gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЭМЯ-ны харьяа байгууллагуудад шалгалт хийлээ

Эрүүл мэнд
2012-06-18
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2012-06-18
Эрүүл мэндийн яам болон Үндэсний төв архив хамтран Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудын Архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор өнгөрсөн сард үзлэг шалгалт явуулжээ.

Энэхүү хамтарсан үзлэгийг тус хоёр байгууллага 2006 оноос эхлэн хамтран явуулж байгаа бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулан явуулсан нь энэ аж. Энэ жилийн үзлэгийг Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, архив, бичиг хэргийн ажилтнууд, Үндэсний төв архивын зааварлагч, арга зүйчтэй хамтран явуулсан бөгөөд уг үзлэгт Эрүүл мэндийн яам болон яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар, Улсын клиникийн төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн II эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эмгэг судлалын төв, Нялхсын клиник сувилал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн зэрэг 19 байгууллага хамрагдсан байна.

Үзлэгийн явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь засуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилга өгсөн бөгөөд шалган туслахад голлон анхаарч ажиллажээ. Эрүүл мэндийн яам, яамны харьяа агентлаг, эмнэлэг, төвүүдийн удирдлагын зүгээс архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахад шаардагдах хөрөнгө мөнгийг гаргах, ажилтнуудаа мэргэшүүлэх, давтан сургах зэргээр анхаарч ажилласны дүнд 2006,2008 онд явуулсан урьдчилсан үзлэгийн дүнтэй харьцуулахад ажил нь мэдэгдэхүйц сайжирсан байна хэмээн албаны хүмүүс дүгнэлээ.

Цаашид Эрүүл мэндийн яам, яамны харьяа агентлаг, эмнэлэг, төвүүдийн архив, албан хэрэг хөтлөлт, түүнд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар удирдлагуудад танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулахаар болсон юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан