Хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн аваар ослын тоо буурахгүй байгаатай холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг шат дараатай авч байна.
Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм.
Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд 24 цагаар эргүүл хийж, хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.