gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирал О.Батчулуун: Ардын хувьсгалтай үе чацуу манай салбар арвин намтартай

Нийгэм
2010-07-28
0
Twitter logo

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан  харилцаа, холбооны салбарын ууган байгууллага болох Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

-Удахгүй холбоочдын баяр болно. Иймд ярилцлагаа манай улсын харилцаа холбооны үүсэл хөгжил, түүхэн замналын талаар эхэлье.

Ардын хувьсгалтай үе чацуу манай харилцаа холбооны салбар үүсч хөгжсөн арвин намтартай. Монгол Улсын түүхийн хуудсыг бичилцэж ирсэн үе үеийн холбоочдын хийж бүтээсэн үйлс их бөгөөд залгамж хойч үе нь улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Харилцаа холбооны салбар нь мэдээллийг дамжуулах, нэвтрүүлэх, хүлээн авах үндсэн чиг үүрэг, зорилготой. Энэ ч утгаараа 1228 онд Өгөөдэй хаан анхны морин өртөөг байгуулж байсан нь манай салбарын түүхийн хуудсыг нээсэн үйл явдал гэж үзэж болох ч салбар байгууллагын хэмжээнд  албан ёсоор тэмдэглэн бүртгэгдсэн цаг хугацааг 1921 оноос эхлэн бичиглэдэг.  

1920 онд анхны бага оврын радио станц байгуулагдсан, 1913-1916 онуудад Их Хүрээнд нийт 60 хэрэглэгчийн багтаамжтай гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орсон, 1916 онд 13 бүлэг, 93 зүйл бүхий Цахилгаан мэдээний дүрмийг баталсан, 1898-1899 онуудад Их Хүрээ болон Хиагт, Их Хүрээ болон Чуулалт хаалганы хооронд телеграфын шугам тавьж, цахилгаан мэдээний газрыг тус тус байгуулж байсан юм.

Харин 1921 онд Шуудан, цахилгаан холбооны ерөнхий газар үүд хаалгаа нээж гал голомтоо бадрааснаар Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын эхлэл тавигдсан гэж үздэг.

-Монголын Цахилгаан Холбоо компани харилцаа холбооны салбарын ууган байгууллага болохын хувьд энэ түүхийг бичилцэхэд багагүй хувь нэмэр оруулсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай компани Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 343 дугаар тогтоолын дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүх төрлийн холбоогоор хангах үндсэн үүрэгтэйгээр тухайн үеийн Холбооны Яам, аймаг, хотын холбооны газруудын суурин дээр байгуулагдаж байлаа. Өөрөөр хэлбэл манай компани олон арван жилийн түүхтэй мэдээлэл, харилцаа, холбооны салбарыг өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн гэсэн үг.

Эх үрийн амин шүтэлцээний тухай ойлголт монгол хүмүүний сэтгэлгээнд өндөр хэмжээнд суугдсан байдгийн нэгэн адил  манай компанийн цадигийг орчин цагийн мэдээлэл, харилцаа, холбооны салбарын үүсэл хөгжил, түүхэн замналаас салгаж, ялгаж болохгүй юм.

-Тэгвэл та өнгөрсөн 89 жилийн түүхийг хэрхэн дүгнэх бол?
-Хүн төрөлхтөний оюунт сэтгэлгээний хурд, хүчин чадлын хэмжээсийг илтгэж чадах нэгэн гайхамшигт зүйл бол цахилгаан холбоо юм  л даа.

Оюуны хүчийг дагаад аливаа зүйлийн ахуй хөгжиж баяжиж байдаг. Тэгэхээр манай салбар  анхдагч байхаас өөр аргагүй юм.  Өнгөрсөн 89 жилийн турш монгол хөрс сууринд тулгуурласан, сэтгэлгээ зан үйлд зохицсон, дэлхийн хөгжил дэвшилд хөл нийлсэн харилцаа холбоог манай салбарынхан бүтээж ирсэнд бахархахгүй байхын аргагүй юм.

Гар холболттой энгийн телефон утаснаас тоон системийн үүрэн холбоо хүртэл, цахилгаан морзоос электрон шуудан хүртэл тухайн цаг үеийнхээ хамгийн дэвшилтэд техник, технологийн нээлтүүдийг өөрийн салбарт амжилттай нутагшуулж түүнийг дагасан үндэсний боловсон хүчин, мэргэжилтэн төрөн гарсан гээд үргэлжид урагшлах зам мөрөөр явж  иржээ.

Өнөөдөр бидний өдөр  тутмын хэрэглээ болсон интернэт нь дэлхийтэй зэрэгцэн орших шинэ виртуал ертөнцийг бий болгон гэж би ойлгодог. Өмнө нь хүмүүс өөр хоорондоо үзэл бодлоо хуваалцах, уулзаж учрахын тулд тогтсон газар, хугацаандаа өөрийн биеэр очих шаардлагатай байсан бол одоо танд компьютер, интернэтийн холболт л байхад энэ цэнхэр гаригийн хязгаарыг “барьж” чадаж байна шүү дээ. Твиттер, файсбүк гээд интернэтэд суурилсан нийгмийн харилцааны шийдлүүд бидний хувьд хэдийн танил болж  хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын хэв маягт уусан энгийн хэрэглээ болсон байна. Хаа хол байгаа Америк, Автсрали, Англи гээд дэлхийн аль ч улс руу дэргэд нь сууж байгаа юм шиг дүрсээ хараад ярьж байна. Энэ бол хувь хүний амьдралд манай салбарын ололт амжилт хэрхэн нөлөөлж байгааг харуулах энгийн жишээ. Мэдээлэл, технологи харилцаа холбооны салбар аливаа ололт амжилтын үндэс суурь болж, хүн төрөлхтний амьдралын хэвшил, хандлагад өөрчлөлт авчирч улмаар дэлхий ертөнц хавтгайран интеграцилагдаж байна.

-Ажиглаад байхад танай салбарт бий болж буй техник технологийн шинэчлэл, дэвшил нь үйлдвэрлэл дэхь хүний  хүчин зүйлийн оролцоо багасгаж байгаа юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаач, инженерүүдийн бий болгосон технологийн шинэчлэл, дэвшил нь бусад салбар дахь үйлдвэрлэлийг автоматжуулснаар хүний механик ажилбар багасч, хүний гараар хийх боломжгүй нарийн чимхлүүр ажлуудыг гүйцэтгэж байна.

Техник технологи  гэдэг хүний  оюун ухаанаар бүтэж, хүч хөдөлмөрөөр бий болдог. Түүнийг суурилуулах, үйлчилгээнд нэвтрүүлэх, үр шим, ач тусыг нь олон нийтэд таниулж ойлгуулах, үйлчилгээгээ хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх, байнгын найдвартай ажиллагааг  хангах энэ бүх ажлыг удирдан зохион байгуулах гээд олон ажлын цаана хүн өөрөө байж, хөгжүүлж байдаг. Өмнө нь ийм л байсан, одоо ч ийм байгаа, цаашид ч энэ хэвээр байх биз ээ. Ёстой л нөгөө   нэгэн суутны хэлсэнчлэн хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгосоор л байх болно.

-Орчин үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ашиглахад түүнийг төгс эзэмшсэн, өндөр мэргэшсэн боловсон хүчний асуудал чухлаар тавигдах нь мэдээж. Бусад салбарынхантай уулзаж байхад тухайн салбарт мэргэшсэн боловсон хүчний хомсдол нүүрлэсэн, чадварлаг хүнийг авч ажиллуулахад хүндрэл гардаг тухай байнга ярьдаг. Харин танай компанийн хувьд ийм бэрхшээл тулгардаг уу?
-Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед боловсон хүчнээр дутагдах эрсдэлийг давж чадахгүйгээр харилцаа холбооны салбарт оршин тогтнох нь хэцүү. Олон жилийн өмнө манайд цахилгаан морз ашигладаг байсан. Тухайн үедээ л шинэ шинэлэг техник технологидоо тооцогдож, ажиллахад тодорхой хэмжээний ур чадвар шаардсан яггүй ажил байсан гэдэг. Морзистоор ажиллахын тулд гэрийнхээ авдарны түгжээн дээр морзын дадлага хийж өөрөө бие даан сурч байсан манай нэгэн ахмад холбоочины дурсамж байдаг.

Салбартаа анхдагчийн хувьд өв уламжлан хуримтлуулсан арвин их туршлагатай, чадварлаг инженер, техникийн ажилчид маань гар нийлэн дэвшилтэт техник технологид тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, хөгжүүлж байна. Иймээс таны асууж байгаа шиг мэргэшсэн боловсон хүчинтэй холбоотой хүндрэл бэрхшээл гараад байдаггүй. Манай компанид өөрийн хариуцсан ажилдаа эзэн нь болж, хамт олноо манлайлдаг олон сайхан залуучууд ажилладаг. Энэ бол бидний хаана ч, хэдийд ч, хэний ч өмнө хэлж, ярьж явах ёстой бахархал маань гэж би боддог. Бас өөрийн ажлын арга барил, арвин их туршлагаа хойч үедээ өвлүүлсэн ахмадуудаа бахархан дурсахад таатай байнаа.

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд мэдээлэл, харилцаа, холбооны үйлчилгээ үзүүлэх байгууллага, компани их болсон. Зөвхөн үүрэн телефоны чиглэлээр л гэхэд 4 оператор компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хирээр өрсөлдөөн ихэссэн байх. Танай компанийн хувьд энэ өрсөлдөөнд өөрийн байр сууриа хадгалж үлдэхийн төлөө хэрхэн ажиллаж байна?
-Аливаа хөгжил дэвшил гэдэг байнгын өрсөлдөөний зарчмаар явдаг. Өнөөдөр Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон зуун компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь аливаа өрсөлдөөн бий болсноор бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжиж, эцсийн дүнд хэрэглэгч хождог.

Их далайн эрэг дээр зогсож байгаа  усан онгоцны баг  эрчит давлагаа ирэхийг тооцохгүй хөдөлдөггүй биз дээ. Бид  Монгол орон даяар интернэт, кабелийн телевиз, суурин утас, гар утас зэрэг хосолсон хүний хэрэгцээг хангаж, сэтгэл хангамжийг бий болгохуйц багц үйлчилгээг жинхэнэ сонгодог утгаар нь зах зээлд нэвтрүүлэх чиглэл барин ажиллаж байна. Анхны багцийн үйлчилгээ болох Интернэт+Суурин утас үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүртэн бүх нийтийн интернэтжүүлэх аянд салбараа манлайлж, интернэтийн зах зээлд нилээдгүй амжилт оллоо.

Энэ мэт  цаашид ч хийхээр төлөвлөсөн шинэлэг, бүтээлч олон ажлууд бий.

-Танай компани олон брэнд бүтээгдэхүүнтэй. Хамгийн эртнийх нь суурин утас байх. Холбооны хөгжийн явцад суурин утас маань хоцрогдоод хэрэглээнээс гарах цаг болсон юм биш үү. Хөдөөний малчин хүртэл гар утастай байна шүү дээ ?

-Дэлхий дахинд уламжлалт суурин телефон хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд байгаа нь нууц биш юм. Гэхдээ манай орны хувьд хөдөө орон нутагт иймэрхүү үзэгдэл ажиглагдаж байгаа хэдий ч Улаанбаатар хотод харин ч эсрэгээрээ өсөлттэй байгаа шүү. Саяхны нэгэн тоо баримтаас үзэхэд өнөөдөр дэлхий дээр 1,3 тэрбум суурин телефон хэрэглэгчтэй, түүний 58 хувь нь хөгжингүй орнуудад байна. Сонирхолтой нь дээрх хөгжингүй орнуудад суурин телефон хэрэглэгчдийн тоо өсөлттэй байхад, эсрэгээрээ харин хөгжиж буй орнуудад буурах хандлагатай байна. Тэгэхээр хөгжлийн түвшин өндөр байлаа гээд суурин телефоныг хэрэглэхээ болчихдоггүй, харин ч түгээмэл хэрэглэх хандлагатай болдог юм байна.

Дэлхий дахинд суурин утас гэдэг бол бизнесийн соёлын салшгүй нэг хэсэг, байгууллагын нэр төрийн баталгаа байдаг. Өнөөдөр нэрийн хуудсан дээрээ суурин утсаа тавиагүй, нэрийн хуудсаа сарвайж байгаа хэр олон хүнийг мэдэх вэ? Бараг л байхгүй гэхэд болно доо. Байсан ч тэр нь халаасны компани л байна байхдаа. Тийм байгууллагатай би л хувьдаа анхны уулзалтаар итгэл хүлээлгээд хамтарч ажиллана гэж хэлж чадахгүй ээ. Гар утас бол зүгээр л хувь хүний хэрэглээний хэрэгсэл шүү дээ.

-Танай компанийг үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар олон жил бэлтгэж байгаа гэж сонссон. Өнөөдөр Монголын зах зээл ханачихаад байхад үүрэн телефоны тав дахь оператор болоод өрсөлдөөнд тунаж үлдэх, хэрэглэгч олох бараг боломжгүй юм биш үү?

-Монголын Цахилгаан Холбоо компани бол үүрэн телефоноос бусад мэдээлэл, харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг, Монгол Улсын бүх сум суурин газарт өөрийн салбар, харьяа нэгж, ажилтантай корпорацийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг Монголдоо цорын ганц гэж хэлж болох ноён нуруутай компани. Бидний хувьд уг төслийг хэрэгжүүлэх хангалттай нөөц бололцоо бий. Цаг нь болоод, нөхцөл нь бүрдэхээр үүнийгээ харуулна гэдэгтээ итгэлтэй байна.

-Та компанийхаа цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Монгол гэдэг энэ нэр хэн ч үл арилгах, үл үгүйсгэх нэр. Бид  Монгол улсаараа овоглосон байгууллагын хувьд эх орныхоо  нэрийн хуудас нүүр царай  болсон үйлчилгээг явуулах учиртай. Манай компани хуримтлуулсан арвин их туршлага, нийгмийн болон хэрэглэгчийнхээ хүлээлгэсэн итгэл найдвар, үүрэг хариуцлагаа ухамсарласан, үндэсний боловсон хүчин гээд  цуглуулсан ”их хүч”-ээрээ харилцаа холбооны салбарын  ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход голлох байр суурь эзэлсээр байх болно гэдэгтээ итгэлтэй байдаг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан