Дээд Монгол гэж хэнийг хэлээд буйг зарим уншигч мэдэхгүй байх. Хятадын нутагт амьдрах дээд монголчууд өдрөөс өдөрт хайлан урсаж буйг Б. Чинзориг, Б.Занданхүү нар гэрэл зургийн бүтээлээрээ дэлгэн харуулжээ. Тэд үзэсгэлэнгээ "Цайдмын зэрэглээнд алдарч буй монгол" хэмээн нэрлэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Дээд монголчуудын амьдралыг 21 хоног судлаад ирсэн түүх судлаач, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн ажилтан Б. Чинзоригтой ярилцсанаа хүргэе.
-Дээд монголчуудын тухай уншигчдад
тодруулаач?
-Энэ хүмүүс
бол Өвөр-монголчууд биш. Нутаг дэвсгэрийн хувьд манайхтай ижил. Үг, ярианы
аялга баруун аймгийнхантай төстэй гэж хэлж болно. 1636 онд дөрвөн Ойрадын ноён,
Хятадын Шинжааны Хөх нуур хүртэл ноёрхлоо тогтоох гэж нүүдэллэж ирсэн. Тэр үед
шарын шашин дэлгэрсэн гэдэг. Энэ нүүдлийн дараа үлдсэн хүмүүсийг дээд монголчууд
буюу Хавт Хасарын удам гэж үздэг. Дээд Монгол гэсний учир нь газрын өндөрлөг
хэсэгт амьдардаг тул ингэж нэрлэгджээ. Монголын ихэс дээдэс байнга очиж байсан
учраас ийнхүү дуудах болсон. Бонань, Шар Ёгур, Цагаан Монгол гэх мэт янз бүрийн
цаг хугацаанд амьдарч байсан олон хүмүүс бий. Хэлмэгдүүлэлтийн үед "Буун дуугүй,
бурхан номын газар очъё" хэмээн халхаас нүүдэллэж очсон хүн ч байдаг.
-Бид нартай нэг удамтай гээд байгаа
энэ хүмүүс хэд орчим байдаг юм бол оо?
-Зөвхөн
дээд монголчууд нь 90 мянга гэсэн. Өнөөдрийн байдлаар монгол бичиг хэрэглэдэг
нь 60 мянга гэсэн тоо байдаг.
-Энэ хүмүүс монголчуудтай адилхан.
Тэр ч бүү хэл өв соёлоо хадгалж үлдэж чадсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Хятад,
Төвдөд уусч хотон, лал шашинтантай холилдсон байдаг. Тэгсэн хэрнээ монгол өв
соёлоо авч үлдэж чадсан. Сайхан монгол зан чанар, үндэсний ухамсартай хүмүүс
байдаг нь ажиглагдсан. Мөн монгол бичиг хэрэглэдэг. Гэхдээ газар нутаггүй учир
өдрөөс өдөрт уусч байгаад бүгд сэтгэл нь эмзэглэдэг. Тэгэхээс ч өөр аргагүй. Эх
газартай байна гэдэг тэр улс үндэстэн оршин тогтнохын үндэс гэдэг нь хэнд ч
ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс цайдмын зэрэглээнд ууссаар алга болж байгаа
хэцүү заяат ард түмэн. Магадгүй хоёроос гурван жилийн дараа гэхэд энэ хүмүүсийн
хувь заяа хэцүү л болох байх даа.
-Та хоёр яагаад энэ хүмүүсийг судлах
болсон юм бэ. Урьд нь ийм хүмүүс байдаг гэж мэддэг байсан уу?
-Би түүх судалдаг.
Харин Б.Занданхүү маань"МОНЦАМЭ" агентлагийн сэтгүүлч. Бид ижил
сонирхолтой. Эхлээд судлахаар очсон. Ийм хүмүүс байдгийг өөрсдөө мэддэггүй
байлаа. Дахин явж түүх, өв соёл гээд олон зүйл судална. Бид нэгэнт очсоных Хөх
цайдмын монголууд хэрхэн амьдарч байгаа, тэдний хувь заяанаас төрсөн мэдрэмж,
эмзэглэлээ хуваалцах үүднээс үзэсгэлэнгээ гаргалаа. Мөн ийм хувь заяатай
хүмүүсийн амьдралыг гэрэл зургаар харуулахыг хичээсэн.
-Та нарыг очиход тэд хэрхэн хүлээн
авч байна вэ?
- Монгол
хүн очлоо л гэх юм бол сүйд болно. Монгол хүнийг бурхан шиг дээдлээд цагаан
хадгаа дэлгээд л угтдаг юм билээ. Юу байгаагаараа дайлаад "хөл
алддаг" юм байна. Биднээс танай нутагт хятадууд байдаг уу гэж асууж
байсан. Үгүй гэж хариулахад ямар сайхан юм бэ гээд байсан нь ёстой өрөвдмөөр
санагдсан шүү.
-Та нарын хамгиин их эмзэглэсэн зүйл
юу байв?
-Бидний
эмзэглэл гэвэл газар нутаггүй тэдэнд хичнээн хэцүү байгааг алхам тутамдаа
мэдэрч байсан. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс тэдэнд тохиолдсон шиг хувь заяа бидэнд
бас тохиолдох вий гэж эмзэглэж байгаа нь ажиглагдсан. Манайд олноороо орж ирж
байгаа хятадууд биднийг энэ дээд монголчууд шиг аяндаа уусгаж авах бодлоготойг
хэн ч мэдэхгүй. Энэ чинь чимээгүй үүрлэж байгаа гамшиг. Энэхүү үзэсгэлэн,
хийсэн судалгаа бидэнд ч бас нэгийг бодогдуулж байгаа юм. Үүнээс үзэхэд монгол
үндэстэн нэгийг бодох цаг хэдийнээ иржээ.
У.Батчимэг