Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-ын Бээжин хотод зуны олимп нээлтээ хийсэн өдөр. Энэ олимпод Монгол Улсаа төлөөлж 29 тамирчин жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрөлд хүч чадлаа сорьсон юм.
Тэд монголчуудынхаа итгэлийг алдалгүй тэмцээний тав дахь өдөр буудлагын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медаль авч ард түмнээ баярлуулсан бол ОУХМ Н.Түвшинбаяр анхны аваргын алтан медалийн эзэн болж Төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Мөн түүний араас боксын төрөлд П.Сэрдамба мөнгө, Э.Бадар-Ууган алтан медаль авч төрийн дууллаа хоёронтаа эгшиглүүлсэн мартагдахын аргагүй олимпын наадам болсон юм. Бээжингийн олимпоос өмнө Монгол Улс нэг ч алтан медальгүй байсан бол энэ тэмцээнд жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр анхны аваргын медалийг авчирсан түүхтэй билээ.