gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өдөлж гүйцсэн аальхан бүсгүй

Соёл урлаг
2010-05-17
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-05-17
Өдөлж гүйцсэн аальхан бүсгүй
Олны ярьдгаар "Загалмайлсан эцэг"-ийн халамжинд өдөлж ниссэн Г.Ундармаа өдгөө хошин шогт өөрийн гэсэн байр сууриа нэгэнт эзэлж чаджээ.

"...Таны уйлж байхыг чинь би харсан ш дээ. Ундармаа эгчээ та битгий ингэж худлаа ярьж бай л даа. Манай ээж таныг "Энэ Ундармаа их сайн хүүхэн. Гэтэл нөхөр нь гэж нэг дээрэлхүү амьтан үргэлж л гар хүрч байх юм. Сайхан хүүхний амьдрал хэцүү байдаг гэж үнэн юм даа гэж байсан.

Ер нь манай нутгийнхан тавд их ам сайтай ш дээ. Харин та битгий санаагаар унаарай. Би одоо цэрэгт явах гэж байгаа. Эр хүн болж эх орноо хамгаалж ирээд таныг Хүрлээ ахаас хамгаална аа, за. Та харж л байгаарай..." хэмээн тайзнаа "Шинэ үе" продакшныхан жүжиглэдэг. Ийн тоглохыг нь харахад үнэхээр Г.Ундармаа хэмээх жүжигчин эр нөхрөө дээдлэн шүтсэн хөдөөгийн бүрэг, ноомой эмэгтэйн дүрийг чадварлаг гаргадаг. Энэ нь түүний тухай ярих "Баян айлын ааштай эрх, эхнэрийн дүрийг дандаа бүтээдэг" гэх яриаг нь үгүйсгэх бөгөөд бас түүний хэр зэрэг, чадалтай жүжигчин гэдгийг илэрхийлж чаджээ.

Ялимгүй дугуй цагаан царантай, мах мяраа тэгш, өндөр, биерхүү, галбир төрх нь түүнийг сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үнэлэгдэхэд хүргэдэг. Харин Г.Ундармаа "Би өөрийгөө сайхан бүсгүй гэж хэлэхгүй. Сайн эзэгтэй гэж хэлж чадна аа. Ер нь хүн сайхан хувцас өмссөн, царай зүс сайтай л байвал сайхан болчихдог юм биш л дээ. Хэдийгээр олны нүдэнд сайхан харагддаг ч дотроосоо л тэр сайхан нь гэрэлтэхгүй бол төгс эмэгтэй байж чадахгүй. Царай зүс муутай, өмссөн зүүсэн нь тааруухан ч дотроосоо гэрэлтдэг бүсгүйчүүд олон байдаг. Тэд л жинхэнэ сайн, сайхан эмэгтэй" гэж хэлдэг.

Арав гаруй жилийн өмнө мэргэжлийн сургуулийг төгсөж Эрдэнэтийн театраас жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр "Монголын гурван өдөр" кинонд нарийн бичиг хүүхний дүрийг чадварлаг бүтээсэн нь урлагийн томчуудын харааг татаж чадсан гэдэг. Ямартаа л хошин урлагийн "Загалмайлсан эцэг" гэгддэг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа хүртэл сэтгэл алдарч байх билээ дээ. Заяа гавьяат эхлээд түүний жүжиглэх авьяас чадварыг үнэлж мэргэжлийн зүгээс нь туслалцаа үзүүлж байснаа сүүлдээ Ундармаагийн эрх танхил хонгор ааш, ялдам инээмсэглэлд нь өөрийн эрхгүй татагдаж, "Ундармаагаар өвчилж" сүүдэр мэт дагаж халамцсан үедээ салхивчаар нь цээжээ хүртэл цухуйлгачихаад уйлж, хашгирч байхав дээ.

Хожим нь Ундармаа волейболын спортын мастер Н.Батжаргал гэгч залуутай хайр сэтгэлтэй болж гэр бүл болсноор "Загалмайлсан эцэг"-ийн дурлал тэгсхийгээд намжсан түүхтэй. Харин Ундармаагийн амьдрал, уран бүтээл ид өрнөж 10 гаран жилийг ардаа гээсэн. Тайзнаа таван жил шахам ажиллаад Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх цол хүртсэн нь түүнийг ёстой урмаар тэтгэсэн хэрэг болсон. Нэгэн үе хошин шогийн тоглолт болгон Ундармаагийн гараагаар дүүрч тэр шургаж унах шахам ажилласан. Түүний яг ингэж ажиллаж байсан үед "Савсагнуур амьтан юм аа. Яахаараа нэг хүнд ийм элдэв янзын авьяас заяадаг байна аа. Заяагийн нэрээр өдөлсөн зальтай хүүхэн, хүнээс авах юмаа авч чаддаг л юм байна. Түүнээс гайгүй их зүйл сурчээ" гэх яриа гарч авьяасгүй хүн гэнэт л авьяастай болчихсон мэт ярьцгаадаг байсан нь ч бий.

Эдгээр яриаг нь сонссон ч тэр тэдгээр хүмүүсийн хажуугаар инээмсэглээд л өнгөрдөг байсан нь том ялалт авчирсан гэхэд болох бөгөөд түүний тухай ярих нь ч тэгсхийгээд намжсан аж.

Сэтгүүлчид түүний араас бишгүй хөөцөлдөж элдэв үг унагах гэж өдөөсөн асуултаар булах ч тэр хэзээний л сэргэлэн зангаараа яаж ийгээд л зөв эерэгээр хариулсан байдаг. Жишээлбэл, "Олон залуу дурлуулж явсан Ундармаа одоо нөхөртэйгөө хэр зэрэг амьдарч байна даа. Таны нөхөр халамжтай юу" гэж асуухад "Би хэзээ ч дахин дурлахгүйгээр ганцхан нөхөртөө л дурласан. Нөхөр минь миний хувьд үлгэрт гардаг ханхүү. Миний хань намайг анх хараад анзаарч эхэлсэн түүх их сонин" гэж тас тас инээгээд "Би сандааль өмсчихсөн байсан чинь чигчий хуруу газар хүрчихсэн байж л дээ. Тэгээд л намайг анзаарч эхэлсэн гэсэн" хэмээн хариулсан гэдэг.

Түүний тухай хошин урлагийн жүжигчин Н.Онон, Б.Хүрэлхүү, С.Өлзийхүү, найруулагч Ч.Найдацдорж, Б.Мөнхдорж нар “Тэр драмын тайзан дээр л байх бүсгүй. Дайчин цогтой, аливаад эрч хүчтэй, ухаалаг төлөв түвшин байр сууринаас ханддаг. Жүжиглэх ур чадварын хувьд ч цөөхөн сайчуудын нэг. Хэдийгээр жүжигчин хүн жүжиглэх учиртай ч дүрийг өөртөө шингээдэг нь түүний нэг онцлог" хэмээн өгүүлсэн нь бий.

Эрдэнэтийн театрт байхдаа тэрбээр зургаан сонгодог жүжигт чадварлаг тоглосон нь үүнийг гэрчилдэг байна. Түүнийг хот руу шилжиж явахад театрынхан нь урмын үг хэлж амжилт ерөөсөн ч "буцаад ирээсэй" гэж бодож байсан гэж ахмад уран бүтээлч Дамдин, П.Янжмаа, Долгормаа, Б.Навчаа гуай нар ярих юм билээ.

Эмэгтэй хүнийг эрчүүд ямар нэгэн өнгөөр илэрхийлэх дуртай байдаг. Харин Г.Ундармааг олон залуу гал "халуун эмэгтэй" хэмээж ягаан, улаан өнгөөр илэрхийлсэн гэдэг. Гэтэл тэрбээр үүнийг нь няцааж "Хүн бүрт адил харагдаж төсөөлөгдөхгүй нь мэдээж. Гэхдээ хувь хүн өөрийгөө илэрхийлэх нь хамгийн үнэн байх биз. Би хувьдаа өөрийгөө нэг л тийм сонин солонгорч ууссан өнгөтэй ижил гэж боддог гэсэн нь бий. Үнэхээр түүний энэ хариултыг найз нөхөд хийгээд үзэгч фенүүд нь хүлээн зөвшөөрсөн тухайгаа илэрхийлсэн захидал, мессеж түүнд нэгэн үе тасардаггүй байсан аж. Утсанд нь захидал мессеж , мэндчилгээ тасардаггүй шиг тэднийд найз нөхөд, ах дүү хамаатан садан нь ч орж гарах дуртай.

Залуу уран бүтээлчээс дунд үеийнхэн рүү шилжээд байгаа түүний тоглосон “Галзуу дурлалт залуу" хэмээх Английн сонгодог инээдмийн жүжиг өнгөрсөн жил эрэлт ихтэй байсан бөгөөд одоо ч тус продакшныхан энэ жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тавихаар бэлдэж буй билээ.

Яриа хөөрөө сайтай, цоглог дуутай тэрбээр нэгэн үе худалдагчийн ажил хийж байсан нь одоо түүний бизнес эрхлэхэд нь нөлөөлдөг төдийгүй чамгүй орлоготой жүжигчдийн нэгд зүй ёсоор тооцогддог байна.

"Миний ханиа, найз нь чамайгаа санаад байна аа. Би орой эртхэн харина аа за. За үнсье" хэмээх энэ үг бол жүжигчин Г.Ундармаагийн бодит амьдрал. Харин “Хайраа орой эртхэн ирээрэй. Хань нь чамайгаа санаад байна ш дээ гээд утсаа унтрааж "Чи хаагуур юу хийгээд яваад байгааг би мэдэх л болно доо" гэх нь түүний тайзан дээрх дүр төрх. Тэр хэдийгээр улсдаа данстай жүжигчин, өрх гэрийн эзэгтэй болсон ч эрх танхил аалиа гээгээгүй л явна.

С.Туул http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан