gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эцэг эхчүүдийн 33 хувь нь 0-3 настай хүүхдийнхээ сэтгэхүйн онцлогийг мэддэггүй

Б.Сондор
Нийгэм
2019-05-16
0
Twitter logo

Нийслэлийн Хүүхэд Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газар Олон улсын Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим хамтран зохион байгуулсан “21-р зууны Монгол гэр бүл” 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцэгдсэн зарим судалгааны үр дүнгээс танилцуулж байна. 

"ХҮҮХЭД 3 НАС ХҮРЭХЭД ТАРХИНЫ 90 ХУВЬ НЬ БҮРЭЛДСЭН БАЙДАГ"

Монгол улс 3.239.000 гаруй хүн амтай. Үүнд 314.000 гаруй нь 0-3 настнууд байгаагаас цэцэрлэгт 103.581 хүүхэд хамрагдаж, 210.343 хүүхэд нь гэрээр хүмүүждэг байна. 

Хүний хөгжил эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон үеэс эхлээд 3 нас хүртэл хамгийн эрчимтэй хөгжиж байдаг. Хүүхэд гурван нас хүрэхэд уураг тархи нь дүгнэлт гаргах чадвартай болдог байна. Иймээс гурван насны эцэст уураг тархины хэмжээ 90 хувьд хүрч, үлдсэн 10 хувь нь 10 хүртэлх насанд нь бүрэлддэг байна. (Бага насны хүүхдийн сэтгэл судлал, МУБИС. 2013)

Тиймээс аливаа хүний нийгэмших чадвар, төлөвшлийн гол үндсэн суур нь 0-3 насанд бий болж энэ нь насан туршийнх нь зан үйлийн үндэс болдог аж. 

Судлаачдын үзэж байгаагаар бага насанд нь эцэг эх нь салсан эсвэл хайр халамжаар дутаж байсан хүүхэд гэмт хэрэгт холбогдох магадлал нь өндөр байх, хатуу ширүүн, харгис хүн болж өсөх, хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлалтайг тайлбарласан байдаг. 

0-3 насанд хүүхэд сэтгэлзүйн ямар нэгэн шарх авахад тэр нь далд ухамсарт нь хадгалагдан үлддэг. Тэр хүүхэд өсч том болоод тэрхүү хадгалагдсан дурсамж бодит ухамсар болон үйлдэгддэг.

Академич Н.Бэгз “Хүүхэд насандаа хүмүүжих үйл явц, түүний нийгмийн үр дүн нь насан туршдаа үргэлжлэх хүний хөгжил, төлөвшилд маш чухал үе бөгөөд түүнийг амжиж ашиглалгүй өнгөрөөвөл хожим нөхөх бололцоогүй” гэж бүтээлдээ дурдсан нь хүүхэд бага байх тусам насанд хүрэгчдийн хүлээх үүрэг хариуцлага улам нарийн бөгөөд хариуцлагатай байх ёстойг онцолсон эрдэмтдийн санааг баталж байна.  

Хэрэв эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн үе шатыг мэдсэнээр насанд хүрэгчдийн зүгээс хүүхдийн зан үйл болон сэтгэлгээг буруу ташаа ойлгохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Насанд хүрэгчид хүүхдийн зан үйлийг буруу ташаа ойлгосноос болж буруу тайлбар өгч, хүүхдийг шийтгэх эрсдэлтэй байдаг.

Хүүхдийн талаарх мэдлэг, хандлага түүний хэрэглээ ямар түвшинд байгааг 318 эцэг эхийг хамруулан судалжээ. 

Гурав хүртэлх настай хүүхдийн талаарх мэдлэгийн түвшин болон эцэг эхийн насны үечлэлийн хамаарлаас харахад залуу эцэг эхчүүд гурав хүртэлх настай хүүхдийн талаарх мэдлэгийн түвшин бага байна.

Эцэг эхчүүдийн 0-3 настай хүүхдийнхээ насны онцлогийн талаарх мэдлэг

Мөн судалгаанд хамрагдсан 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдээс хүүхдийнхээ сэтгэхүйн онцлогийн талаар хэр мэдлэгтэй талаар асуухад 63 хувь нь дунд зэрэг, 4 хувь нь хангалттай сайн, 33 хувь нь хангалтгүй хэмээн хариулжээ. Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар асуухад ихэнх нь "Хандлага харилцааны асуудалтай" гэсэн хариултыг өгснийг дараах графикаас харж болно. 

Эцэг эхийн хандлага, харилцааны индекс

Судалгаанд оролцсон нийт 318 эцэг эхийн 68.6% нь 3 настай хүүхэдтэй, 26.4% нь 2 настай хүүхэдтэй, 5% нь 1 нас хүртэлх хүүхэдтэй байжээ.

Гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 33% нь хүүхдийнхээ насны онцлогийн талаар мэдлэггүйн улмаас өдөр тутам хүүхэдтэйгээ харилцахад бэрхшээлтэй нүүр тулдаг байна. Энэ нь цаашлаад хүүхдийнхээ онцлогийн талаарх мэдлэг дутмаг эцэг эхчүүд хүүхдийнхээ гаргаж байгаа янз бүрийн үйлдэл, ааш араншин, уур уцаар зэрэг асуудалд хүлээцтэй хандаж, зохистойгоор шийдвэрлэж, зөв удирдан чиглүүлэхгүйгээр үл тоож, өөрсдийн үзэл бодлоо тулган шаардан загнаж зандрах, зодож шийтгэх шалтгаан болдог. 

Мөн 0-3 насанд хүүхэд сэтгэлзүйн ямар нэгэн шарх авахад тэр нь далд ухамсарт нь хадгалагдан үлддэг. Гэтэл томчууд “Энэ юугаа мэдэх вэ дээ” гээд хажууд нь архи дарс ууж, хэрүүл зодоон хийн, хүчирхийлэл үйлддэг. Харин хүүхэд өсч том болоод тэрхүү хадгалагдсан дурсамж бодит ухамсар болон үйлдэгддэг. Одоо гарч буй аймшигтай гэмт хэрэг үйлдэгчид ч мөн бага насандаа анхаарал сул, хайр мэдэрч өсөөгүйтэй холбоотой юм.

Та 1-3 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хүмүүжлийн талаарх зөвлөгөө мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан