Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар болон бусад хүмүүст Хөдөлмөрийн баатар цол, гавьяат багш, гавьяат жүжигчин олгох ёслол Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд эхэллээ.
Ерөнхийлөгч шагнал гардуулахын өмнө хөгжмийн зохиолч, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуайн бүтээлүүд Монголын хилээс хальсан гэдгийг бид бүгд сайн мэдэх билээ. Түүний бүтээл дэлхийн хөгжмийн салбарт цоо шинэ үзэгдэлд тооцогддог билээ гэв.
Мөн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын бүтээлүүд үндэсний хэв маягийг орчин цагийн дүр төрхтэй амжилттай уялдсан, хөгжмийн салбарт шинэчлэл авчирсан, Н.Жанцанноров бүтээлээ туурвихын сацуу нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргасныг дурдлаа. Эдгээр хөгжмийн зохиолчид ард түмний сэтгэлд хүрсэн, олон сайхан сонгодог бүтээл туурвисан юм.