Үндэсний тагнуулын академийн “Аюулгүй байдал” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн сургалтад 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар болжээ.
Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд зургаадугаар сарын 24-ний дотор өөрийн биеэр авчирч өгнө. Харин орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээх боломжтой юм байна.
Элсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур:
- Монгол Улсын иргэн байх;
- Бүрэн дунд боловсролтой;
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2017 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 560 ба түүнээс дээш оноо авсан байх;
- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх.
Тусгай шаардлага:
- 17-22 хүртэл настай, биеийн өндөр эмэгтэй 165 см-ээс дээш, эрэгтэй 170 см-ээс дээш;
- Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
- Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй;
- Нэмэлт шалгалтад тэнцсэн байх;
- Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.
Бүрдүүлэх материал:
- Өөрийн гараар бичсэн ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ/;
- Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
- Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэр/нөхөр-ийн намтар/;
- Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
- Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
- Анги удирдсан багшийн тодорхойлолт;
- Эссэ /”Аюулгүй байдал” мэргэжлээр суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.
Шаардлага, шалгуур хангасан элсэхийг хүссэн иргэдээс авах шалгалтын хуваарийг жич зарлана гэж ТЕГ-аас мэдээллээ.