"Надтай гэрлээч", "Ийм нэгэн дурлал", "Зөрлөг" зэрэг үзэгчдийн сэтгэлд нийцсэн чадварлаг кинонуудыг бүтээсэн ZMN продакшн бас нэгэн шинэ киногоо хийж дуусгалаа.
Сүүлийн үед Монголын кино урлагт олон шинэ бүтээл мэндэлж байгаа. Гэхдээ шинээр гарч байгаа кинонуудаас "Миний муу аав"-ын ялгагдах онцлог их. Хамгийн наад зах нь энэ киноны үзэгчид нь бүх насныхан байж болно.
Яагаад ингэж хэлж байна гэхээр сүүлийн үед гарч байгаа кинонуудын дийлэнх нь хүүхэд, залуучуудад зориулагдаж байгаа. Харин "Миний муу аав"-ыг ямар ч насныхан үзээд инээж бас уярч чадахаар кино болжээ.

Тус киноны зохиолыг О.Эрдэнэ бичиж Ерөнхий продюсероор Э.Зоригт, гүйцэтгэх продюсероор Г.Цогтгэрэл, ерөнхий найруулагчаар Ц.Ганбат нар зэрэг чадварлаг уран бүтээлчид ажилласан байна.
Харин киноны гол дүрд С.Лхагвасүрэн, Д.Хүрэлхүү, залуу жүжигчин Э.Уянга зэрэг тогложээ. Жүжигчин С.Лхагвасүрэнгийн энэхүү кинонд бүтээсэн "Эстрад" хочит Жагаагийн дүр нь нийтлэлч Баабарын бичсэнээр "Алдагдсан, завсарын үе"-ийнхний нэг төлөөлөгч юм. Аав, ээж нь хотын сэхээтнүүд, өөрөө Сэлбэ голын эрэгт “Микро” хэмээх 12-р хороололд төрж өсөн ЗХУ-д дээд сургуульд дүүргэсэн нэгэн.
Улмаар "Эстрад" ерээд он гарч зах зээлийн шуурганд өртөн бор дарсанд орж ажилгүй нэгэн болон хоцорчээ. Гэвч ганц охиныхоо төлөө хэрхэн амьдралаа дахин эхлүүлж байгаа тухай кино өгүүлнэ.
Ингэхдээ мэдээж түүнд саад мундахгүй. Тухайлбал тэрбээр ажилд орохын тулд насаа дарж, бор дарснаас хэрхэн татгалзаж байгаа гээд олон ээдрээтэй зүйлийг туулна. Мөн "Эстрад" ах хайр, дурлалтайгаа учирч байгаа нь хүний амьдралд хоёр дахь ботио бичих боломж олдож байгааг харуулна.
Уншигч Та бүхэн өнөөгийн бидний амьдрал дунд зүгээр байж л байдаг хэрнээ нэг их анзаардаггүй зүйлсийг тусгасан мөн бодит хүмүүсээс сэдэвчилсэн "Миний муу аав" киног үзээрэй. Та нэгийг бодож, хоёрыг ухаарах биз ээ.
Ч.Болор