгийн том нь бөгөөд хамгийн олон хэв шинжтэй нь. Тус улсын дэд бүтэц, ашигт малтмалын нөөц, үржил шимт газар, үйлдвэрлэлийн үндэс суурь нь хөгжингүй ямар ч орныхоос дутахааргүй. Дундаж өрхийн орлого нь саяхны тооцоогоор 10 мянган ам.доллар гарсан нь Африкийн үнэлэмжээр чинээлэг гэгдэнэ. Тус улс Лесото, Ботсвана, Намиб зэрэг адилхан загалмайтны шашинт хөршүүдтэйгээ соёлын болон улстөрийн хувьд маш дотно харилцаатай.
15. Сахаар орчмын Африк
Ангол, Камерун, Төв Африкийн БНУ, Конго (Киншаса нийслэлтэй), Этиоп, Гана, Кени, Либери, Малави, Мали, Мозамбик, Нигерия, Сенегал, Сьерра-Леон, Судан, Танзани, Того, Уганда, Замби
Голдуу Британи, Францын хуучин колони байсан орнуудаас бүрддэг тус бүс нутаг исламын болон загалмайтны шашинт, англи болон франц хэлт хэмээн хуваагддаг, соёлын эв нэгдэлгүй. Ядуурлын хувь нь 70-80, мөн байгалийн баялаг нь хөндөгдөөгүй зэрэг нь бэлэн мөнгө ихтэй Хятад, Энэтхэг, Хойд Америкийг тус бүс нутаг уруу татах болсон.
16. Магребийн бүслүүр нутаг
Алжир, Ливи, Мавритан, Марокко, Тунис
Газар дундын тэнгистэй хиллэдэг Африкийн хойд эрэг тус бүс нутаг Ливи, Тунис зэрэг орноор ахлуулсан эдийн засгийн сэргэлтийн үр шимийг саяхнаас хүртэж эхэлсэн. Гэвч ул мөр нь дэндүү гүн хэдэн арван жилийн ядуурал нь хөгжилд нь гол тээг болсоор байна.
17. Дундад Улс
Хятад, Хонконг, Тайвань
Хятад Дэлхийн банкны тооцоолсон шиг арав гаруйхан жилийн дотор ДНБ-ийхээ хэмжээгээр АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг улс болохгүй байж мэдэх ч маргаангүйгээр хурдацтай цэцэглэж буй дэлхийн шинэ их хүчин юм. Тус улсын үндэстэн, ястнуудын хоршил, асар баялаг түүх нь гайхамшигтай. Хан хятадууд улсынхаа хүн амын 90 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн олуулаа үндэстэн. Тус улсын түүхий эдийн хэрэглээ хурдацтай өсч буй нь Африк, Боливарын Бүгд найрамдах улсууд болон Догшин Дорнын орнуудад хамгийн ихээр ажиглагдаж буй. Хятадын гол саад бэрхшээлүүд нь баян, ядуугийн ялгаа, байгаль орчны сүйрэл, хурдан насжиж буй хүн ам нь юм.
18. Агшиж, сунагч бүслүүр нутаг
Камбож, Индонез, Лаос, Малайз, Филиппин, Таиланд, Вьетнам
Эдгээр улс ашигт малтмал, цэвэр ус зэргээрээ олон улсын дунджаар дээгүүрт бичигдэхүйц баялагтай. Гэвч улстөрийн тогтворгүй байдал нь хөгжлийг нь хойш чангаасаар ирсэн. Бүгд аж үйлдвэржиж, эдийн засгаа олон салаат болгохыг зорьж буй. Малайзийг эс тооцвол бүгдийнх нь дундаж өрхийн орлого бага хэвээр байгаа. Хэдий тийм ч сүүлийн жилүүдэд дараагийн хөгжингүй бус нутаг болох шинж ажиглагдах болсон.
19. Азтай орнууд
Австрали, Шинэ Зеланд
Хөрөнгө чинээ, иргэдийнх нь амьдралын бололцоо Хойд Америкийнхтай төстэй ч эдийн засаг тийм ч уян хатан биш. Англо-Саксон өвөөрөө ихэрлэдэг эдгээр улс Хойд Америк, Их Британийн аль алинтай соёлоороо холбогддог. Гэхдээ газарзүйн байршил болон өргөн хэрэглээний бараанд суурилсан эдийн засаг нь хожим Хятад, магадгүй Энэтхэгийг гол түнш нь болгоно.
Жоил Коткин АНУ-ын Калифорни дахь Чепмэний их сургуулийн профессор, Лондонгийн “Легатум” хүрээлэнгийн мэргэжилтэн. Хотын хөгжил судлаэч. “Хот хэмээх дэлхийн түүх”, “Шинэ газарзүй”, “Дараагийн зуун сая буюу 2050 оны Америк орон” зэрэг ном нь олон улсын харилцааны асуудлаархи сүүлийн үеийн шилдэг бүтээл гэгддэг.
Г.Лхагвадулам