Монголчууд адууг 5000– 8000 жилийн тэртээгээс гаршуулан унаж эдлэж иржээ. Ингэхдээ эртнээс нааш адууг мал маллах, харилцаа холбоо, уях, уралдах цэрэг дайнд явах, ижил зүстэй, дэлийн засдаг, эмээл хазаараар гоёх зэргээр хэрэглэж ирсэн. Харин өдгөө эртэч адуучин залуу адуундаа уурга суналзуулан давхих нь улам л цөөрсөөр байна. Нүүдэлчин удамтай бид өөр нэгэн соёл руу өртөөлөн нүүгээд байна уу даа гэсэн далдхан эмзэглэл төрөх юм. Зун, намрын цагаар айлд ороход айраг шуугиад гэрийнхээ гадаа аавууд сур элдэж хүүхдүүдээ тойруулан хазаар, чөдөр зангидан суудаг тэр цаг алсарсаар л….
Харин энэ соёлын талаар бага залуу наснаасаа адууны захад өсч, адууг дагнан маллаж түүгээрээ амжилтад хүрсэн Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Ононтой уулзан ярилцсанаа цувралаар хүргэж байна. Суран эдлэл хэрхэн хийдэг, уурга хэрхэн залдаг тухай тэрээр ийн өгүүлэв.
-Бидний залууд наадам дээр сайхан морь унах, сайхан эмээл хазаараар ижилсэх, дэлийг нь сумлаж зассан сайхан морьдтой наадам үздэг байлаа. Одоо бол энэ бүхэн холдож байна. Үүнд залуучуудыг буруутгах ч бас аргагүй юм. Бэлчээрийн даац, өвс ургамлаас шалтгаалж байна. Машин, мотоцикль унаж хурдан ажлаа амжуулах нь зөв. Тэгэхдээ бид уламжилж ирсэн өв соёлоо бас үгүй хийж ч болохгүй юм. Сураар хазаар, ногт, чөдрөө зангидахаа болиод захаас мяндасаар хийсэн хазаар, чөдөр худалдаж аваад явчихдаг болж. Уяаны хэц, уурганы хуйв гэхэд мөн л мяндасаар хийж байна.
Нутаг нутгаараа хазаарыг шил толгойгоор нь өөр зангидна, чөдрийг ч хаа өөр урт хаатай говь нутаг руу хийдэг ялгаатай.
Өнөөгийн энэ нийгэмд зах зээлээ бодсон ч мөн л буруушаах аргагүй юм. Гэсэн хэдий ч бид үр хойчдоо үүнийг үлдээж өвлүүлэх хэрэгтэй. Сураар хазаар, чөдөр зангидахад хамгийн сайн бат бөх болдог арьс бол сувай үнээний арьс юм. Арьсаа шүүдсний дараа хонины сүүнд хийж дэвтээвэл сур зөөлөн болдог. Ийм сураар тухайлбал, хазаар зангидахад уян болдог. Монголчууд яагаад эртнээс нааш заавал суран эдлэлээр адуундаа хазаар, чөдөр, ногт хийж ирсэн бэ гэхээр малын зүйл чинь малдаа л зохицдог. Жишээ нь мяндасаар хийсэн ногт байлаа гэхэд морины хамар үрдэг чөдөр нь морины хөл халаачихдаг шүү дээ.
Нутаг нутгаараа хазаарыг шил толгойгоор нь өөр зангидна, чөдрийг ч хаа өөр урт хаатай говь нутаг руу хийдэг ялгаатай. Манай Төв Халх руу уяа морины хазааран дээр жишээ аваад ярихад их хөнгөн, бат бөх биш зангидна. Учир юу гэвэл хүүхдийн жинтэй ижил хэмжээний хөнгөн байх жолоог нь гэхэд дааганы дэлийг томж хийдэг. Дааганы дэлээр хийсэн жолоо хүүхдийн гарт гулгахгүй, бороо усанд норж улцайхгүй байдаг онцлогтой. Өвлийн цагт хүүхдийн гар хайрдаггүй. Хүн мориноосоо унаж ойчлоо гэхэд тухайн жолоо, цулбуур гарнаас амархан тавигдаж, тасарч байхаар хийдэг.
Уяан дээр байгаа морь зун цагт ялаархаж байгаад хөлөө жолоо, цулбууранд орооцуулдахад амархан тасарч байхаар хийдэг. Хэрэв их бат бөх сур байх юм бол хөлөө орооцолдуулсан адуу уяагаа авах, хөлөө авах магадлалтай шүү дээ. Тэгэхээр уяа морины жолооны угцуургыг ч гэсэн амархан тайлагдаж байхаар хийдэг. Харин морь уяж хонохоор бол бөх сураар хийсэн хазаараар уяж хонодог. Ингэж сураар адуундаа тохируулан хийнэ гэдэг бол адуугаа хайрлаж байгаа юм. Морины уяаны хэцийг одоо бол мяндасаар хийгээд байна. Хуучин бол үхрийнхээ арьсийг элдээд хэцээ хийдэг байлаа.
Уургыг хийхдээ цэцийг нь олж тохой хэрээтэй зайнд ойрхон ойрхон нааж хийнэ. Гол биеийг нь сайн бэхжүүлж хийх хэрэгтэй.
Хоёр бүдүүн үхрийн арьс зургаан шон уяанд таардаг. Уяа морины модыг хусаар хийдэг. Учир нь салаа ацтай бас их хөнгөхөн учир сонгодог. Уурганы тухайд бол Увс, Ховд гэсэн бугуйлаар адуугаа барьдаг. Төв болон Зүүн гурван аймаг, говийн аймгуудаар уурга хийж байдаг. Дөрвөн алд нэг дэлэм үзүүртэйгээ таван алд уурга л тэнцүүхэн болдог. Уургыг хийхдээ цэцийг нь олж тохой хэрээтэй зайнд ойрхон ойрхон нааж хийнэ. Гол биеийг нь сайн бэхжүүлж хийх хэрэгтэй. Уурганы голоос хойш бүтэн алд дэлэм хэрээтэй газрыг бусад биенээс биетэй буюу бүдүүн хийнэ гэсэн үг. Ингэж хийсэн уургаар гүйлгэж адуунд хаяхад оновчтой байдаг.
Уурга хийх бургасаа сайн хатаагаад нааж хийнэ. Мөн уурганы хуйвыг ямааны арьсыг нойтноор нь хавханд хийж татаж хатаагаад гурвалсан адуугаа уургалахад хар чихалзуураар нь орохоор нь их цээл биш гурамсан хуйв хийнэ. Зарим нутгаар оонын арьсыг туламлаж өвчөөд хуйвандаа дуу оруулна гэж ажилласан малынхаа нугасаар тослодог.
Намар болохоор гүүнийхээ хээлийг хамгаалж хоёр залгаатай уурга аль эсвэл уурганы үзүүр дээр нь чөмөг татдаг. Монголчууд бид чинь амны билэгтэй хүмүүс шүү дээ. Онон, Хэрлэн, Орхон гурвын бургасыг нийлүүлж уурга залбал адуу их өсдөг ч гэдэг. Орхон голын бургас бусад голын бургасаа бодвол илүү биетэй байдаг. Адуучин хүн сайн уурга барихаас гадна уургын сайн морьтой байх хэрэгтэй. Үүнийг бас л уяа морь шиг сургаж шивхрээдэг.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж polit.mn